Монголын хөгжмийн зах зээлийн дуу бичлэгийн эрхийг хамгаалах салбарт зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг зорилгоор ирсэн Дэлхийн Дуу бичлэг бүтээгчдийн холбооны Ази Номхон далайн бүсийн дарга Ан Ки Тиантай салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд болон цаашдын хөгжлийн талаар түүний саналыг хуваалцсан юм.
Юуны өмнө та байгууллагынхаа талаар танилцуулна уу?
Манай байгууллага бол дэлхийн том гурав буюу Юниверсал Мюзик, Уорнер болон Сони зэрэг дэлхийн дуу бичлэг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага. Манай байгууллага үндсэн гурван чиглэлээр анхаарч ажилладаг.
Нэгдүгээр, тухайн улс орны засгийн газартай ойр ажиллаж дуу бичлэгийн зах зээл дээр бүтээгчдийн эрх ашиг бүрэн хамгаалагдсан эсэхэд санаа тавьдаг. Хоёрдугаарт, гишүүн улс орнуудын дуу бичлэгийн зах зээлийн өсөлт хөгжилт дээр анхаардаг. Гуравдугаарт, дуу бичлэгийн эрхийг олгох үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаа та Монголд ямар ажлаар ирсэн бэ?
Би зохиогчдын эрх ашгийг хамгаалах байгууллагад ажиллаж байхдаа Монголд өмнө нь нэг бус удаа ирж байсан. Харин дуу бичлэг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаар анхных гэж хэлж болно.
Хамгийн эхний зорилго бол монголын хөгжмийн зах зээлийн өнөөгийн байдалтай танилцах, дараагийн зорилго бол Монголын Оюуны Өмчийн газрын үйл ажиллагаатай танилцаж монголд дуу бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг өнөөгийн хэрэгцээ шаардлага, технологийн хөгжил зэрэгтэй уялдуулан өөрчлөлт оруулахад туслалцаа үзүүлэх боломжуудыг судлах, мөн монголын дуу бичлэг бүтээгчидтэй уулзаж үйл ажиллагаа болон эрх олгох зэрэгт шинэчлэл хийх, хөгжүүлэх зэрэг зорилготой байна.
Монголын зохиогчид болон дуу бүтээгчид болон тэдний эрх ашгийг хамгаалах, төлөөлөх зэрэг үйл ажиллагаатай байнга холбоотой ажилладаг хүний хувьд Монголд өнөөдөр тулгамдсан ямар асуудал байна вэ?
Хамгийн түрүүнд дурдах зүйл бол хөгжмийн зах зээл ямар арга барилаар хөгжиж, үйл ажиллагаа нь хэрхэн явдаг талаарх мэдлэг олон нийт болон бизнесийн хүрээнд тааруу байна. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага ажиглагдаж байгаа.
Учир нь дуу бичлэг ашиглалтын төлбөр, хураамж зэргийг ихэнх тохиолдолд төлдөггүй, төлдөг хэдий ч өөр эрхийн төлбөр хийсэн байх жишээнүүд ажиглагдаж байна. Жишээ татвал барууны улс орнуудад зохиогч, дуу бичлэг бүтээгч, дуучин зэрэг нэг бүтээл дээр олон тал ажиллаж тэр хэмжээгээр тус тусдаа тухайн бүтээлийн эрхийг эзэмшиж орлогоос өөрт ногдох төлбөрийг авч байдаг.
Мөн өөрсдийн үүрэг оролцоо болон эрхээ маш сайн мэддэг. Гэтэл монголд энэ талын мэдлэг, туршлага дутмаг байдлаас болж дуучин нь дуу бичлэгийг бүтээх, түгээх зэрэг үйл явцыг өөрийн хүч, хөдөлмөр, хөрөнгө зарж хийдэг. Түүнийхээ хэрээр орлогын хуваарилалтаас авахыг эрмэлздэг.
Нөгөөтэйгүүр, монголын зах зээл өөрөө хэмжээний хувьд бусад орнуудтай харьцуулахад маш жижиг. Энэ нь мэдээж хэрэг бас нэг асуудал болж байна.
Таны сая дурдсан асуудлууд дотоод зах зээл дээр тулгарч байгаа гэж ойлгож байна. Харин гадаад дуу хөгжмийг монгол сонсогч нарт хүргэхэд монголын хувьд ямар бэрхшээлүүд байгаа бол?
Энэ тал дээр ахиц дэвшил хурдтайгаар гарч байна гэж хэлж болохоор байна. Дэлхийн гурван том дуу бичлэгийн компани болох Юниверсал, Уорнер, Сони монголын зарим байгууллагуудад бүтээлийг ашиглах лицензийн эрхийг олгож байна. Өөрөөр хэлбэл гадаад дууны урсгал Монгол руу чиглэж эхэлж байна.
Гэсэн хэдий ч эдгээрээс бусад компаниуд хараахан Монголд орж ирээгүй байна. Эхний алхамууд хийгдэж байна гэж хэлж болохоор байна.
Тэгвэл тэдгээрийг Монголд татахад ямар хүндрэл байна вэ? Асуудал манай хууль, эрх зүйн зохицуулалтад байна уу, эсвэл эрхийг эзэмшиж байгаа монгол байгууллагуудын уялдаа холбоо муу байна уу?
Асуудал мэдээж хэрэг гадаад хөгжмийн зах зээлийн оролцогчид болон тэдгээрийн эрх үүргийн ойлголт монголын хөгжмийн зах эээлийн оролцогчдын эрх үүргийн ойлголтын асар том зөрүү дээр үндэслэж байгаа бөгөөд энэ зөрүү эргээд монголын зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт байна.
Жишээ татахад, Монголын энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд гадаадын ихэнх эрхийг эзэмших лиценз хараахан аваагүй байгаа. ФМ радио байлаа гэхэд дотоодын хөгжмийн эрхийг авсан хэдий ч гадаад дуу бичлэгийн хувьд одоо байдаггүй.
Гэхдээ байдал бага багаар сайжирч одоогоор ихэнх байгууллагууд эрх эзэмших ач холбогдол, давуу тал зэрэг дээр нэгдсэн ойлголттой болж байна. Тэгэхээр ямар ажил хийгдэх ёстой байна гэдэг дээр бид илүү анхаарч ажиллах нь чухал байна.
Үүнийг хэрэгжүүлэхэд манай хууль, эрх зүйн зохицуулалт бас боловсронгүй байхыг шаардах байх?
Хууль, эрх зүйн орчин байхгүй биш, байгаа. Асуудлын гол нь хуулийн хэрэгжилт хэрхэн байна вэ гэдэгт оршиж байна. Нөгөө талаас хууль, эрх зүйн орчны зарим нэг алдаа дутагдалтай зүйл байна.
Тэгэхээр миний энэ удаагийн Монголд ирсэн гол шалтгаан бол энэ дутмаг байгаа эрх зүйн орчныг хэрхэн сайжруулж болох тал дээр зөвлөх юм. Нэн түрүүнд анхаарах асуудал бол дижитал зах зээлийн зохицуулалт байгаа. Учир нь дижитал зах зээл нь өөрөө уламжлалт дуу бичлэгийн зах зээлээс тэс өөр зарчмаар хөгжиж байна.
Танай байгууллагын гишүүн болоход ямар боломжууд байдаг вэ?
Гишүүнчлэлийн гурван төрөл байдаг. Үндэсний групп гэсэн ангилал, гишүүнчлэлийн лицензийн компаниуд мөн дуу бичлэг бүтээгчид гэсэн ангилалаар гишүүнчлэлд хамрагдаж болно.
Энэ гурван гишүүнчлэлийг нэг орноос эзэмших боломжоор хангадаг. Эхний ангилалд тухайн улс орны дуу бичлэг бүтээгчдийн үндэсний холбоог хамруулдаг. Үндэсний группын гишүүнчлэлтэй улс орны гишүүн байгууллагуудад давхар дуу бичлэг бүтээгчдийн гишүүнчлэлийг олгодог.
Харин үндэсний холбоо байхгүй тохиолдолд дуу бичлэг бүтээгчид хувиараа гишүүнчлэл авахыг зөвшөөрдөг. Манай байгууллагын зүгээс улс орнуудыг нэгдсэн холбоотой байхыг дэмжиж үйл ажиллагаагаа явуулдаг, үүний давуу тал нь хууль эрх зүйн орчны сайжруулалт хийх шаардлага гарахад тухайн нэгдсэн байгууллагаар дамжин илүү үр дүнд хүрдэг.
Жишээлбэл, лицензийн компанийн гишүүнчлэлийн хувьд зарим улс оронд дуу бичлэг бүтээгчдийн үндэсний холбоо болон компаниуд нь нэг дор зохион байгуулалттай байдаг.
Танай байгууллагын гишүүн болсноор ямар дэмжлэг, хөтөлбөрүүдийг авах боломж бий болдог вэ?
Хамгийн том онцлог бол дэлхийн улс орнуудын дуу бичлэг бүтээгчдийн холбоод болон томоохон дуу бичлэг бүтээгч компаниудыг нэгтгэдэгт оршдог. Үүнийг дагаад манай дээр дэлхийн хөгжмийн зах зээлийн асар их мэдээлэл төвлөрч байдаг.
Өөрөөр хэлбэл, Монголын хөгжмийн зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага байхад манай байгууллагаас Монголын дуу бичлэг бүтээгчдийн холбоонд бүхий л төрлийн мэдээллийг гаргаж өгөх, засгийн газартай хэлэлцээр хийхэд шаардлагатай баримтууд, стратеги, туршлага зэргээр бүрэн хангах боломжтой.
Өөрөөр хэлбэл, тухайн нэг зах зээлийн талаарх бүрэн цогц судалгааг манайхаас авах боломж бүрддэг. Мөн хууль бус үйл ажиллагааг зогсоох тал дээр засгийн газруудтай нийлж дорвитой арга хэмжээ авахад туслалцаа үзүүлдэг. Үүний нэг жишээ нь сүүлийн үед хууль бусаар дуу бичлэг хүргэдэг вэб сайтын үйл ажиллагааг хаах зэрэг томоохон ажиллагаанд Өмнөд Солонгос, Япон, Австралийн засгийн газрууд нэгдэж орсон.
Энэ мэтчилэн гишүүдэд үзүүлэх дэмжлэг, бодлогоор шийдэх өргөн хүрээтэй асуудалд засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх зэргээр бид гишүүдээ дэмжиж ажилладаг.
Үүний үр дүн бол мэдээж хэрэг хэрэглэгчдэд чанартай дуу хөгжим, бичлэг хүрэх байх?
Чанартай мөн хууль ёсны эрхтэйгээр хүрнэ гэсэн үг.
Цаг зав гарган ярилцсанд тань баярлалаа.