Сүүлийн үед гэдэсний халдварт өвчин тэр дундаа халдварт шар өвчний тархалт өсчээ. Тухайлбал, өмнөх жилтэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн талаар албаны хүн хэлж байна.
Энэ өвчний дэгдэлт их байна гэхээр хүн бүрийн толгойд самар их гарснаас болж байгаа байх гэсэн бодол орж ирж байгаа байх. Үнэхээр бохир гарын шар буюу А гепатит нь бохирдсон ус, хөрс, хоол хүнс, эд зүйлс, уг өвчний вирүсээр өвчилсөн хүнээс халдварладаг. Энэ талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Сүүлийн үед халдварт шарын өвчлөл нэмэгдэж, эмнэлгийн ачаалал их байх шиг байна?
-Энэ жил халдварт шap өвчний дэгдэлт цөөнгүй гарч байна. Бага насны тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдийн дунд энэ өвчний тархалт ихэссэнээс эмнэлгийн ачаалал ч нэмэгдсэн. Манайх 530 ортойгоос өнөөдөр 614 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 413 нь цочмог гепатит А-гаар өвчилсөн байгаа. Өөр халдвартын эмнэлэг байхгүй болохоор хүчин чадлаараа л ажиллаж байна. Ирэх сард энэ өвчний тархалт намжих байх. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл амарч байгаа. Тиймээс нягтрал багасч шар өвчний дэгдэлт буурдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд А гепатитын 7376 тохиолдол бүртгэгдсэн.
-Энэ жил уг өвчний дэгдэлт их байгаа нь юутай холбоотой вэ? Самар их гарснаас болсон гэж хүмүүс ярих юм?
-Сүүлийн хоёр жилд шар өвчин нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн нягтрал их, хүмүүжиж байгаа орчин нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Өнгөрсөн онд ерөнхий боловсролын зарим сургуульд хийсэн судалгаагаар 100 хүүхдэд нэг суултуур, 140 хүүхдэд нэг гар нүүрийн угаалтуур ногдож байна. Тухайлбал, A гепатит голомтлон гарсан нийслэлийн 31 дүгээр сургуульд хийсэн судалгаагаар өөрийн хүчин чадлаас 0.6-4.2 дахин илүү хүүхэдтэй хичээллэж нэг суултуурт 61-598 хүүхэд, нэг угаалтуурт 68-791 хүүхэд ногдож байсныг харж болно. Зарим сургуульд зөөврийн устай, зориулалтын бус барилгад хичээллэж байгаа нь нөлөөлж байна. Мөн усны хэрэглээ бага, бохир ус, хөрсний бохирдол нөлөөлдөг. Түүнчлэн нийслэлийн хөрсний бохирдол нь хүн амын дунд тохиолдож байгаа гэдэсний халдварт өвчин болон А гепатитын өвчлөлд шууд нөлөөлж байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, эрүүл ахуйн дадал эзэмшээгүй, ариун цэвэр муу байна. Гэр хороололд оршин суугчдын бохирын цооног, бие засах газар ариун цэврийн шаардлага хангаагүй. Эсвэл огт бохирын цооноггүй, бие засах газаргүй. Тэр ч байтугай гараа зөв угаах мэдлэг дутмаг байна. Гараа тогтмол угааж занших хэрэгтэй гэж бид байнга хэлдэг. Хүн бүхний мэддэг энгийн зүйлийг хийж заншвал халдварт өвчнийг 30 хувь бууруулж чадна. Мөн орчны бохирдол ч нөлөөлдөг. Манайхан хогоо ил хаяж байгаа нь байгаль орчин, хөрсийг их бохирдуулж байна. Үүнээс болж шар өвчин үүсдэг.
-Иргэд генатит А-гийн дархлаажуулалтыг сайн дураар хийлгэх боломжтой юу. Ямар үнэтэй байдаг юм бол?
-Манай эмнэлэгт сайн дурын дархлаажуулалтын вакциныг хийлгэж болно. А гепатитын вакцины нэг тун 28100 төгрөгийн үнэтэй. Бид заавал хийлгэх дархлаажуулалтын вакцины товлолд оруулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.
-Халдварт шараар өвчилсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Шарласан хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдаж унтамхай болдог. Том хүний хувьд мөн адил. Хоёрдугаарт, ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг буюу хоолонд дургүй болж, огих бөөлжих, ходоод, аюулхай орчим хатгаж, базалж өвдөнө. Бага насны хүүхэд ихэвчлэн гэдэс өвдөөд байна гэдэг. Гуравдугаарт, шарлалтын шинж тэмдэг буюу арьс нэлэнхүйдээ шарлах, нүдний цагаан шар туяатай болох зэргээр илэрдэг. Шарлалт нь тухайн хүний биеийн байдлаас болоод үл мэдэг эсвэл бүр тод ногоон шар байж болно. Мөн өтгөн цайвар өнгөтэй болж, шээс өтгөрдөг.
Д.Туяа