Одоогийн Булган аймгийн Сайхан сумын ард Жамъянгийнд 1912 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хоёр ихэр хүү мэндэлжээ. Айлын отгон хөвгүүд дээрээ нэг ах, таван эгчтэй байсан бөгөөд ихрүүдийн нэг нь ирээдүйн БНМАУ-ын жанжин болно гэж хэн мэдэх билээ.
Улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, корпус командлан захирагч-хурандаа генерал Ж.Лхагвасүрэнд зориулсан хүрэл хөшөөг 2000 онд “Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сан”-гаас санаачлан Л.Ганхуягийн эх загвараар урлажээ.
Хөшөө Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бээжингийн гудамж буюу Орчлон сургуулийн замын урд талд байрладаг.
Ж.Лхагвасүрэн 1939 оны Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, 1945 онд Монголын зэвсэгт хүчнийг Х.Чойбалсангийн хамт командалж, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан гэдэг.
20 насандаа сайн дураар цэрэгт мордож Монгол ардын хувьсгалт цэргийн /МАХЦ/ Тамсагбулаг дахь 15 дугаар морьт дивизид хуваарилагдсан байна. Цэргийн эрдэмд шаламгай сурч тэр үеэс эхлэн амьдралаа цэрэг армитай холбохоор шийдсэн хэмээн өөрөө дурссан байдаг.
Гурван жилийн дотор Ж.Лхагвасүрэн бага дарга болж ангийн штабд эх зохиогчийн алба хааж байхдаа хэсэг офицерын бүрэлдэхүүнд зөвлөлтийн цэрэг улс төрийн академийн дэргэдэх улс төрийн ажилтнуудын хоёр жилийн курст суралцахаар Москвад очсон аж.
Ийнхүү сурч байхдаа Зөвлөлт холбоот улсад айлчилсан Маршал Х.Чойбалсантай танилцжээ. 1939 оны нэгдүгээр сард 27-той Ж.Лхагвасүрэн МАХЦ-ийн улс төрийн газрын орлогч даргаар, долоодугаар сард жинхэнэ даргаар томилогдон тухайн үед дайны талбар болж байсан Халх голд армийн нэгдүгээр группын командлагч дивизийн комиссар Г.Жуковын орлогчоор ажиллах болсон байна.
1941 онд Богд хаан Жабзундамбын төрсөн дүү төрийн Чойжин лам Лувсанхайдавын охин, улсын хөгжимт драмын театрын анхны хөгжимчид, бүжигчдийн нэг Цэндийн Дашцэдэнтэй гэр бүл болж нэг хүү, хоёр охинтой болсон аж.
Тэрбээр 1971 онд “Цэрэг эрийн замналаас”, 1975 онд “Олон жилийн зузаан нөхөрлөл”, 1979 онд “Халхын гол” зэрэг номуудыг бичиж хэвлүүлжээ. Харин түүний “Сэтгэлд шингэсэн он жилүүд” хэмээх дуусгаж амжаагүй номыг нь номын редактороор ажиллаж байсан Да.Дамдиндорж, Б.Жанчив нар 1984 онд хэвлүүлсэн юм байна.