gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөлбөмбөгийн хаан 75 нас хүрлээ

2015-10-23
0
Twitter logo
0
Twitter logo
2015-10-23
Хөлбөмбөгийн хаан 75 нас хүрлээ

Пеле нэрээр дэлхий дахинаа алдаршсан Бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантис ду Насименту өнөөдөр /10.23/ 75 нас хүрч байна.

“Хөлбөмбөгийн хаан” Пеле нь хөлбөмбөгийн спортын түүхэнд дэлхийн 3 удаагийн аварга болсон цорын ганц хөлбөмбөгчин билээ. Хөлбөмбөгийн ногоон талбайд 21 жил тоглохдоо 1363 тоглолтонд оролцож 1281 гоол хийснээс 92 удаа хэт-трик, 30 тоглолтонд тус бүр 4 гоол, 6 тоглолтонд тус бүр 5 гоол хийж байсан юм. Мөн шигшээ багтаа 92 тоглолт хийхдээ 77 гоол хийсэн. 

Түүнчлэн 1964 онд Ботафого багийн хаалгыг 8 гоолоор мялааж байжээ. Васко да Гама багийн хаалганд түүхт 1000 дахь гоолоо торгуулийн цохилтоор хийсэн өдрийг Сантос багийнх нь “Пелегийн өдөр” гэж жил бүр ёслон тэмдэглэдэг байна.

Пеле 1000 дахь гоолын баяраа тэмдэглэж байгаа нь

Тэрээр Бразил улсын Минас-Жерайс мужийн Терес-Корасойнс хотод төрж хөлбөмбөгчин байсан эцэг Дондиньогоор хөлбөмбөг заалгаж 7 настайдаа тухайн үед шигшээ багийн тоглогч байсан Валдемар де Бритогийн шавь болж байжээ.

15 настайдаа Сантос клубын довтлогч болж 1956 оны есдүгээр сард анхны албан ёсны тэмцээндээ оролцож Коринтианс багийн хаалганд анхны гоолоо оруулж байсан юм. Улмаар Сантост тоглож байхдаа Рио-Сан-Паулу муж улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа, Бразилийн Цомын төлөө тэмцээнд 6 удаа түрүүлж Либертадоресийн Цом болон Тив хороондын тэмцээнд тус бүр хоёр удаа түрүүлсэн.

1962 онд Паулиста лигт түрүүлсэний дараа1958 онд Шведэд болсон ДАШТ-нд 17 настай Пеле од болон гязалзан шөвгийн наймд Уэльсийн шигшээн хаалганд шийдвэрлэх гоол, хагас шигшээд Францийн багийн хаалганд хэт-трек, шигшээ тоглолтонд Шведийн багийн хаалганд дубль хийжээ.

Үүний дараагаар 1966 оны дэлхийн аваргад амжилт үзүүлээгүй Бразилийн шигшээ 1970 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Италийн шигшээ 4-1 харьцаатай хожин дэлхийн 3 удаагийн аварга болсон юм. Тэрээр ДАШТ-ий билэгдлийн шигшээ багт 2 удаа орж байсан бөгөөд хөлбөмбөгийн хамгийн оргил тэмцээнд 4 удаа оролцохдоо 14 тоглолтонд оролцож 12 гоол хийсэн.

1970 он. Дэлхийн аварга болсон баяраа тэмдэглэж байнаПеле 1975 онд Сантосыг орхин, шигшээ багаасаа зодог тайлсны дараа АНУ-ын Нью-Йорк Космос клубт хоёр улирал тоглосон юм. Тэрээр Зуны олимпийн наадамд оролцож байгаагүй ч ОУОХ-ноос түүнийг ХХ зууны аугаа тамирчдын тоонд багтаасан бол Английн “World Soccer”, Францийн “France Football”, Италийн “Guerin Sportivo”, Бразилийн “Placar” сэтгүүлээс ХХ зууны аугаа хөлбөмбөгчнөөр тодруулж байжээ.

Мөн Английн “Time” сонины санал асуулгаар Пеле нь ХХ зууны нөлөө бүхий 100 хүний нэг болж байв. 

Хөлбөмбөгийн спортод төгс зохицсон бие бялдартай, гоц авьяастай Пеле асар их хөдөлмөрч тамирчин байв. Бэлтгэл сургуулилт дээр хууралт, дамжуулалтыг ядарч цөхөртлөө давтдаг, талбайд гараад нүд гүйлгэн харуут нөхцөл байдлыг ойлгодог, хууралтыг тун чадмаг, нүд ирмэхийн зуур хийдэг, дамжуулалтыг аль ч байрлалаас оновчтой өгдөг, бөмбөг хөлөнд нь наалдаастай юм шиг “дагадаг”, “гоолын хосгүй мэдрэмжтэй”, хаалганд бөмбөгийг ямар ч байдлаас аль ч хөлөөрөө оруулж чаддаг довтлогч байжээ.

Мөн 100 метрийн зайд 11 секунд гүйдэг байсан юм.

1961 онд Маракана цэнгэлдэхэд Флуминенсе багтай хийсэн тоглолтонд талбайн төвөөс бөмбөг эзэмшин явсаар замд тааралдсан өрсөлдөгч багийн бүх тоглогчийг хууран гоол оруулсан нь “Зууны гоол”-оор өргөмжилжлөгдөн, тус цэнгэлдэхийн гадаа дурсгалын багана босгосон хүргэсэн түүхтэй.

1970 онд Нигери улсад болж байсан Иргэний дайны үеэр Лагос хотод Пеле довтлогчтой Сантос баг нөхөрсөг тоглолт хийхээр ирэхэд хоёр өдрийн эвлэрэл зарлаж байжээ.

Түүний бичсэн “Би Пеле” намтар ном нь Бразилийн хүүхдүүд төдийгүй гадаадын олон орны хүүхдүүдийн ширээний ном болж байжээ. Түүнчлэн Бразилийн ерөнхийлөгч зарлиг гарган түүнийг “Хар үнэт эрдэнэс” хэмээн өргөмжилж байсан юм.

Мөн Масейо хотод 30 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэнг “Хөмбөмбөгийн хаан Пеле” гэж нэрлэж байсан юм.

Тэрээр 1966 онд Роземери дос Рейс Шолби нэртэй бүсгүйтэй гэрлэж Келли Кристина, Эдсон, Женнифер гэдэг гурван хүүхэдтэй болсон боловч, хожим 1994 онд Ассирия Лемос Сейшастэй гэрлэж ихэр хүүхэдтэй болсноос хүү Эдсон алдарт эцгийнхээ замналыг нэр төртэй үргэлжлүүлж Сантос багт хаалгач хийж байжээ.

Бэлтгэсэн: Д.Өлгийсайхан (МССХ)

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан