Москва. /Российская газета/. Орост бензиний жижиглэнгийн үнэ дахин эрчимтэй өсч эхэллээ. Тус улсын Статистикийн газраас мэдээлснээр, моторын түлшний үнэ 0,8 хувиар буюу 40 копеекээр нэмэгджээ.
Долоодугаар сарын сүүлээр бензиний дундаж үнэ 25,57 рубль байсан бол, одоо 25,88 рубль болсон байна. Бүх төрлийн бензиний үнэ адилхан нэмэгджээ. Оросын Засгийн газар моторын түлшний үнийг өсгөхийг нефть үйлдвэрлэгчдэд хязгаарласаар байгаа билээ.
Өнгөрсөн тавдугаар сард тогтоосон татварын дээд хязгаарыг дахин нэг сараар буюу есдүгээр сарын 1 хүртэл сунгасан юм. 2011 оны эхний зургаан сарын хугацаанд Оросын Монопольтой тэмцэх алба бензин болон дизелийн түлшний жижиглэнгийн үнийг өсгөсөн хэргээр 52 хэрэг үүсгэн шалгажээ.
Оросын түлшний зах зээлд бензин хомс байгаа учир үнэ нь өссөөр байна гэж шинжээчид мэдэгджээ. Мэдээлэл дүн шинжилгээний ''Кортес'' төвийн мэдээлснээр, 2011 онд бензиний хомсдол өнгөрсөн жилийнхээс 68 хувиар их байх бөгөөд энэ нь моторын түлшний үнэ нэмэгдэхэд хүргэнэ.
З.Амгалан