“Монгол агуулга” нэгдлийн үүсгэн байгуулагч, ROAAD Crew, Click Click Boom бүлгэмийн гишүүн гээд манайд шинэ тутам хөгжиж буй урлагийн олон салбарт хувь нэмрээ оруулж буй залуу уран бүтээлч Б.Анхбаярыг энэ удаагийнхаа зочноор урилаа.
Тэрээр “Монгол Контент” компанид арт директороор ажилладаг бөгөөд бас нэгэн шинэ зүйлд хүч үзэж буй аж. Эмэгтэй хүний гоо сайхан, тансаг бүхнийг харж, сонсож, мэдрэх боломжийг олгох шинэхэн сэтгүүл болоод бүлгэмүүдийнх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Монголд хөгжиж буй олон салбарт хүч үзэж байгаа гэсэн. Бүлгэмүүдийн талаар танилцуулахгүй юу? Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхэлье.
-Монголд график дизайныг шинэ түвшинд хүргэхээр нийлсэн дижитал уран бүтээлчдийн нэгдэл бол Монгол агуулга. Гаднын дизайнер ч бай ер нь гаднын юм гоё гэсэн ойлголт байдаг. Үүний эсрэгээр Монголчууд бид чаддаг гэдгийг харуулах зорилготойгоор байгуулсан нэгдэл юм. Анх үүнийг харуулахын тулд нийлж, нэгдэж бүтээл туурвихаар байгуулсан. Нэгдэхээс гадна бусдадаа үлгэр дуурайл үзүүлж, хурцлах зорилго ч давхар байдаг юм.
Монголын томоохон компаниудын 30 орчим дизайнерууд манай нэгдэлд байдаг. Өөрсдийгөө хөгжүүлье, хүмүүст шинэ зүйл харуулъя л гэж хичээдэг. Харагдац талаас нь хамгийн супер байлгах ажлыг дизайнерууд хийдэг учраас дизайны ажил бол хамгийн үнэлгээ өндөртэй ажил байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Ямар ч зүйл байсан анх хараад төрөх мэдрэмж нь чухал. Чихрийн цаас гоё бол идэх хүсэл төрнө, киноны постер гоё бол үзэх сэдэл төрөх жишээтэй. Бид нэгдүгээрт өөрсдийгөө хөгжүүлэх, хоёрдугаарт хандлагыг өөрчлөх зорилготой.
Харин гудамжны зураг буюу графитийг Монголд анх бий болгосон, дунд үеийнхэн, шинэ залуу үеийнхэн нийлж байгуулсан бүлгэм бол замнал буюу ROAAD Crew. Зорилго нь мөн л энэ салбарыг хөгжүүлэх юм. Монголчууд гаднынхнаас дутахгүй гэсэн үндсэн агуулгатай.
Click click boom-ийг залуус андахгүй байх. Хип хоп бүлэг. Gee, Desant, Nomad, Ka, Зөгий гээд залуучуудын сонсдог уран бүтээлчид энэ бүлэгт байдаг. Намайг бол сайн мэдэхгүй. Би чинь рэппер биш графит артист. Хип хопын үндсэн элемент болох графит, беат мэйкер, MC бүгд манай бүлэгт байдаг юм.
-Сүүлийн үед насанд хүрэгчдийн сэтгүүл дээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?
-Би Монгол Контент компанид арт директороор ажилладаг. Манай компани насанд хүрэгчдэд зориулсан контентийн чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Үүнийгээ хөгжүүлж арай өөр зүйл хийхээр эхлүүлсэн ажил маань насанд хүрэгчдэд зориулсан 6IX сэтгүүл. Миний хувьд энэ төслийн удирдагчаар нь ажиллаж байна. Монголд хаагдмал ч гэх юм уу, ил байдаггүй сэдэв бол насанд хүрэгчдэд зориулсан контент.
Бид хүүхдүүд, залууст зориулсан контентуудыг үйлдвэрлэж байна. Харин насанд хүрэгчдийн орон зай сул байна. Хүмүүст хэрэгтэй, шийдэж чадахгүй асуудлаа шийдэх гарц байх ёстой. Тиймээс энэ чиглэлээр гоо зүйн мэдрэмж авдаг зүйл хэрэгтэй. Жишээ нь эрэгтэй хүн тодорхой хугацаанд эмэгтэй хүний хөхийг харахад зүрхний үйл ажиллагаа сайжирдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тэр утгаараа энэ орон зайг нөхөж сэтгүүл гаргахаар ажиллаж байна.
Манай сэтгүүлийн онцлог нь уламжлалт хэвлэмэлээр гарахаас гадна дижитал хувилбартай. Бид уншдаг сэтгүүлийг зөвхөн хардаг. Тэгвэл дижитал сэтгүүлээс видео үзэж, аудио сонсох боломжтой.
Манай сэтгүүлчид контентоо сайн шүүж хийж байна. Жишээ татахад Оросын nude artist, видео мэйкэр залуугаас онлайнаар холбогдож ярилцлага авсан. Энэ нь дэлхий хавтгай болж байгаагийн илрэл болохоос гадна сэтгүүлчийн хувьд бас нэг дэвшил болж байгаа юм.
Сэтгүүл маань зургийг чухалчилж байна. Тэгэхээр сэтгүүлийн 60 орчим хувь нь зураг. Зургууд маань Монгол бүсгүйн гоо сайхныг илтгэсэн. Ёс бус зургууд гаргахгүй байх зарчимтай. Өнөөгийн завгүй нийгэм хүмүүсийг залхуу болгож байгаа учраас алжаал тайлах хугацаандаа их текст уншиж залхаахгүй, харах мэдрэмжээр дамжуулан холбогдох оролдлого гэсэн үг. Дээр нь унших зүйл нь бага байхын зэрэгцээ бичсэн хэв маяг нь зугаатай, сонирхолтой байдлаар бичигдсэн.
-Сүүлийн үед хүүхдүүд ухаалаг гар утас хэрэглэх болсон шүү дээ. Тэгэхээр дижитал хувилбарыг бас сонирхоод татаж авч үзэх магадлалтай. Технологийн дэвшлийг ашиглаж байгаа нь сайн хэдий ч хүүхдүүдэд халгүй байх ёстой. Энэ тал дээр хэр ажилласан юм бол. Хамгаалалт хийсэн болов уу?
-Бид энэ тал дээр удаан ярилцаж, гаднын жишгийг судалж үзсэн. Тэнд хамгаалалтыг зөвхөн нэр төдий хийж байна. Юу гэсэн үг вэ гэхээр “Та 18 нас хүрсэн үү” гэдэг асуултад зөвхөн “Тийм”, “Үгүй” гэсэн хариулт өгч байгаа юм. Энэ бол хамгаалалт болж чадахгүй. Дурын бичиг үсэг мэддэг хүүхэд үзэх боломжтой. Манайх үүнийг насанд хүрсэн хүмүүс л хариулж чадахаар асуултаар шийдсэн. Жишээ нь, Нохойтой дөрвөн танкчин киноны нохойны нэрийг хэлэх, Халтар царайтын хайртай залуугийн нэр гэх мэтчилэн. Энэ бол боломжийн хамгаалалт гэж үзэж байна.
-Агуулгын хувьд зөвхөн эрэгтэйчүүд бус эмэгтэйчүүдэд ч зориулсан мэдээллүүд багтсан гэж байсан. Магадгүй цаашид бүсгүйчүүдэд зориулаад залуусыг “нүцгэлэх” болов уу?
-Сайхан эмэгтэйг эрэгтэй гэлтгүй, эмэгтэйчүүд ч сонирхдог шүү дээ. Манай сэтгүүл зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй. Насанд хүрсэн бол хүйс харгалзахгүй. Цаашид залуусыг нүцгэлэх тал дээр бодсон, төлөвлөсөн юм бий.
-Танай компани, та ч гэсэн nude art чиглэлээр контент бэлтгэж байсан туршлагатай юм байна. Сэтгүүлийг чимж буй бүсгүйчүүдийг хэрхэн сонгож байна вэ?
-Манай компани модель менежментийн чиглэлээр ажиллаж эхэлж байна. Манайд зураг авалтад орсон бүсгүйчүүдээс сонгож сэтгүүлээ чимсэн. Хэд хэдэн бүсгүйн зургийг авсан. Монгол бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, биеэ зөв авч явдаг, сайн ч арчилдаг болсон байна. Хамгийн гол нь залуу насныхаа гоо үзэсгэлэнг сэтгүүлд мөнхлөх чин хүсэлтэй, дайчин бүсгүйчүүд байсан.
-Эхний дугаар хэзээ уншигчдад хүрэх вэ?
-Хэвлэмэл хувилбар аравдугаар сарын 1-нээс уншигчдын гар дээр очно. Харин дижитал хувилбар тун удахгүй уншигчдад хүрэх болно.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.