"Зураг төсөл боловсруулах-Барих-Өмчлөх-Ашиглах" төрлөөр хэрэгжих "Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор төсөл"-ийн концессын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Энэ нь соёлын салбарт хийж буй анхны концессын гэрээ юм.
Ёслолд Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, "Секрет Монголс" компанийн төлөөлөл оролцлоо. "Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор" нь
- Угсаатны музей,
- Үндэсний гэр музей,
- Панаромм музей,
- Эко, тусгай болон соёл танин мэдэхүйн жуулчлал,
- Зочид буудал зэргээс бүрдэнэ.
Эдгээрийг 125 сая ам.долларын санхүүжилтээр таван жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар тооцоолжээ. Төрийн зүгээс ямар нэг санхүүгийн дэмжлэг шаардагдахгүй бөгөөд хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм.
Энэ цогцолбор монголчуудын олон үеийн турш бүтээсэн өв соёл, уламжлалыг биет болон биет бусаар танин мэдүүлэх, соёлын өвийг өнөөгийн нөхцөлд нарийвчлан судлах, дэлгэрүүлэн таниулах ач холбогдолтой.
Мөн сургалт, танин мэдэхүйн орчин бий болгох, уламжлалт соёлын өвийн "Судалгаа-сургалт-сурталчилгаа"-ны цогц үйлчилгээ үзүүлэх төв болгох юм байна.