Казахстаны иргэний агаарын тээврийн Air Astana компани ирэх 2016 оны зургаадугаар сараас эхлэн Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх болсон тухай тус компанийн Ерөнхийлөгч Петр Фостер мэдээллээ.
Улаанбаатар хот руу нислэг үйлдэх болсноор Европын зорчигчид транзит нислэг үйлдэх боломжтой. Нислэг ирэх оны зургадугаар сард эхлэх боловч Лондон, Франкфурт, Парисын зорчигчид тийзний захиалгаа аль хэдийн өгөөд байгаа аж.
Түүнчлэн ирэх онд Алматыгаас Ираны нийслэл Тегеран чиглэлийн шинэ шууд нислэг мөн нэмэгдэх юм байна. Барууныхан Ираны цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээрт хүрч, тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг аажмаар цуцалж буйн дараа энэ чиглэлд нислэг үйлдэхээр болж байгаа юм.
Air Astana 2017 онд БНХАУ-ын төв хэсэгт орших Чэнду руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Тус хот нь 14 сая хүн амтай, Хятадын хамгийн том, хамгийн хурдан хөгжиж буй хотуудын нэг юм. Энэхүү чиглэл нь зөвхөн Казахстанчуудад биш Европ болон ОХУ-ын аялагчдад ихээхэн сонирхолтой байх болно гэж Петр Фостер хэллээ.
Сануулахад Air Astana нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Airbus 320neo гэсэн 11 шинэ онгоцыг худалдан авах гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: Forbes