gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл өглөө

Д.Төгөлдөр
Эдийн засаг
2015-10-15
0
Twitter logo

Эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн тухай мэдээлэл өглөө.

Монгол Улсын эрчим хүчний салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2015 оны  нэгдүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их, урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 компанийн дүнгээр 2015-2016 оны өвлийн бэлтгэл хангахад нийт 86 тэрбум 308.35 сая төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийхээс үндсэн тоноглолын их засварт 46 тэрбум 045.73 сая төгрөг, туслах тоноглолын засварт 3998.6 сая төгрөг, хөрөнгө оруулалтад 23 тэрбум 400.2 сая.төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 12 тэрбум 863.82 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийтдээ санхүүжилтийн гүйцэтгэл 54.2 хувьтай байна.

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийтдээ 1722 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсний их засварын ажлаар 1072, хөрөнгө оруулалтын ажлаар 360, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 290 нэр төрлийн ажил хийхээр тус тус төлөвлөсөн. 2015 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90.64 хувьтай байна.

Дулааны цахилгаан станцуудын гадна талбай дээрхи нүүрсний нөөц

Аж ахуй нэгж, ДЦС

Гадна талбай дээрх нүүрс
/тонн/

Өвлийн их ачааллын
хоногоор

“ДЦС-2” ТӨХК 13364 15
“ДЦС-3” ТӨХК 45081.9 9
“ДЦС-4” ТӨХК 209934 15
“ДДЦС” ТӨХК 20301 9
“ЭДЦС” ТӨХК 30000 19
“ДБЭХС” ТӨХК 32646.9 25
     
Нийт 351327.8  тонн  
 
Монгол Улсын эрчим хүчний салбарын хэмжээнд 2015-2016 оны өвлийн горимыг аравдугаар сарын 26-ны өдөр салбарын Ерөнхий инженерүүдийн хурлаар хэлэлцэн баталж, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөн ажиллана. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аваари, саатлын үед тусгай горимоор ажиллах болно.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2015-2016 оны өвлийн горимд оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх өвлийн оргил ачааллаас 40 МВт-аар өсөхөөр байна.

Төвийн эрчим хүчний системд “Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2014 онд, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2014 онд тус тус амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар энэхүү өсөлтийг бид дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй, өвлийн их ачаалалд

“Дулааны цахилгаан станц-4” дээр нэг турбингенератор, нэг зуух бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийгээд байна.

Харин бусад системүүдэд шинээр эх үүсвэрүүд баригдахгүй удааширч байгаагаас эх үүсвэрийн дутагдалд орж өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангаж чадахгүй байдал үүсээд байна.

Дорнод бүсийн эрчим хүчний системийн хувьд Чойбалсангийн дулааны цахилгаан станц нь суурилагдсан хүчин чадал нь 36 МВт, 1969 онд ашиглалтад орсон насжилт өндөртэй станцуудын нэг бөгөөд техникийн боломжит хүчин чадал нь 34 МВт тул сүүлийн жилүүдэд станц бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажилласан.

Монгол Улсын Засгийн газраас Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөх төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэрийг 2012 онд гаргаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2013 онд тендер зарлаж, 5 компани тендерт оролцсон. Одоогоор үнэлгээ хийгдэж байна.

Энэхүү төсөл хэрэгжиж станцын өргөтгөл ашиглалтад орох хүртэл хугацаанд тус бүс нутагт шинээр ашиглалтад орох томоохон хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах боломжгүй байдал үүсээд байна. Иймд станцын өргөтгөлийн төслийг яаралтай эхлүүлж 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байна.

Баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд хэд хэдэн байршилд шинэ эх үүсвэр барихаар төлөвлөж байгаа хэдий ч 2015-2016 оны өвлийн горимд ямар нэгэн шинэ эх үүсвэр системд нэмэгдэхгүй тул ОХУ-аас импортоор эрчим хүч авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангана.

ОХУ-ын талаас хагас жил тутам импортын эрчим хүчний үнээ нэмж байгаагаас тус компани жил бүр 8.0-10.0 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, улсын төсвөөс татаас олгож байна.

Иймд цаашид тус бүс нутагт 60-100 МВт-ын шинэ эх үүсвэрийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.

Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хувьд Говь-Алтай, Завхан аймгууд багтдаг бөгөөд Тайширын усан цахилгаан станц, дизель станцуудаар эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдийг хангаж байна.

Дизелийн түлшний үнэ жил бүр нэмэгдэж, аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг харгалзан яаралтай шинэ эх үүсвэр барих нь зүйтэй.

Шинэ эх үүсвэр баригдаж ашиглалтад ортол тус 2 аймагт дизель станцууд зайлшгүй ажиллах тул дизелийн түлшний татаасыг жил бүр улсын төсөвт тусган батлуулж ажиллаж байна.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийн хувьд Оюутолгойн орд газрыг БНХАУ-аас импортоор эрчим хүч аван хангаж, бусад хэрэглэгчдийг Даланзадгадын дулааны цахилгаан станц, Ухаахудгийн цахилгаан станцаас эрчим хүчээр хангаж байна.

Өмнөговь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж буй Даланзадгадын дулааны цахилгаан станц нь 2015-2016 оны өвлийн их ачаалалд 2 зуух, 1 турбингенераторын горимд ажиллан, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч болон 35 кВ-ын хэрэглэгчдийн оргил ачааллыг 1.2 МВт, бага ачааллыг 0.75 МВт байхаар тооцон 1.4 сая кВт.ц цахилгаан, 21.6 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээхээр төлөвлөсөн байна.

Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж байна. 2015 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хот, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Ховд, Увс аймгийн төвүүдийн бүх хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан