Хүн бүрийн хобби, хүсэл сонирхол харилцан адилгүй. Чухам тухайн хүндээ эрхэм бөгөөд сэтгэл ханамжийг өгч чаддаг.
Энэ удаагийн Хобби булангийнхаа зочноор гэртээ арван муур тэжээдэг Амараа бүсгүйг урьж ярилцлаа. Тагтан дээр цэрвэж айсан, халтартсан цагаан муурыг заан “Сая хүүхдүүдээ хүргэж өгчихөөд ирэхэд хогийн савнаас нэг зүйл цухуйхаар нь лавшруулж хартал энэ хөөрхөн амьтан байж байдаг байгаа” гэсээр инээд алдан тэр намайг угтсан юм.
Тэрээр гудамжнаас олсон муураа вакцинд хамруулан, арчилж тордон хайрлан өсгөдөг буянтай эмэгтэй. “Гадаа хүйтэрч байна, олон муур даарах байх гэж санаа минь зовоод эхэлсэн” гэж ярих энэхүү бүсгүй эзэнгүй муурнуудыг өрөвдөж хайрласандаа гэртээ авчирч эзэн олж өгөх гэсээр өөрөө дасаад хамтад нь ижилсүүлээд өсгөчихдөг гэж ярьсан юм. Тэднийгээ хошуу дэвсэн эрхлүүлж байгаа түүнийг харахад амьтанд тэр тусмаа мууранд ихэд хайртай нь мэдрэгдэж байлаа.
"ОДОО 10 МУУРТАЙ, ДАХИЖ НЭМЭХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙГАА Ч САЯ НЭГ МУУР ОЛООД ТЭСЭЛГҮЙ АВААД ИРЛЭЭ"
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б.Амарбаяр гэдэг, 28 настай. Дипломат олон улсын эрх зүйч мэргэжлээр Бээжин хотын их сургуульд бакалавр, магистраар суралцаж төгссөн. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоогоор гэртээ байгаа.
-Та хэдэн муур тэжээдэг вэ?
-Хоёр цагийн өмнө олсон цагаан мууртай нийлээд нийт арван муур байна (инээв). Эзэн нь гадаад явахаар болсон гээд хоёр сиамын (муурны нэгэн төрлийн үүлдэр) муурыг түр харуулахаар өнөөдөр авчирч өгнө гэж байсан. Тэр хоёр нэмэгдвэл 12 муур болох нь дээ (инээв).
-Эдгээрээс та худалдаж авч байсан муур гэж байна уу?
-Байхгүй. Бүгдийг нь олсон. Энэ Кофе маань (саарал алаг муурыг заан) олдохдоо хээлтэй байж таараад одоо дөрвөн эр зулзагатай болсныг эс тооцвол бүгдийг нь гудамжнаас олж байсан.
-Та яагаад заавал муур тэжээх болсон бэ. Тэр тусмаа ийм олноор нь?
-Манай ээж аав намайг жаахан охин байхаасаа л амьтанд хайртай хүүхэд байсан гэж одоо ярьдаг юм. Гаднаас ямар нэгэн амьтан олоод л ороод ирэхээр ээж аав намайг хуурч аргыг нь олоод буцаагаад гаргачихдаг байсан.
Харин оюутан болж арай бие даах чадвартай болоод урд Хятадад сурахаар явахдаа би өөрийн гэсэн амьтан тэжээж эхэлсэн дээ. Амралтаараа дандаа амьтны зах, дэлгүүрээр л хэснэ (инээв). Тэгээд нэг далматин үүлдрийн нохой тэжээсэн юм.
Гэтэл жолооны курсээ төгсөөд удаагүй байсан нэг хүүхэн машинаараа дайрчихсан. Амь нь тасраагүй ч их л хэцүү байдалтай байсан нь миний нүдэнд одоо ч харагддаг юм. Би дэргэд нь уйлаад л, хүмүүс надад ирж туслаад “Зовоож байхаар эртхэн унтуулчих” гэж зөвлөсний дагуу эмнэлэгт аваачиж аргагүй эрхэнд унтуулсан. Тэрнээс хойш нохой харахаар тэр бараан дурсамж сэдрээд сэтгэл хөндүүрлээд байдаг юм.
Гэхдээ заримдаа муурнуудтайгаа хамт нохой тэжээчихмээр санагдах ч нохой муурыг бодвол арчилгаа ихтэй байдаг нэг сул талтай. “Азтай Савар” групп дээр нохой “үрчлүүлнэ” гэсэн постыг хараад заримдаа авчихмаар ч санагддаг юм.
Гэхдээ гөлгөн нохой гэхээр бааж шээх нь дийлдэхгүй, нас бие гүйцсэн том биетэй нохой авчихаар орой гэртээ ирсэн чинь энэ хэдийг минь зуугаад хаячихсан байж ч магадгүй гээд олон шалтгаан бий. Тиймээс л энэ хэдтэйгээ байх дуртай даа. Муур бас их цэвэрч амьтан, тагтан дээр асгасан хайрцагтай шороондоо л бие засна. Мөн хамт байхад их тайван мэдрэмжийг төрүүлдэг. Эд чинь их дөлгөөн амьтад шүү дээ.
Би өдөртөө гурван удаа хооллочихдог. Түүнээс өөр нэг их арчилгаа, асаргаа бол бараг байхгүй. Харин тооны хувьд гудамжинд ядраад, бээрээд явж байхаар нь өрөвдөөд аргагүй эрхэнд авчихдаг юм. Одоо харин дахиж нэмэхгүйг л хичээж байна (инээв).
Зарим хүн “Тэжээх боломжгүй болчихлоо. Миний муурыг аваач” гэж ханддаг л юм. Би эзэнтэй муурыг авч тэжээх сонирхол байдаггүй учир зөвшөөрдөггүй. Мөн хүмүүс тэжээж байгаад гаргаад хаячих юм. Сая олсон цагаан муур бол тарган, дуудахад хүрээд ирж байгаа нь тэжээмэл байсны илрэл. Муур ороо нь орсон үедээ шөнөдөө хүүхэд шиг дуу авиа гаргаж байдагт эзэд нь дургүйцээд гаргаад хаяхчих нь их байдаг. Гэтэл эр муурыг засаж, эм муурт спэй (савны амсрыг боох жижиг мэс ажилбар) хийчихвэл тэд ороо нь ордоггүй юм. Нэгэнт л амьтан тэжээх гэж байгаа бол анхнаасаа хариуцлагатай, урьдчилж судалсан байх хэрэгтэй.
-Зулзагуудыг хамтад нь тэжээсээр байх уу, эсвэл хүнд өгчихдөг юм уу?
-Хүмүүс бол бусдад өгчихдөг юм шиг байна лээ. Би хүнд өгье гэж бодсон ч тэд нэг нэгээр нь авах гэх юм. Тэгэхээр байнгын олуулаа бужигнаж байсан амьтан маш ганцаарддаг байхгүй юу. Хоёроор нь авч тэжээх эсвэл өөрөө мууртай түүндээ хань болгоод авах хүнд нь өгмөөр байдаг.
Хүмүүс “сүүнээсээ гараагүй, хөөрхөн эгдүүтэй, нялх муужгай байна уу” гэж их асуудаг. Гэхдээ тэр нялх амьтанд маш хэцүү байдгийг мэддэггүй. Тиймээс ханьтай, эсвэл бага зэрэг томрохоор нь хүнд өгөх юм уу хүнээс авах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн манайхан зүгээр өгч байгаа үүлдрийн муурыг бол бараг булаацалдаад л авцгаадаг хэрнээ энэ хэд шиг бараан саарал зүстэй муурыг бол голно шүү дээ (инээв).
-Би ингэж асуудгийн учир нь цус ойртчихдоггүй юм байх даа л гэж гайхаад байна.
-Үгүй ээ. (дөрвөн муужгайн эх муур Кофег заан) Энэ нөхөр гаднаас олдохдоо яалт ч үгүй хээлтэй ирсэн юм. Харин энэ дөрвийг томрохоор нь засуулна гэж бодож байгаа. Манай хэд ихэнх нь эм болохоор спэй тавих гэхээр манай нөхөр “амьтан зовоох гэлээ” гээд дургүйцээд байдаг юм.
Манай хүн “Чи гудамжны муур олж тэжээн буян хийж яваа, үнэтэй үүлдрийн муур харчихаад “би үүнийг авна” гэж гуйсан бол би чамд авч өгөхгүй, тэжээхийг ч зөвшөөрөхгүй” гэдэг юм.
-Ингэхэд нөхөр тань таны сонирхлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Бид хоёр урд хамт сурдаг байхдаа анх танилцахад би мууртай байсан. Тухайн үедээ манай хүн дуртай ч байгаагүй, дургүй ч байгаагүй (инээв). Тэгээд л удалгүй манай хүн (өвөр дээрх муураа илж үзүүлэн) ингэдэг л болчихсон байсан.
Нэг өдөр машинаа угаалгачихаад ирэхдээ гартаа нэг жаахан юм барьчихсан “май, машин угаалгын газрын буланд чичрээд байж байхаар нь аваад ирлээ” гээд над руу сарвайсаар орж ирсэн. Одоо Жерри нэртэй, тэнд хэвтэж байна (цонхны тавцан дээр бөх гэгч нь унтаж буй муурыг заав). Тухайн үед дасахгүй нэлээн удаад байхаар нь хүнд өгчихье гэж бодсон ч хүмүүс голоод авахгүй байсан. Учир нь манай энэ ирэхдээ тал сүүлтэй ирсэн, бас харц нь нилээн ширүүн л дээ (инээв). Сүүлдээ ч дасаад манай хэдтэй тоглоод эхлэхээр нь тэжээхээр болсон.
-Та фэйсбүүк дэх “Муур сонирхогчдын групп”-тээ маш идэвхтэй гишүүн нь юм шиг санагдсан шүү.
-Харин тийм ээ. Энэ хэдийгээ харахаар хайр хүрээд, хөгжилтэй зүйлсийг нь бичсээр байгаад л тэр байх (инээв).
-Миний бодлоор энэ нь нэг талаараа буян байх гэж бодож байна. Учир нь та тэдний амийг аварч байгаагаас өөрцгүй шүү дээ.
-Би өмнө нь энэ талаар огт боддоггүй байлаа. Нэг ч байсан, нэлээд ч байсан ялгаа байхгүй л гэж боддог байсан. Гэтэл амьтан тэжээх нь хэтдээ буян болно гэж олон ч хүн ярьж байхтай таараад нээрээ тийм ч байж магадгүй гэж бодох болсон. Манай нөхөр ч хэлдэг юм. “Чи гудамжны муур олж тэжээн буян хийж яваа болохоос үнэтэй үүлдрийн муур харчихаад “би үүнийг авна” гэж гуйсан бол би чамд авч өгөхгүй, тэжээхийг ч зөвшөөрөхгүй” гэдэг юм.
-Муурны талаар зарим явган яриа хүмүүсийн дунд байдаг. Жишээ нь, муур их хараалч амьтан, эзэндээ муу санаж явдаг гэхчлэн зарим хүн ярьдаг. Та муур тэжээдэг хүний хувьд үүнийг няцаах байх л даа?
-Харин тийм ээ. Манайхан дунд тийм нэг яриа яваад байдаг. Муур гэдэг амьтан хараалч, муу муухай зүйл дагуулдаг, эзнээ өөд болоосой гэж боддог гээд л.
Амьтан хайрласан хүүхэд хэтдээ хүнийг хайрлаж сурна шүү дээ.
Би энэ өвгөн муураа 11 жил тэжээлээ, үхээгүй амьд сэрүүн л явж байна (инээв). Орой бид дөрөв орон дээрээ хэвтэхээр энэ хэд маань биднийг тойроод л хэвтчихдэг. Ямар нэгэн муу зүйл бол байхгүй шүү дээ. Тэр бол хүмүүсийн дунд үүссэн явган худал яриа байх. Харин ч эсрэгээрээ юм шиг санагдаад байдаг.
Би өөрөө их аймхай хүн, сүнс буг чөтгөр гэсэн хийсвэр зүйл санаанаасаа зохиож бодон их айдаг. Муур муу зүйлийг хардаг, тиймэрхүү зүйлийг зайлуулдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Гэртээ ганцаараа оройд энэ хэдтэйгээ байх үед би яагаад ч юм зоригтой, айх айдасгүй байдаг.
-Хүүхдүүдтэй чинь муурнууд хэр эвтэй байдаг вэ?
-Ёстой ямар ч асуудал байхгүй. Том хүү маань зургаа, бага хүү дөрвөн настай. Муурнууддаа маш их хайртай. Хичээл, цэцэрлэгээсээ ирэхээрээ энэ хэдийгээ нэг л их санасан амьтад байдаг юм. Гутал хувцсаа ч тайлалгүй орооцолдож гүйлдээд л хөгжилтэй шүү, ер нь. Би “Хувцсаа солиод эрхэлцгээ” гэж хэлээд байхад л тоохгүй (инээв).
Амьтан хайрласан хүүхэд хэтдээ хүнийг хайрлаж сурна шүү дээ. Энэ хэддээ хоол, шороог нь авах гээд хүүхдүүдээ дагуулан амьтны дэлгүүрээр орохоор тэнд байгаа гөлөг, муурын зулзагыг харчихаад “өө ня ня” гээд хошуу дэвсээд л байдаг юм. Би энэ хэдийгээ “алив, ээж нь ээж нь” гээд эрхлүүлдэг байхгүй юу. Тэгсэн саяхан манай том хүү “агаагийн дүү, агаагийн дүү” гэчихсэн гүйж явсан (инээв).