gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Тэмүүжин: Монголд хүчирхэг Ерөнхий сайд хэрэгтэй байна

Улс төр
2011-10-27
0
Twitter logo

УИХ-ын гишүүн X.Тэмүүжинг "Ярилцах танхим"-ынхаа зочноор урьж ярилцлаа.

-УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар заалтыг үндэслэн тавьсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /уржигдрын/ хуралдаанаар хэлэлцэх ёстой, хэлэлцэх боломжгүй гэх зэргээр нэлээд маргаан үүссэн. Хуульч гишүүний хувьд дээрх маргааныг хуулийн үүднээс нь тайлбарлахгүй юү?
-Бид хоёр зүйлийг ялгах ёстой юм. Хэн нэгэнд эрх олгоно гэдэг нэг хэрэг. Харин тэр эрхээ ямар үйл явцаар хэрхэн эдлэх, цаашид яаж үргэлжлэх вэ гэдэгт зохицуулалт хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлэх, хяналт шалгалт хийх, УИХ-аас томилогддог байгууллагуудад томилох, огцруулах эсэх асуудлаар санал оруулах эрх бий.

Харин энэ эрх нь ямар, ямар үйл явцаар хэрхэн явагдах вэ гэдэг нь өөр хэрэг. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудалд хоёр, гурван гишүүн гарын үсэг зурж, үүнийг нь УИХ хэлэлцэх эрх нээлттэй. Гэтэл Засгийн газрыг огцруулахад Үндсэн хуульд нийт гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурах ёстой гэж заасан байдаг. УИХ-ын есөн гишүүний одоогийн тавьж буй асуудалд нэг гишүүн санал оруулж ирэх бололцоотой нь байсан уу, эсвэл 19 гишүүн гарын үсэг зурах ёстой нь байв уу гэдэг юм. Хууль зүйн фактын хүрээнд асуудал ийм байгаа юм.

-Үндсэн хууль болон УИХ-ын тухай, Дэгийн тухай хуулиудтай зөрчилдөөд байгаа юм биш үү. Хууль тайлбарлаж байгаа гишүүний хэлж байгаагаар ийм байдал үүссэн юм шиг?
-Үндсэн хуульд хэд, хэдэн зүйлийг эргээд бодох ёстой. Үндсэн хуульд буй заалтыг хүмүүс уран зохиолын ном уншиж байгаа юм шиг өөрийнхөө бодлоор уншиж болохгүй. Тиймээс хуулийн заалтын цаана ямар онол, үзэл баримтлал байдаг вэ түүнийхээ дагуу тайлбарлах нь маргаан үүсгэхгүй юм. Хүн бүр хувийнхаа бодлоор тайлбарлаад эхэлбэл ямар ч дүрэмгүй улс төр л болно. Дүрэмгүй улс төр нь хэн ухаалаг, бодитой зүйлийг ярьж байна гэхээсээ илүү хэн их хашгирч, хүчтэй байна гэдгээр нь шийддэг.

Манайх Үндсэн хуулийн ардчилал бүхий улс орон. Тийм учраас энэ маргаан хүссэн, хүсээгүй Үндсэн хуулиар хагалагдана. Бид Үндсэн хуулиараа эрх мэдэл хуваарилдаг. Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д, харин гүйцэтгэх эрх Засгийн газарт бий. Хэдийгээр УИХ-аас Засгийн газар байгуулагддаг ч гүйцэтгэх эрх мэдлийнхээ хувьд УИХ-аас бие даасан байх ёстой.

Тэгэхээр бие даасан баталгаа нь Засгийн газрын танхим буюу Ерөнхий сайдаар илэрхийлэгддэг. Иймээс Ерөнхий сайд бол Засгийн газрыг өөрөө тодорхойлж, хуулийн хэрэгжилтийг хариуцах учиртай. Үүгээрээ би Засгийн газар Ерөнхий сайд хоёрыг нэг зүйл гэж хэлж байгаа юм. Энэ утгаараа Ерөнхий сайдыг Засгийн газрын бусад гишүүдтэй адил ганцааранг нь сугалж аваад хариуцлага тооцдоггүй.

Гишүүд Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд ингэж заасан байна гээд маргаан үүсгээд эхэлчихсэн. Хүмүүс хуулийг өөрсдийнхөөрөө унших бололцоо гарч байгаагаас харахад Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль Үндсэн хуулийн заалтуудыг бүрэн илэрхийлж чадахгүй байна уу гэдэг асуудал үүсэж байна. Нэг үгээр хэлбэл хууль тогтоомж ойлгомжгүй бичигдсэн нь тодорхой гэдгийг харуулж байгаа хэрэг.

-Таны хувьд Н.Батбаяр нарын гишүүний тавьж байгаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг юу гэж харж байна вэ?

-Би тэдний энэ саналыг хоёр учир шалтгаантай юм байна гэж харсан. Нэгдүгээрт Засгийн газарт ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн дохиог өгөх ёстой гэдэг нь зөв. Засгийн газар одоо арай ч хэтэрч байна шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /уржигдрын/ хуралдаанаар засаг захиргаа, нутаг дэвсгэртэй "холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр би "Монгол Улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгдсэн бодлого байна уу" гэж асуухад үүнийг хариуцсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь хэрэлдээд сууж байх жишээтэй. Тэр хүн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүнийхээ хувьд бус Засгийн газрын гишүүний хувиар орж ирчихээд ингэж болохгүй.

Энэ нь Засгийн газар хариуцлага гэдэг зүйлийг мартчихсан байгааг харуулж байна. Тиймээс магтаалын үгээс өөрийг сонсохыг хүсдэггүй Засгийн газрынханд сануулга өгөх хэрэгтэй гэж ярьж байгаа есөн гишүүний саналыг дэмжиж байна. Хоёрдугаарт гишүүд Засгийн газарт сануулга өгөхөөс илүүтэйгээр манай хуульд асуудал байна.

Одоо үүсээд байгаа асуудал үе, үе гарч ирж болзошгүйг есөн гишүүн харууллаа. Хуулийн салаа утгатай тодорхойгүй ийм эмзэг байдалтай үед хүсвэл улс төр хийх бололцоо улстөрчдөд байна. Тэгэхээр гишүүдийг хууль мэдэн будилж гөжүүдэллээ гэхээс өмнө алдаа гарч болзошгүй нөхцөл байдлыг илрүүлчихлээ гэдэг үүднээс нь харж засах ёстой юм.

-Санал тавьсан есөн гишүүний зарим нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх утгатай зүйл ярьж байсан. Үүнийг нөлөө талаас нь үзэхээр С.Батболд Ерөнхий сайдыг огцруулахын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа юм шиг харагдаад байх юм?
-Би бол харин ч эсрэгээр нь харж байгаа. Миний бодлоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа парламентаас хэт хамааралтай байгаа Засгийн газар, Ерөнхий сайдыг яаж бие даалгах вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Монголд өнөөдөр яах аргагүй хүчирхэг Ерөнхий сайд хэрэгтэй байна шүү дээ. Мөн парламентыг Засгийн газрын алдаатай үйлдлийг мөр алдалгүй хянаж, шалгаж, хариуцлага тооцдог чадвартай болгох ёстой.

Ер нь улс төрийн хэрүүл тэмцэлтэй байхын оронд үр ашигтай хянадаг парламент, хариуцлагатай, зохистой ажиллаж чаддаг Засгийн газартай байх тухай асуудлыг л хэлж байна. Засгийн газрын тухай хууль болон бодит байдлыг харахад Ерөнхий сайд үнэхээр Засгийн газрын тал нь мөн үү. Сайдууд нь гүйцэтгэх засаглалын танхим байж чадаж байна уу гээд харахаар үгүй байгаа юм. Харахаар Ерөнхий сайд нь Засгийн газрын хуралдааныг удирддаг л хүн байна. Иймээс танхимын зарчим гэж юу юм бэ гэдгийг ярих цаг нь болжээ.

Хэрэв Ерөнхий сайд, салбарын сайд хоёр нэг бодлоготой байвал бусад сайдууд юу гэж үзэхээс үл хамааран тухайн бодлого хэрэгжих ёстой. Түүнээс биш жижигрүүлсэн чуулганы хуралдаан шиг хуралдах учиргүй. Ер нь салбар хоорондын зүйлийг л хурлаар шийддэг болохоос салбарын асуудлыг сайд нь Ерөнхий сайдтайгаа ярилцаад л хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энэ заагийг л тодорхой болгохгүй бол Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй л адил болно. Тэгвэл есөн гишүүний тавьж байгаа санал зөв шүү дээ.

-УИХ-ын есөн гишүүний тавьсан саналаас үүдсэн нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдэх ёстой юм бэ. Зарим гишүүний хэлснээр Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхээс тайлбар авч болно гэж байгаа?
-Үндсэн хуулиас бусад хуулийг Дээд шүүх тайлбарладаг. Гэхдээ Дээд шүүхийн тайлбар шүүн таслах үйл ажиллагаанд мөрдөгдөх ёстой болохоос биш хууль тогтоох эрх мэдлийг эдлэхгүй. УИХ-ын буюу хууль тогтоогчид нь хуулиа Дээд шүүхээр тайлбарлуулаад сууна гэдэг гутамшиг. Бусад улс оронд хууль тогтоогчид Үндсэн хуулийг бус өөрийнхөө тогтоож байгаа хуулийг тайлбарлах эрхтэй байдаг. Тэгэхээр УИХ энэ ойлгомжгүй байдлаа хууль тогтоох замаар шийднэ.

УИХ уг асуудлын талаар албан ёсоор гаргасан шийдвэр нь Үндсэн хуулийн утга санаатай зөрчилдөж байна уу, үгүй юү гэдгийг Цэц шийдэх юм. Гэхдээ Цэцээс наана УИХ ажлаа хийх цаг нь болчихжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үүссэн маргаан нь Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалдаа биш ингэж өргөн барьсан нь хуулийн дагуу юм уу гэдэг байсан.

-Та Монгол хүчирхэг Ерөнхий сайдтай байх хэрэгтэй гэлээ. Харин Ерөнхий сайд өөрийгөө нэр хүнд өндөртэй яваа гэж тодорхойлсон шүү дээ.
-Популист амлалт өгөөд олон нийтэд сайхан царай гаргах нь улстөрчийн рейтинг. Харин хүчирхэг Ерөнхий сайд Монголд хэрэгтэй байна гэдэг нь институцийнх нь хувьд ярьж байгаа юм. Энэ бол С.Батболдын тухай биш. Хувь хүн байхаас үл шалтгаалаад Ерөнхий сайд гэх албан тушаал нь эрх мэдэлтэй байх талаар ярьж байна.

Дурын хэдэн гишүүн Ерөнхий сайдыг айлгадаг тухай биш, 19 гишүүн айлгадаг байх тухай л яриад байгаа юм. Хүчтэй Ерөнхий сайдтай байх шаардлагатай нь төсвийн бодлого дээр их ажиглагддаг. Парламентын 76 гишүүн төсвийг танаж, тал, талаас нь чирж буй нь нэгдсэн бодлого бус үрэлгэн байдал руу оруулж байна. Тэгэхээр "Та нар миний өргөн барьсан төсвийг болж байна, болохгүй байна гэж хэлэлцэх эрхтэй болохоос биш төсөвт нэг ч төгрөг нэмэх эрхгүй" гэдгийг хуульчилж өгөх хэрэгтэй. Ингэж байж л хүчтэй Ерөнхий сайдын институци үүсэх юм.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг "Долоодугаар сарын 1-ний үймээний буруутанд хариуцлага тооцохын оронд сонгуулийн ажлаа эхлүүлчихэж" хэмээн шүүмжилсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Долоодугаар сарын 1-тэй холбоотой асуудал УИХ, шүүх прокурор дээр ч удаан явагдаж байна. Үнэндээ Долоодугаар сарын 1-тэй холбоотой дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын тогтоол болгож гаргаж л чадахгүй сууна. Энэ нь манай төр засгийн ажил ямар байгааг л харуулж байгаа юм. Уул уурхайтай холбоотой болон хэн нэгнийг даргаар томилох асуудлыг хурдан шийддэг. Энэ утгаараа МАХН-ын шүүмжлэлийг зөв гэж хүлээж авч байгаа.

Гэхдээ долоодугаар сарын 1-ний үймээний хариуцлагыг 100 хувь биш юм аа гэхэд 50 хувь хүлээх ёстой хүн нь Н.Энхбаяр. Учир нь тухайн үед онц байдал зарлаж, онц байдлын штабыг өөр хүн ахлах ёстой байхад Хууль зүй, дотоод хэргийн сайдыг тавьж, нөгөөх нь алдаа гаргаад үүний үр дүнд дөрвөн хүн амь насаараа хохирч, тав, зургаан хүн шархадсан асуудал бий.

-МАХН-ын зүгээс Ц.Нямдорж сайдыг хоригдол ажиллуулсан талаар дурдаж байсан. Үүнийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Хүний эрхийн дэд хороонд гэж хаяглан ярьсныг телевизээр үзсэн. МАХН-ынхны хэлснээр Ц.Нямдорж сайдын хажууханд байдаг хоёр хаусын барилгыг хоригдол барьж байсан гэсэн. Гэтэл нэгдсэн ангиас нь тооллого ирэхэд харгалзагч "оргочихож" гэжээ. Тэгээд хэвлэлээр шуугиад эхлэнгүүт сайдын нэртэй холбогдлоо гээд нөгөө хоригдлоо хорих газарт авчирч байгаад нэлээд чангалсан юм шиг байгаа юм. Хэвлэлээр гарсан энэхүү мэдээллийн дагуу би прокурор болон бусад байгууллагаас мэдээлэл авсан. Миний ойлгосноор хоригдолд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм билээ. Тиймээс Хүний эрхийн дэд хороо одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Харин эрүүгийн хэргийн нөхцөл байдал нь тодорхой болохоор хорих ангиудаар явах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол МАХН-ын мэдэгдэлтэй холбоогүй.

-Салбарын сайд нь галт зэвсэг хэрэглэж болно гэх утгатай хуулийн төсөл бариад орж ирж болох уу хэмээн гишүүд шүүмжилж байсан. Та ямар бодолтой байна вэ?
-Ц.Нямдорж сайдыг бодлогын санал оруулж ирснийх нь төлөө эсэргүүцэх шаардлага байхгүй. Харин УИХ-аар хэлэлцэж, ийм хэмжээний эрх мэдлийг тухайн сайдад өгөх үү гэдгийг тодорхой болгох учиртай. Миний хувьд онц байдал зарласнаас өмнө цагдаа болон дотоодын цэрэг галт зэвсэгтэй болох тухай заалтыг дэмжихгүй. Онц байдал зарлачихаад байхад галт зэвсгээ хянаж чадахгүй байсан шүү дээ. Гэтэл онц байдал зарлаагүй байхад галт зэвсэг хэрэглэнэ гэдэг бүр дампуу болно л гэсэн үг.

-Гэхдээ гишүүдэд олон хардлага үүссэн. Танд тийм хардлага үүсээгүй гэж үү?

-УИХ-ын гишүүн З.Энхболд твиттертээ "Ц.Нямдорж чинь сонгуулийг луйвардаж авна гэж байгаа юм байна. Галт зэвсгийг хэрэглэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн нь сонгуулийг луйвардана. Ингэсний дараа жагсаал гарна. Түүнийг нь галт зэвсгээр дараад өгнө гэсэн бодлоготой юм биш үү" гэж хардаж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр автоматжуулах системийн талаар ярьж байхад Ц.Нямдорж сайдын илэрхийлсэн байр суурь нь хувь хүнийх нь бодол байсан байх. Үүнээс болж олон хүмүүст хардлага үүсгэж байна. Тиймээс хувь хүний байр суурь, Засгийн газрын бодлогыг хооронд нь уях хэрэгтэй.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг УИХ хэзээ шийдвэрлэх юм бол. Танай намын тухайд Цэцийн гишүүнийг томилох тухай асуудлаар завсарлага авчихсан байгаа шүү дээ?
-Улсын дээд шүүх өнөөдөр / өчигдөр/ Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг эцэслэн шийдвэрлэчих шиг боллоо. Тэгэхээр хууль зүйн хувьд зөрчил байхгүй учир ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын даргын нэр орж ирэх байх гэж бодож байна. Үндсэн хуулийн Цэцийн даргын тухайд УИХ-ын бүрэн эрхтэй холбоотой асуудал. Ардын намын зүгээс М.Алтанхуяг гэдэг хүнийг оруулж ирж байгаа. Ерөнхий прокурорын ажлыг хийж чадаагүй хүн Цэцийн гишүүн болж чадахгүй. Энэ бол хууль зүйн үндсээс нь тайлбарлалаа. Харин улс төрийн өнгөнөөс нь хэлбэл Ардын нам М.Алтанхуягт ямар их өртэй юм бэ гэдэг нь харагдаж байна. Ямар олон гэмт хэргийг хаацайлсан юм бол доо. Энэ өрөө дарахын тулд энэ нам ямар ч их хичээдэг юм.

-Авлигатай тэмцэх газрын дарга нарын эрхийг УИХ-аар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн үг үү?

-Гэмт хэрэгтэн мөн гэдгийг нь шүүх бүх шатаараа эцэслээд шийдвэрлэчихсэн болохоор УИХ дараагийн даргыг томилоод явах юм.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Энхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан