gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ханиадыг төгс эмчлэхэд эмнээс илүү асаргаа чухал

Эрүүл мэнд
2011-05-05
1
Twitter logo
1
Twitter logo
Эрүүл мэнд
2011-05-05
Томуугийн улирал өнгөрч, вирүсын тархалт харьцангуй багассан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Улс даяар эмнэлгийн амбулаториор үзүүлэгчдийн тав орчим хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байна. Гэсэн ч хаврын хавсаргатай үед бага насны хүүхдүүдийн дунд хөнгөн хэлбэрийн ханиад байсаар байгааг хүүхдийн түргэнийхэн хэлж байна.

Тиймээс энэ ханиадны шинж тэмдэг болон арчилгаа, сувилгааны талаар Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмч П.Цогбадрах зөвлөж байна.

Өндөр халуурдаг шинж тэмдэг түгээмэл байна

Хүүхдүүдийн дунд тархсан ханиад нь 37 хэмээс дээш халуурах шинж тэмдэгтэй байгаа юм. Хүүхэд ханиалгахгүй ч халуурч, хоолондоо дургүй болох, нойр муудах зэрэг хэвийн байдлаа алдаж эхэлбэл ханиадны эхний шинж тэмдэг байж болно. Мөн суулгах, бөөлжих гэх мэт хордлогын хэлбэртэй байгааг анхааруулж байна.

Томуугаас гадна салхин цэцгийн өвчлөл өндөр байна. Энэ өвчин нь 5-7 хоног нууц хэлбэрээр үргэлжилдэг. Энэ үедээ мөн өндөр халуурдаг учир эцэг, эхчүүд юуны түрүүнд өрхийн эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Ханиадыг эмчлэхэд хамгийн түрүүнд асаргаа чухал

Хүүхэд хөхөндөө дургүй болж, хоолноос гаран, хэвийн байдлаа алдаад эхлэнгүүт өрхийн эмчдээ хандаарай. Эцэг, эхчүүд халуураад эхлэнгүүт нь юуны түрүүнд антибиотек өгөх гэж яардаг. Гэвч ханиадыг антибиотекоор эмчлэх гэж оролдсоны улмаас улам хүндрэх нь бий. Мөн 38,5 хэмээс дээш халуурсан тохиолдолд халуун бууруулах эм хэрэглэнэ.

Хүүхдийн ханиадыг бүрэн төгс эдгээхэд нэгдүгээрт асаргаа сувилгаа, хоёрдугаарт эмийн эмчилгээ, гуравдугаарт хоолны эмчилгээ ордог. Тэгэхээр юуны түрүүнд хүүхдээ дулаан хувцаслаж, хөхөө сайтар хөхүүлэн, хоолыг нэг дахин нэмж, шингэн сайн уулгах хэрэгтэй. Үүний дараа эмчийн бичиж өгсөн эмийг 2-5 хоног тууштай уулгана.

Дур мэдэн эмийн сан руу бүү зүглэ

Хүүхдээ ханиад хүрэнгүүт эмийн санчаас асууж байгаад эм авч уулгадаг муу зуршил бий. Тэгвэл энэ нь хамгийн хортой. Хүүхэд бүрт харилцан адилгүй вирүс үйлчилдэг тул эмчийн оношлосны дагуу эм, бэлдмэл хэрэглэх ёстой юм.

Бид хүүхдээ халуурангуут дарах эм уулгаж, амокциллин, эритромицин зэрэг эмийг ихээр өгдөг. Гэвч ханиадыг эмээр биш зөөлөн аргаар дарах нь хүүхдэд тустай гэдгийг санаарай. Тиймээс өрхийн эмчдээ юуны түрүүнд хандах хэрэгтэй.

Э.Уран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан