"Энэ зам дээр байнга л осол гарах юм, хөөрхий талийгаач бас л яг энд шүү дээ" гэх өгүүлбэр чих дэлслээ. Өнөөдөр орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн байрнууд руу эргэх зам дээр том оврын шавар зуурагч машин осолдов.
Машин осолдсон, бензин, тос асгарчихсан байгааг харсаар байж орчимд нь тамхи татах хүн ч байсан юм
Нүдээр харсан гэрчүүдийн ярьж байгаагаар 37-97 УНЯ улсын дугаартай тов оврын машин эргэлтэн дээр өндөр хурдтай орж иржээ. Ингээд хурдан явж байсан машин эргэх явцдаа хажуу тийш унасан байна.
Энэ үеэр хорооллын замаас төв зам руу орохоор явж байсан 90-40 УНН улсын дугаартай Honda Civic болон 35-99 УНХ улсын дугаартай Chevrolet Cruz автомашинуудын дээрээс дарж унажээ.
Суудлын тэрэгнүүдэд жолоочоос өөр хүн яваагүй учир азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртсэнгүй. Харин шавар зуурагч машины жолоочийг гарган авахад хүндрэлтэй байсан төдийгүй оройн 21:00 цагийн үед онцгой байдлын албаныхан ухаангүй болсон жолоочийг гарган авч гэмтлийн эмнэлэг рүү хөдөлсөн юм.
Оршин суугчдын ярьж байснаар байрны орчмын зам дээр машинууд их хурдтай явдаг, хурд сааруулагч, хяналтын камер байдаггүй зэрэг нь шийдэх ёстой асуудал гэж байв. Үнэхээр ч байрны хажуу талын төв зам дээр ямар ч хурд сааруулагч байсангүй.
Аврах ажиллагааны үеэр нэг зүйл анзаарагдсан нь иргэд ослыг харахаар утсаа гарган ойртож аврагч нарт хүндрэл учруулж байсан явдал байлаа. Түүнчлэн машин осолдсон, бензин, тос асгарчихсан байгааг харсаар байж орчимд нь тамхи татах хүн ч байсан юм.
Тиймээс аврах багийнхан, цагдаагийн ажилтнуудыг албан үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь тус болж ослын газраас аль болох хол байх хэрэгтэй. Нэгдүгээрт тэр хүмүүсийн ажилд саад болохгүй, хоёрдугаарт өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалах ёстой.