Цэвэрлэх байгууламж болоод Туул голын сэдвээр хийж буй цуврал сурвалжлага үргэлжилж байна.
-Малын гэдэс дотор өөрчлөлттэй болсон байхад хэн ч юу ч дуугарсангүй. Яагаад?-
Цэвэрлэх байгууламж болоод Туул голын бохирдолд мах ямар хамаатай юм бэ гэж Та бодож болох юм. Гэтэл биднийг улс төржиж байх хооронд үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах асуудал Туулын бохирдлоос улбаалан үүсээд байна.
Ямар асуудал юм бэ гэж үү?
Та хотоос баруун тийш явж гол даган амьдарч буй малчидтай уулзаж малын гэдэс дотор ямар байгаа талаар асуугаад үз. Тэндээс хариултыг нь олох вий. Сүүлийн жилүүдэд малын гэдэс дотор хэвийн байдлаа алдсан талаар малчид ярих ч энэ асуудалд өнөөдрийг хүртэл хэн ч анхаарал хандуулж юу ч дуугарсангүй.
GoGo News Agency энэ зуны туршид дээрх сэдвийн дагуу цуврал сурвалжлага хүргэсэн. Уг нийтлэлүүдээрээ Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсноос үүдэн 10 гаруй жилийн турш гол дагасан сумдын хүн амд голын бохирдол ямар нөлөө үзүүлж буйг Алтанбулаг сумаар жишээ аван хөндсөн. Тэгвэл энэ удаад бохирдол нь малын маханд ямар нөлөө үзүүлж буйг сурвалжиллаа.
ТУУЛЫН БОХИРДОЛ БИОГИЙН ГҮҮРНЭЭС ЦААШ ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ, ХУСТАЙ, ЛҮН ХҮРТЭЛ...
Махны асуудал хөндөхөөс өмнө Туул гол дагасан хэчнээн сумд байдаг талаарх мэдээллийг хүргэе. Туул голын сав газар нь таван аймгийн 37 сумыг хамардаг бөгөөд Төв аймгийн газар нутгийн 39,8 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл голын уртын бараг тэн хагас нь энэ аймгийг дайрч өнгөрдөг. Энэ талаар дараах Туул голын сав газрын зургаас харах боломжтой.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хийсэн судалгаагаар Туул гол нь “...Сонгинын гүнээс эхэлж эрс бохирдож V зэргийн ба “их бохирдолттой” ангилалд хамрагдаж ус ашиглалтын аль ч төрөл буюу унд, ахуй, үйлдвэрлэлд ашиглах боломжгүй” гэж дүгнэсэн байна.
Гэтэл Сонгины гүүрээс цааш чиглэсэн голын урсгал хамгийн эхэнд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг бөгөөд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбараас хийсэн 2015 оны судалгаагаар “Усны Бохирдлын Индекс” үзүүлэлтээр Төв аймгийн Алтанбулаг, Хустай, Лүн сумын хэсэг дэх голын урсац IV зэрэг буюу “бохирдолтой” ангилалд багтжээ.
Тэдний дүгнэлтээр энэ жил голын бохирдолтын үзүүлэлтүүд нь өмнөх оныхтой харьцуулахад нэмэгдсэн аж.
Тус хүрээлэнгээс гаргасан “Усны Бохирдлын Индекс”-ээс Туул голын аль хэсэгт хамгийн их бохирдол байгааг харах боломжтой.
Усны чанарын зэрэг |
Ангилал |
УБИ |
УБИ тооцоо |
Дээж авсан газрын цэг |
I |
Маш цэвэр |
≤0.3 |
0,34 0,38 0,3 |
Босгын гүүр Харзтай, Хар усан тохой |
II |
Цэвэр |
0.3-0.89 |
0,86 0,63 |
Орхон туул сум, Орхонтуулын бэлчир |
III |
Бага зэргийн бохирдолтой |
0.90-2.49
|
1,02 0,94 1,09 1,21 1,84 1,96 0,92 1,01 |
Баянзүрхийн гүүр, Зайсангийн гүүр, Сонсголонгийн гүүр, Налайхын бохир нийлсний дараах, Өндөр ширээт Төмстийн үзүүр Заамар “Хос Хас”-ын гарам |
IV |
Бохирдолтой |
2.50-3.99 |
3,75 3,12 3,28 |
Алтанбулаг Хустай Лүн |
V |
Их бохирдолтой |
4.00-5.99 |
4,58 |
Тооройн модны ам |
VI |
Маш их бохирдолтой |
≥6.0
|
7,92 10,70 48,38 |
Биогийн гүүр Тавантолгойн гүүр Дээд Сонгино |
“Усны бохирдлын индексийг тооцож үзэхэд голын эхэн хавьцаа “Маш цэвэр”, нийслэл орчим болон голын дунд орчим “Бага зэргийн бохирдолтой”, Алтанбулаг, Хустай, Лүнгийн орчим “Бохирдолтой”, Тооройн модны ам “Бохирдолтой”, Биогийн гүүр, Тавантолгойн гүүр, Сонгины орчим “Маш их бохирдолтой” гэсэн ангилалд тус тус хамаарч байна. Сонгины орчимд “Маш их бохирдолтой” гэсэн ангиллын шалгуур үзүүлэлтээс 7,23 дахин их байна” хэмээн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбараас хийсэн судалгаанд дурджээ.
Судалгаанаас бохирдол нь Биогийн гүүрнээс цааш Төв аймгийн Алтанбулаг, Хустай, Лүн хүртэл үргэжилж буй нь тодорхой байна.
МАЛЫН ГЭДЭС ДОТОРТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ГЭВ ҮҮ?
Сурвалжлагын хүрээнд Туулын “Бохирдол ихтэй” ангилалд багтаж буй сумдаас жишээ татан Төв аймгийн хамгийн захын сум болох Алтанбулагийг онцоллоо.
Сумын хувьд Цэвэрлэх байгууламжийн уснаас шалтгаалан Туулаас ундаалах гэдгийг мартаад 10 дахь жилтэйгээ золгож байна.
Нийт 3100 орчим хүн амтай бөгөөд мал аж ахуй эрхэлж байгаа 600 гаруй малчин өрх бий. Тэдний 70-80 хувь нь Туул голоос малаа усалдаг. 2008 онд бохирдлоос үүдэн малаа хэт бохирдолтой хэсгээс услахгүй байхыг зөвлөсөн ч зуншлага тааруу, худаг, булгийн нөөц хангалтгүй учраас энэ шийдвэр биеллээ олдоггүй байна.
Сүүлийн жилүүдэд тус суманд мал хээл хаях, гажигтай төл гарах төдийгүй малын гэдэс доторт нь өөрчлөлт орсон талаар малчид ярих болжээ. Энэ талаар гол дагаж нутагладаг малчдаас тодруулахад ер үгүйсгээгүй юм.
Малчин Н: Заримдаа мал гаргахаар элэг, уушги нь цэврүүтэй, эрээн алаг өнгөтэй байдаг
“Манай доод талд хоёр толгойтой тугал гарлаа гэж сонсогдсон. Уснаас боллоо гэх юм билээ. Заримдаа мал гаргахаар элэг, уушги нь цэврүүтэй, эрээн алаг өнгөтэй байдаг”
Малчин н.Хатанбаатар: Сүүлийн 2-3 жилээс малын уушги, дотор эрхтэн хэвийн бус өнгөтэй болсон
“Манайх зун болгон Туулыг бараадаж зусдаг юм. Голын бохирдол их. Та нар голын ойролцоо очоод үзээрэй. Өмхий ханхална. Өмнө нь загас ихтэй байсан. Одоо бол загастай манатай болсон. Энэ байдал үргэлжлээд таван жил болох гэж байна уу даа. Жил болгоны хавар, намарт саарал, ногоон өнгийн бохир нь урсдаг. Сүүлийн 2-3 жилээс малын уушги, дотор эрхтэн хэвийн бус өнгөтэй болсон. Манай доод айлд сүрьеэтэй юм шиг амьсгалж чадахгүй аахилдаг хурга гарсан. Хэд хоноод үхчихсэн. Голоос болсон байх. Түүнээс өмнө ийм янз янзын зүйл болдоггүй байлаа”
Малчин Ө.Бат: Өчигдөр хонь гаргасан чинь гүзээнийх нь сэвс шал өмхий үнэртэй байсан
“Ноднин жил манай үнээнээс ямар ч үсгүй тугал гарч ирээд орилж байгаад үхсэн. Хонь гаргахаар элэг, уушги нь идэхийн аргагүй болчихсон байдаг. Бас хээл хаях тохиолдол элбэг. Ер нь иймэрхүү тохиолдол хоёр жилийн өмнөөс бий болчихсон. Өчигдөр хонь гаргасан чинь гүзээнийх нь сэвс шал өмхий үнэртэй байсан”
Малчин н.Даваа: Ийм малын махыг өөрсдөө идэж байгаа бид эрүүл байна гэхэд эргэлзээтэй шүү дээ
“Энэ голын доогуур нутаглаж байгаа айлуудад мал их үхдэг гэсэн. Уснаас болж байгаа биз. Заримдаа малын уушги цагаан толботой, гэдэс тасарсан байдаг. Ер нь ийм малын махыг өөрсдөө идэж байгаа бид ч эрүүл байна гэхэд эргэлзээтэй шүү дээ”
Н.БАТМӨНХ: ГОЛООС ШАЛТГААЛААД БАЙНА УУ, ЭСВЭЛ МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИН БАЙНА УУ ГЭДГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОМООР БАЙНА
Уулзсан малчин бүр малын элэг, уушги хэвийн бус болсон талаар ярьсан бөгөөд энэ асуудалтай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Н.Батмөнхтэй уулзлаа.
-Сүүлийн үед мал хээл хаях, амьгүй төл гарах, мал үхэх тохиолдол цөөнгүй гарах болсон талаар малчид ярьж байсан?
- Нүдгүй, эмгэгтэй, амьгүй, хоёр толгойтой төл гарч байна. Өвөл нь мал хээл хаяж байна. Хээл хаях шалтгааныг бас шууд усандаа тохох хэцүү. Цэвэр уснаас шалтгаалж байна гэх эмгэг бол малын элэг нь цагаан болчихсон, уушги нь улаан хүрэн болчихсон явдал. Тэр бол 100 хувь уснаас шалтгаалж буй юм. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл улам нэмэгдэж байна. Тийм болохоор малчид малаа услахаас зайлсхийх тохиолдол гардаг. Ер нь болж өгвөл худгийн усаар малаа услах арга хэмжээг авч байна.
-Холбогдох байгууллагуудад энэ байдлаа танилцуулж байсан уу. Хариу юу гэх юм?
-Би өмнө нь Тамгын дарга, Засаг дарга хийж байхдаа дээд шатны яамд, мэргэжлийн байгууллагуудад голын бохирдол нь малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, энэ нь цаашлаад хүмүүст ямар сөрөг үр дагавар авчирч байгааг судлаад өгөөч гэх хүсэлтийг удаа дараалан тавьсан. Харамсалтай нь хариу өгөөгүй. Дээд удирдлагууд нь Туул гол бохирдолтой байгаа, энэ нь ард иргэдэд сөргөөр нөлөөлж буйг мэдээд байгаа хэрнээ л арга хэмжээ авдаггүй.
-Малчидтай уулзахад малын гэдэс доторт их өөрчлөлт гарсан гэх юм билээ. Энэ талаар шинжилж үзсэн болов уу?
-Мал эмнэлгийн төв лабораторид энэ шинжилгээг хийх боломж байгаа. Бидний хувьд аймаг руу, аймаг яам руу хандах ёстой л доо. Ядаж л манай суманд жижиг лабораторийн тоног төхөөрөмж өгчихвөл бид шинжилгээгээ хийгээд л байна шүү дээ. Үнэхээр голоос шалтгаалаад байна уу, эсвэл малын халдварт өвчин байна уу тодорхой болгомоор байна.
З.БАТБОЛД: ИЙМ УС УУЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ МАЛ ХОРДОЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ГЭВЧ ДОРВИТОЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ УЧРААС УСНААС ШАЛТГААЛСНЫГ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ
Харин уг асуудалд Алтанбулаг сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга З.Батболд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Танай суманд нэг нүдтэй хурга, амьгүй төл гарахын сацуу малын гэдэс дотор өөрчлөлттэй болсон талаар малчид ярьж байна. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Энэ асуудал нийтлэг тохиолдож байна. Саяхан Сухай худгийн амны адагт малчин Миеэгомбынд нэг шөнө гурван хонь үхсэн талаар өчигдөр багийн дарга нь бидэнд мэдээлсэн. Тэгээд нэг хонийг нь задлаад үзэхэд уушги нь өөрчлөлттэй байж... Энэ бол сүүлийн хэдэн жил байнга л яригдаж байгаа асуудал.
-Тэгээд ийм малын махыг шинжлүүлж байв уу, шалтгааныг нь тогтоох ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Шинжилгээний хувьд гэвэл бид “жижигдээд” байна. Суманд шинжилгээ хийх бололцоогүй шүү дээ. Үхсэн малын дээжийг аймаг болоод төв лабораторид өгдөг. Шинжилгээгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг л илэрдэг. Малын өчнөөн олон өвчин байна шүү дээ. Үүнийг хоёр талаар нь л ойлгох хэрэгтэй байгаа юм. Мэдээж ийм ус ууж байгаа юм чинь хордож үхэж байгаа нь ойлгомжтой. Харин голын бохирдолд ямар ямар хортой нэгдлүүд агуулагдаж буйг тодорхойлж, мал яагаад үхээд байгааг тогтоох шаардлагатай байна. Гэтэл үүнд улс анхаарал хандуулахгүй байна. Тэгэхээр үүнд дорвитой судалгаа шинжилгээг хийгээгүй учраас уснаас 100 хувь шалтгаалж буйг баттай хэлж чадахгүй байна. Малчид бол энэ өмхий уснаас л болж байна гэдэг. Үгүйсгэх аргагүй л дээ.
-Олон ч малчинтай уулзсан. Малын гэдэс дотор асуудалтай. Идэхийн аргагүй болсон гэх юм билээ?
-Үхсэн мал болгоны дотор гэдсэнд өөрчлөлт орсон байдаг. Хамгийн гол нь усны шинжилгээ хийж, бохир ус нь хүн малд хэрхэн нөлөөлж буйг тогтоож дүгнэлт гаргасны дараа бид ярихгүй бол болохгүй. Малчдын хувьд тэгж ярихаас өөр аргагүй. Бодит байдал нь тэр юм чинь. Чи ч бодит байдлыг харсан биз дээ.
СУМЫН ХЭМЖЭЭНДЭЭ Л МАХНЫ ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД ЯВУУЛЖ БАЙГАА. ТЭР БОЛ СУМЫН Л ХЭМЖЭЭ БАЙХГҮЙ ЮУ
-Ер нь мэргэжлийн үүднээс харахад хортой нэгдэл агуулсан ус малын ямар эрхтэнд хамгийн эхэнд нөлөөлж эхлэх бол?
-Эхний ээлжинд хоол боловсруулах эрхтэнд өөрчлөлт орж эхэлнэ. Хамгийн гол шүүдэг эрхтэн бол элэг. Тэгэхээр элэг, бөөр өвчилнө. Уур амьсгалын бохирдол гэхээр уушги, бөөрөнд өөрчлөлт орж болно. Ер нь таван цул эрхтэнд бүгдэд нь л нөлөөлж эхэлнэ. Зарим малын элгэнд нөсөөжилт үүссэн байдаг.
-Танай сумын хувьд нийслэлд мах нийлүүлдэг. Гэтэл малын мах ийм асуудалтай байхад өөрчлөлттэй болсон шалтгааныг өнөөдрийг хүртэл тодруулаагүй байна. Сумын хэмжээнд ч малаа шинжлэх боломж хомс. Тэгэхээр нийслэлд ямар ч хяналтгүй мах нийлүүлдэг гэсэн үг үү?
-Огт хийхгүй байна гэж байхгүй. Сумын хэмжээнд маханд шинжилгээ хийгээд л явуулж байгаа. Тэр бол сумын л хэмжээ байхгүй юу. Махыг л гэхэд харах, үзэх мэдрэмжээр л өнгөний өөрчлөлт зэргээр л тодорхойлно шүү дээ. Тэгэхээр бид хэмжээндээ л ажиллаж байгаа. Ямар ч мэдээлэлгүй байж гол бохир байгаа учраас мах муу байна, чи борлуулж болохгүй гэх эрх байна уу, байхгүй шүү дээ. Би 1996 оноос энд ажиллаж байна. Үндсэндээ энэ асуудалд 20 жилийн гэрч болж байна гэсэн үг. Бас сумын засаг даргыг 2000-2008 он хүртэл найман жил, тамгын газрын даргыг цөөнгүй жил хийж байсан. Энэ асуудлыг эхнээс нь л мэдэж байна. Бүр эртнээс л ярьж, Туул голын хөдөлгөөн ч хүртэл өрнүүлдэг байсан. Эхлээд шувууд үнэртдэг байсан бохир, Алтанбулаг цаашлаад Заамар хүртэл үнэртэж байна. Манайхаас цааш Төв аймгийн таван сум байна. Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Заамар гээд Төв аймгийн таван сум Туул гол дагаад нутаглаж байдаг. Би засаг дарга байхдаа таван сумын удирдлагуудтай нийлээд тухайн үедээ асуудал болгон ярьдаг байсан. Гэвч асуудлыг шийдвэрлэх юу ч хийгээгүй. Үнэндээ бидний дуу хоолой хүрэхгүй л байна.
Л.АЛТАНХУЯГ: НҮДЭНД ХАРАГДАХУЙЦ ХЭМЖЭЭНД БИШ ЮМ АА ГЭХЭД НАЙРЛАГА, ЧАНАР, БҮТЦИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС Л ХЭРЭГЛЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Алтанхуяг махны асуудлын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
-Малын гэдэс доторх хэвийн бус байдал үнэхээр бохир уснаас шалтгаалсан бол тэрхүү малын мах хүний биед сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Хүмүүс идэшний цагаар аль тарга тэвээрэг авсан сайн малаа л хүнсэндээ хэрэглэнэ шүү дээ. Гэтэл тэрхүү малын уушги, элэг нь цоохортчихсон, шохойжсон байх жишээтэй. Энэ нь мэдээж ундны устай л холбоотой. Туулаасаа усалсан малын махаараа бид хооллож, сүүгээр нь өдөр болгон ундаалж байна. Энэ нь нүдэнд харагдахуйц хэмжээнд биш юм аа гэхэд найрлага, чанар, бүтцийн хувьд өөрчлөлттэй хүнс хэрэглэж л байна гэсэн үг. Үүнийг нь баталдаг, нотолдог хүчин чадалтай лаборатори манайд байна уу гэвэл бас л хэцүү.
ЭНДЭЭС ЯМАР АСУУДАЛ ҮҮСЭЖ БАЙНА
Голын бохирдол ихтэй ганц сумын нөхцөл байдлыг сурвалжлахад ийм дүр зураг, байр суурь харагдаж байна. Гэтэл усны бохирдол нь урсгал усаа даган Өндөрширээт, Лүн, Заамар гэх мэт олон сумыг дайрч өнгөрнө.
Тэгэхээр судалгаагаар тухайн сумдын хувьд ч ус бохирдолтой байгааг тогтоосон юм чинь нэг л сумын асуудал бус нэлээд малчны асуудал болсон нь тодорхой.
Үүнээс цааш харвал хэдэн сумын асуудал биш мах иддэг хүн бүрт хамаатай, цаашлаад малынхаа ашиг шимийг хүртэж буй Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн асуудал болж хувирна.
Гэтэл үүнд өнөөдрийг хүртэл хэн ч ямар ч алхам хийсэнгүй. Цэвэрлэх байгууламжаас голд нийлүүлж буй ус ямар найрлагыг агуулж, малын дотор эрхтэн, мах, сүүнд ямар өөрчлөлтийг авчирч, энэ нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг өдий болтол тодорхой болгоогүй байна.
Түүгээр ч үл барам баталгаатай эсэх нь эргэлзээтэй малын махыг шинжилдэг мэргэжлийн лабораториуд дутмаг бөгөөд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй захууд дэргэдэх лабораториороо л шинжилдэг аж.
Тус шинжилгээгээр зөвхөн малын чанарыг тодорхойлдог бөгөөд маханд агуулагдаж буй найрлага, өөрчлөлтийг тогтоодоггүй байна.
Тэгэхээр бид өнөөдөр ямар мах идээд байна вэ?
Дараагийн дугаарт энэ асуудалд төрийн байгууллагууд ямар анхаарал хандуулж байгаа болон нийслэлд нийлүүлж буй маханд ямар хяналт тавьдаг, бохир уснаас шалтгаалж малын гэдэс доторт ямар өөрчлөлт орох эсэх талаарх эрдэмтдийн байр суурийг хүргэх болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...