Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Энэ удаагийн зөвлөмж булангаар англи хэл сурахад нэн түрүүнд юу анхаарах талаар Экспресс Инглиш сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Ж.Гансүхийн зөвлөгөөг хүргэж байна.
-Англи хэл сая гаран үгтэй, мянга орчим хэлзүйн зүй тогтолтой гэж ярьдаг (гэхдээ хэлзүйн хамгийн чухал 20 гол дүрэм байдаг).
-Англи хэлийг өөрийн санаа бодлоо ам, бичгээр бүрэн илэрхийлэхээр боломжийн түвшинд сурч мэдэж авахад 6 сараас 1 жилийн хугацаа хангалттай гэж багш нар маань хэлсэн байдаг. Гэхдээ энэ нь таны хэр тууштай дайчин суралцсанаас хамаарна. Тулаанд орж байгаа юм шиг өөрийгөө ДАЙЧИЛЖ, ДАВШИЖ суралцвал богино хугацаанд илүү үр дүнд хүрдэг. Алгуур барин тавин сураад л яваад байвал аажмаар сайжирдаг ч өмнө нь сурч байснаа мартаад эхлэх нь ч бий. Аливаа гадаад хэлийг огт хэрэглэхгүй бол хоёр жил болоход л мартагнаж таван жил болоход өөрөө ярьж бичиж чадахгүй зөвхөн хүний хэлснийг сонсоод ойлгох чадвартай үлдэх нь ч бий. Ингээд англи хэл шимтэн сурахаар шийдсэн хүмүүсийн нийтлэг асуудаг асуултуудад хариулт өгөхийг хичээе.
-Үгийн баялагаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Аль болох их уншина гэсэн үг. Өөрийн сонирхдог, сурахыг хүссэн чиглэлээр их унших хэрэгтэй. Өдөрт байнга хийж байдаг онцын чухал биш үйл ажиллагааг зориудаар боливол танд цаг зав аяндаа л гарна. Жишээ нь зурагтаа нэг өдөржин унтраастай байлгахад нэлээд их цаг завтай болно. Радио, кино, телевизийн мэдээ, хүүхэлдэйн кино, интернэт, өдөр тутмын харилцаа гээд олон янзын эх сурвалжаас шинэ үгтэй болж байдаг ч нийт үгийн баялагийн 70%-ийг УНШСАНААР олж авдаг (англи хэлний үгсийн сангийн хичээл олон жил заасан англи өвгөн багшийн илтгэлээс иш татав). Түүнчлэн үгийн байгуулалт буюу үгийн язгуур, угтвар, дагаварын арга (unemployment), хам сэдвээс нь үг таах, холбоосын арга, ижил болон эсрэг утга гэх мэт шинэ үг сурах, таах сонирхолтой аргуудыг манай сургалтын төвд заах болно. Хэдий чинээ их УНШИНА төдий чинээ үгийн баялаг тань нэмэгдэж байдаг.
-Боломжийн түвшинд англи хэлээр харилцахад хэдэн үг сурах хэрэгтэй вэ?
-Англи хэл нь нэг сая гаруй үгтэй гэгддэг бөгөөд Д. Алтангэрэл гуайн толь бичиг гуч гаруй мянган үгтэй, зарим нэг англи хэл дээрх тайлбар толь бичиг зуун хориос зуун наян мянга орчим үгтэй байдаг. Тэгэхээр бараг 800,000 орчим үг нь хуучирсан эсвэл бараг хэрэглэгддэггүй гэсэн үг үү? Унаган англи хэлтэй ердийн хүн 25000 орчим (зарим судалгаагаар 50,000-75,000 гэж ч бий) үгийн баялагтай ч өдөр тутмын ярианы хэлэндээ 15-20%-ийг нь л идэвхтэй хэрэглэдэг гэж сонсож байсан юм байна. Дээд түвшний англи хэлтэй монгол хүн дунджаар 15,000 орчим үгтэй байх болов уу. Мэргэжлийн орчуулагч нарын хувьд дунджаар 15-20 мянган үгийн сантай байж болох юм. Гэхдээ уншаад, сонсоод саначихдаг хэдий ч өөрөө төдийлөн ашиглаж ярьж бичдэггүй ‘идэвхгүй үгийн’ баялаг нь энэ тооноос илүү гарч болно. Тэгэхээр өдөр тутмын ярианы англи хэлэнд байнга хэрэглэгддэг 3000 үг мэддэг байлаа гэхэд унаган англи хэлтэй хүний ярианы 95%-ийг ойлгох боломжтой байх нь. Мэдээж бичгийн хэлний тухайд өдөр тутмын ярианы хэлэнд тэр бүр гарч ирдэггүй үгс их ашиглагддаг. Эхний үед та өөрийн сонирхсон чиглэл, мэргэжил, өөрт хэрэгтэй үгс, хэлц болон өгүүлбэрийн хэлбэрүүдийг сурч тогтооход анхаараарай. Нэгэнт хүний тархи хогны сав биш учир бүх үгсийг сурах гэж хичээх хэрэггүй, тийм ч боломж байхгүй юм. Энгийн амьдралд байнга ашиглагддаг идэвхтэй үгс аяндаа ДАВТАМЖААРАА чээжлэгддэг. Тэр бүр өдөр тутамд идэвхтэй хэрэглэгддэггүй үгсийн тухайд хам сэдвийнх нь хүрээнд бүтэн өгүүлбэрийн утгаар нь нүдлэж тогтооход гэмгүй. Уншаад, сонсоод мэдэж авсан үгээрээ ярьж бичихдээ ашиглаж байвал мартагдах нь удаан байдаг.
-Хүмүүс их хурдан ярих юм, аялга дуудлага өөр өөр, тэдгээрийг яаж сонсож сурах вэ?
-Анх Чикагод очоод сайн сонсож чаддаггүйгээсээ болоод их ичдэг байв. Хамгийн түрүүнд радио сонсож эхэлсэн нь надад тус болсон. Зурагт бол дүрсийг нь хараад мэдээллээ авчихдаг талтай. Манайд Америкийн дуу хоолой FM радиогийн англи хэл дээрх мэдээ, хичээлүүд 106.6 үелзэл дээр явдаг нь дажгүй санагдсан. Та ажилдаа ирж очих хугацаандаа сонсголын дасгал, хичээлээ сонсчихож байгаарай. Үр дүн нь удахгүй гарч эхэлнэ. Радиогийн нэвтрүүлэг, СD-тэй ном, цэвэр үг хэллэгтэй дуу (Westlife), кино, янз бүрийн насны хүмүүсийн болон хүүхдийн яриа, мэдээ, (бага насны хүүхдүүдэд үгээр харилцан ярьдаг хүүхэлдэйн кино, дуу, дүрс бичлэг зүгээр байдаг) зориуд сонсгол сайжруулах аргачилал бүхий англи хэлний дасгал хичээлүүд гээд бүхий л арга хэлбэрийг сонгож ХӨНГӨНӨӨС - ХҮНД дарааллаар сонсох дадлага хийж байгаарай. Та өөрөө бие даан суралцах байдлаар өөрийн сонсох чадвараа сайжруулах бүрэн боломжтой. Зарим үед сонссоноо шууд бичих, товч тэмдэглэл хийх, гол санааг тэмдэглэж авах гэх мэт дадлага хийсэн ч болно. Дуу хоолойны өнгө аяс, сэтгэл хөдлөл, аялга, өргөлт гээд олон зүйлийг зөвхөн сонссоноор мэдэрч болно.
Хурдан яриа, ижил дуудлагатай үгс, шууд бус утгатай хэлц үг, үгс хоорондоо уусах, таны мэргэжлийн үг хэллэг, ойролцоо сонсогддог үгс, Британи (BBS) болон Америк дуудлагатай ярилцлага, илтгэл, албан ёсны хэл, хүүхдийн яриа, үлгэр, интернэт мэдээ гээд юу ч байж болно. Та өөрийн сонирхдог, өөрт хэрэгтэй зүйлээ сонсвол танд таатай байх болно. Интернэт дээр үнэ төлбөргүй сонсголын хичээл, дасгалууд байдаг. Номын дэлгүүрүүдэд зөвхөн сонсголын хичээлийн сурах бичгүүд ч худалддаг болсон. Зарим хүн маш хурдан ярьдгаас болоод ойлгоход хэцүү байдаг ч тэр хүнтэй нэг өдөр хамт байхад хичнээн хурдтай ярьсан ч яриаг нь ойлгодог болчихдог. Энэ нь аялга, дуудлагад нь дасч танил болж байна гэсэн үг.
Олон үг өөр хоорондоо уусаж бодит амьдрал дээр толь бичигт тэмдэглэсэн галигаас өөрөөр дуудагдах нь бий. Англи хэл бичигдсэнээсээ өөрөөр дуудагддаг гэдэг ч бүх л хэлэнд тийм зүй тогтол бий. Лхагвадорж гэж бичээд Лавагдорж гэж дууддаг. Гоё байгаа биз гэж бичээд Гоёайгааз? Гоёайнаа, гоёайна гэж бид ярьдаг. Аав нь гэртээ байна уу? Алга байна/Байхгүй байна. Иймэрхүү яриа монгол хэл сурч байгаа гадаад хүнд сонсож ойлгоход бас амаргүй л байна даа. Бидний хувьд сонсох чадвар хөгжүүлэх төрөл бүрийн АРГА, АРГАЧИЛАЛУУДЫГ суралцагчидад эзэмшүүлж сургахад илүүтэй анхаардаг.
-Хэрхэн алдаагүй, найруулга сайтай бичиж сурах вэ?
-Яг үнэндээ төрөлх монгол хэлээрээ ч найруулга сайтай бичихэд амаргүй байдгийг та бид мэднэ. Сонсох, унших нь хүлээн авах үйл явц байдаг бол ярих, бичих нь бүтээлч буюу та ӨӨРӨӨ хийж гүйцэтгэх үйл явц юм. Иймд хэлний үндсэн чадваруудаас магадгүй хамгийн хэцүү нь ‘бичих’ үйл явц байж болох юм. Уран найруулга уялдаатай, алдаагүй сайн бичиж сурахын тулд хамгийн түрүүнд суралцах зүйл бол олон хүний сурахаас зүрхшээдэг хэлзүй буюу дүрэм, өгүүлбэрийн бүтэц, хэлбэр байдаг. Дүрмийг хоолны жор, машины хөдөлгүүр, эсвэл шоо эвлүүлэх аргачилалтай зүйрлүүлж болох юм. Харин үгсийн сан хоолонд хэрэглэгдэх мах, ногоо, хачир нь юм болов уу. Тэгэхээр сайн бичихийн тулд яалт ч үгүй дүрэм сурахаас аргагүйд хүрдэг.
Зарим багш нар дүрэм сурах шаардлагагүй гэж зөвлөдөг ч энэ нь зөвхөн өдөр тутмын ярианы хэл сурахтай холбоотой зөвлөмж байдаг. Унадаг дугуйгаар бид олон ажлыг амжуулж болдогтой адил дүрэм үзэхгүйгээр амьдрал орчны ярианы хэл дунд түвшинд сурчих боломжтой. Эсээ гэх мэт бичвэрийг сайн бичиж сурахын тулд, өөрийн үзэл бодлоо амаар, бичгээр дээд түвшинд илэрхийлэхийн тулд, унших чадвараа сайжруулахын тулд хэлзүй цэгцтэй үзэх хэрэгтэй болдог - энэ удаад харин та машинтай боллоо л гэсэн үг. Үүний зэрэгцээ өөрийн бичсэн зохион бичлэг, эсээ болон бусад бичвэрээ өөрөөсөө илүү түвшний хүнээр засуулж, зөвлөгөө, туслалцаа авснаар таны бичих чадвар сайжрахад дөхөм байдаг. Их унших нь мөн л сайн бичиж сурахад тустай. Эсээ, нийтлэл зэрэг сайн бичсэн бичвэр унших явцад бид бичлэгийн хэлбэр, бүтцийг сурч байдаг.
-Яаж сайн уншиж сурах вэ?
-Сайн уншина гэдэг нь богино хугацаанд уншиж зөв ойлгох, нэгтгэн дүгнэх чадварыг хэлдэг. Үүнд та ХЭР ИХ үгийн баялагтай гэдэг нь хамгийн түрүүнд чухал байдаг. Дээд түвшинд бичигдсэн бичвэр уншихад дүрмийн мэдлэгээ ашиглахаас гадна шинэ үг таах болон уншлагын арга, аргачилалуудыг мэдэж авснаар уншихад мэдэгдэхүйц хялбар болдог. Та өөрийн сонирхдог, өөрт хэрэгтэй сэдвийг шимтэн уншвал танд таатай байх болно. Манай сургалтын төв танд мэдэхгүй үгээ тааж унших, гол санааг ойлгох, хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд хайж олох, гүйлгэж унших, нэгтгэн дүгнэх гэх мэт уншлагын сонирхолтой арга, аргачилалыг манай сургалтын төвийн олон жил энэ хичээлийг заасан туршлагатай багш Ц.Ганбаатар уншлага, үгсийн сангийн хичээлээр заах болно.
-Яаж чөлөөтэй, цэвэр дуудлагатай ярьж сурах вэ?
-Хэрэв танд боломж байгаа бол төрөлх эх оронд нь очиж суралцвал та хамгийн богино хугацаанд цэвэр, сайн ярьж сурах болов уу. Гэхдээ хүн болгонд ийм боломж байдаггүй. Тэгэхээр одоо монголын нөхцөлд яаж яриагаа сайжруулах вэ гэдэг тал дээр зөвлөе.
Үүнд хамгийн түрүүнд англи хэлээр байнга харилцан ярилцах орчинд (ажил, амьдрал, сургууль гэх мэт) өөрийгөө зориуд оруулах нь чухал байдаг. Алдаатай ч байсан ичиж зоволгүй, идэвхтэй харилцан ярилцаж өөрийн үгийн баялагаа зориудаар нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Ойлгомжгүй зүйл гарвал асууж лавлахаас нэрэлхэх, санаа зовох, ичих хэрэггүй. Алдааг сүүлд нь аажмаар засчихаж болдог. Үүний зэрэгцээ үгээ цэвэр, зөв дуудахын тулд сонсож, дагаж хэлэх байдлаар ЗҮГШРҮҮЛЖ давтаж хэлэх нь үр дүнтэй. Яг л хүүхэд ярьж сурахтай ижил үйл явц явагдаж байдаг. Хүүхэд үг хэллэг, өгүүлбэрийг СОНСООД ДАГАЖ ХЭЛЭХ байдлаар тогтоогоод ярьж сурдаг. Хүүхдүүдээ харж байхад бидний хэлсэн үг, өгүүлбэрийг зорилгогүйгээр амандаа давтаж хэлж байгаа нь харагддаг. Та ч бас бага насны хүүхдээ нэг ажиглаад үзээрэй. Тэгвэл бид өгүүбэрийн бүтцийг сонсоод цээжлэх байдлаар ДАГАН ДУУРАЙЖ ярьж сурч бас болно гэсэн үг. What’s your name? Как тебя зовут? гэдэг өгүүлбэрийг хэн ч дүрэм бодолгүй шууд цээжилснээрээ л хэлдэг. Мэргэжлийн англи хэлний хувьд та өөрийн салбарт байнга хэрэглэгддэг 500 үйл үг, 500 нэр үг, хэлцийг холбон өгүүлбэржүүлж ЧЭЭЖИЛЧИХСЭН байхад тухайн орчиндоо хэнтэй ч чөлөөтэй харилцах боломжтой санагддаг. Мөн зөвхөн ярианы чадвараа сайжруулахад анхаарч байгаа бол англи, америк багштай зөвхөн яриулж сургахад чиглэсэн сургалтад хэсэг хугацаанд хамрагдах нь мөн зүгээр байдаг. Ярианы клубууд сүүлийн үед нэлээд байдаг болсон. Эхний үед өөрийгөө зөв ойлгуулж, цэвэр дуудлагатай ярихыг хичээх нь зүйтэй бөгөөд аажмаар хурдан яриад сурчихдаг. Чөлөөтэй харилцахын тулд та хэрэгтэй үг хэллэг, мэдлэгийг хэрэгтэй үед нь ашиглаж ярих, ХУРДАН СЭТГЭХ үйл явц ч мөн чухал байдаг. Чанга дуугаар ярих, унших нь англиар сайн ярьж сурахад бас тус болдог. За тэгээд тухайн оронд нь очоод ажиллаж амьдрах, ялангуяа суралцах үед таны өмнө сурч байсан мэдлэг, чадвар тэсрэхийн зэрэгцээ аялга дуудлага, өргөлт аяндаа л засагдаад сайжраад ирэх нь ч бий. Аль болох идэвхтэй харилцан ярилцахыг хичээж байгаарай. Өөрийн тань яриаг англи, америк хүн түвэггүй ойлгож байхад, ярианы чадвар чинь мэдэгдэхүйц сайжирсан байна шүү гэж найз нөхөд тань хэлэхэд, та англиар сайн ярих юмаа гэдэг үгийг сонсоход ч бас урам зориг авдаг юм шүү.
-Англи хэлийг яаж сайн сурах вэ?
-Англи хэл сайн сурахын тулд ТА ӨӨРӨӨ л хичээх хэрэгтэй. A foreign language can only be learned, not taught – энэ өгүүлбэрийг орчуулж үзээрэй. Англи хэл сурахад монгол, орос, хятад зэрэг хэлийг сурахаас харин ч амархан байдаг. Учир нь англи хэлэнд герман, орос хэлэнд байдаг шиг нэр үгийн эр, эм, саармаг хүйс, нэр үгийн тийн ялгалын хувиргаа (угтвар үгээр орлуулчихна) бараг байхгүй болохоор сурахад харьцангуй хялбар байдаг. Бичигдсэнээсээ өөрөөр дуудагдахын тухайд англи хэл бага зэрэг түвэгтэй санагдаж болох ч сураад ирэхээр гайгүй болчихдог.
Англи хэлний зарим хэсгийг бие даан давтаж сурах боломжтой ч болж өгвөл олуулаа орчин нөхцөл бий болгож харилцан суралцах нь илүү үр өгөөжтэй байдаг. Дээр хэлсэнчлэн яг тулаанд орж байгаатай ижил богино хугацаанд хүчтэй дайралтаар сурах нь хамгийн оновчтой арга санагддаг. Сайн шатар тоглодог хүн шатарт хайртай байдаг шиг англи хэлэнд бага зэрэг донтож сурахад гэмгүй. Мэдлэг олж авахаас илүү их цаг хугацааг ДАДЛАГА хийхэд зарцуулж байгаарай. Яг л усанд сэлж сурахтай адил.
Мөн хэдий чинээ хурдан сэтгэж байна төдий чинээ хурдан, үр дүнтэй, ойлгомжтой харилцан ярилцахад тустай. Таныг заавал англи, америк хүн шиг бодож сэтгэх ёстой гэж хэлэх гээгүй юм шүү. Англи хэлээр илүү сайн ярьж сурахын тулд тэр улс үндэстэн яаж сэтгэж, ямар арга хэлбэрээр хоорондоо харилцаж байгааг сонирхон хэлбэрийг нь даган дуурайх байдлаар ярьж сурвал амар байдаг.
Хэл сурах үндсэн үйл явцын тухайд хамгийн түрүүнд What? буюу энэ юу вэ гэдгийг хэлбэр талаас нь таньж мэдэх, дараа нь Why? When and How? буюу яагаад, хэзээ, яаж хэрэглэхийг буюу хэрэглээ, утга талаас нь ойлгож мэдэж авна. Ойлгож мэдэж авна гэдэг нь хэл сурчихлаа гэсэн үг биш юм. Дараагийн үйл явц бол дадлага хийх үйл явц байдаг. Дадлага сайн хийснээр ойлгож мэдэж авсан зүйлээ сурч эхэлдэг. Гадаад хэл сурахад маш чухал өөр нэг үйл явц нь ЧЭЭЖИЛЖ ТОГТООХ байдаг. Та чээжилж тогтоохдоо сайн бол хэл сайн сурна. Эцэст нь сурч байгаа зүйлээ БАЙНГА АШИГЛАЖ байснаар сая сурч байна гэж хэлж болно. Аливаа зүйлийг нэгэнт дадаад сурчихсан бол удаан хугацаанд мартдаггүй. Энэ үед л сурлаа гэх болов уу. Ашиглахгүй мэдлэг хэзээ ч уншдаггүй номын сангийн фондтой адил. Гадаад хэлийг хоёроос гурван жил огт хэрэглэхгүй байхад л мартаж эхэлдэг. Тиймээс болж өгвөл идэвхтэй хэрэглээд байгаарай.
Эцэст нь зөвлөхөд англи хэл сайн сурахын тулд ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ байхын зэрэгцээ суралцахад зориулж ЦАГ ЗАВ гаргах нь хамгийн чухал алхам байдаг юм шүү. Таны амьдралд англи хэл сурахаас илүү чухал зүйл олон байгаа ч ажил, амьдрал, сургууль хичээлийнхээ хажуугаар англи хэл сурахад цаг заваа гаргахыг хичээгээрэй. Бидэнд хандаад ирсэн хэн бүхэнд бид чин сэтгэлээсээ туслах болно.
Хүн бүхний амьдралын чин хүсэл адилхан байдаг - сайхан амьдрах. Тэгвэл та яг одоо байгаагаасаа илүү ИДЭВХТЭЙ амьдар. Сурна гэдэг жаргалтай амьдралын нэг хэсэг гэсэн бодлоор энэ удаагийн зөвлөмж булангаа өндөрлөе.
-Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийн онгоцыг нисгээрэй. Баярлалаа.