Дэлхийд жил бүр чихрийн шижин өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож, 3.8 сая хүн нас барж байна гэсэн таагүй мэдээ байна.
Зөвхөн АНУ-ын Нью-Йорк хотод гэхэд найман хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байдаг аж. Ийм өвчтэй хүмүүсийн 30 хувь нь ийм өвчин туссанаа мэддэггүй бол өвдсөнөө мэддэг хүмүүсийн талаас илүү хувь нь өвчиндөө анхаарал тавьж чаддаггүй гэнэ.
Манай улсад чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүн цөөнгүй бий. Тиймээс энэ сарын 14-нд "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг ЭМШУИС-ийн багш, докторант Я.Энхжаргалтай энэ сэдвээр ярилцлаа.
МОНГОЛД ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧТЭЙ 65 МЯНГАН ХҮН БИЙ
-Сүүлийн үед мэдэхээсээ илүү мэдэхгүй олон янзын өвчнөөр хүмүүс өвддөг болжээ. Магадгүй, тэдгээр өвчний тоонд чихрийн шижин өвчнийг оруулж болох байх. Ийм өвчин туссан хүн чихэрлэг зүйл идэж, ууж болохгүй гэхээс өөр зүйл мэдэхгүй зүйл олон бий. Тиймээс энэ өвчин юунаас үүсдэг тухай яриагаа эхэлье?
-Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг бодисын солилцооны өвчнийг чихрийн шижин гэж байгаа юм. Бүр тодруулбал, цусан дахь сахарыг бий болгогч нь хоол хүнсээр орсон нүүрс ус юм. Нүүрс ус нь шүлс, ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвхгүйжин нарийн гэдэс, нойр булчирхайн ферментүүдийн тусламжтайгаар сахар болон хувирч цусанд шимэгддэг. Элсэн чихэр нь нойр булчирхайнаас ялгардаг инсулин гэдэг дааврын тусламжтайгаар задарч өөх булчингийн эдэд нэвтэрдэг. Зөвхөн инсулин сахарыг цуснаас эд эс рүү оруулах үүдийг нээдэг. Гэтэл энэ даавар дутуу ялгарах, эсвэл огт байхгүй болсноор сахар эд эс руү нэвтэрч чадахгүй цусанд үлдэж хуримтлагддаг. Ингэж цусан дахь сахар хэвийн хэмжээнээс ихэссэнээс чихрийн шижин өвчин үүсдэг.
-Таныг энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж буй гэж дуулсан. Эмч хүний хувьд, энэ өвчний талаарх судалгаа, шинжилгээг байнга шахуу л хийдэг байх. Гэхдээ сүүлийн үед энэ өвчин арай хурдацтай тархаад байх шиг санагдах юм. Энэ тухай...?
-Би 2000 оноос хойш чихрийн шижинтэй хүмүүстэй ажиллаж эхэлсэн. Тэгээд 2003 оноос судалгаа хийж чихрийн шижинтэй хүмүүст сургалт, эрүүл мэндийн боловсрол зан үйлийн өөрчлөлт эрт илрүүлэлт энэ чиглэлээр ажиллаж байна. Ер нь бол энэ өвчлөл нийгэм эдийн засгийн асар хурдацтай өөрчлөлт, хоол ундны хэрэглээний байдал, таргалалт, суугаа ажил, хөдөлгөөний хомсдол, цусны даралт ихсэх зэргээс болж энэ өвчин үүсдэг. Товчхондоо бол соёл иргэншилтэй холбоотой. Дээхэн үед хүмүүсийн хөдөлгөөний зарцуулалт их байлаа. Хоол хүнсний хувьд эрүүл, зөв хооллодог байж. 1990 оноос өмнө тарган хүн ер нь байсан билүү. Одоо цагт насанд хүрсэн хүн байтугай хүүхдүүдийн дунд таргалалт их байна. Энэ чинь ирээдүйд чихрийн шижин өвчинд өртөх магадлалыг бий болж байна гэсэн үг.
-Тэгвэл энэ өвчин хөдөлгөөн, хоол ундтай бас холбоотой байх. Манайхан элсэн чихэр их идэхээр чихрийн шижнээр өвчилдөг гэсэн ойлголттой байдаг шүү дээ?
-Энэ өвчин элсэн чихэртэй нэг их холбоотой биш шүү дээ. Эрүүл хүн элсэн чихэр идээд, түүнийг зарцуулаад л байвал цусан дахь сахарын хэмжээ хэвийн байна. Тэгэхээр бага идсэн их идсэнтэй холбоотой биш. Гэхдээ элсэн чихэр бол гурван цагаан хорын нэг. Тиймээс их идэх нь зохисгүй хооллолтын нэг хэлбэр.
-2007 оны байдлаар дэлхийд 246 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн гэсэн судалгаа байдаг юм билээ. Манайд хэчнээн хүн өвдсөн байдаг юм бол?
-Анагаах ухааны доктор Сувдаа багш 1999 онд тархалтын судалгаа хийсэн. Судалгаагаар насанд хүрсэн хүн амын 3.1 хувь нь чихрийн шижинтэй байсан бол 2006 онд 6.5 хувь нь буюу 65 мянган хүн чихрийн шижинтэй байна гэж гарсан. Гэтэл дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтанд, өвчнөө эмчлүүлж байгаа хүний тоо 6000-6500 орчим л байдаг. Шинж тэмдэг бага илэрдэг, зовуур багатай учир хүмүүс уг өвчнөөр өвдсөнөө бараг анзаардаггүй яваад байдаг юм.
ТАРГАЛАЛТ НЬ ЭНЭ ӨВЧНӨӨР ӨВДӨХ ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
-Та зовиур багатай өвчин гэж хэллээ. Ер нь чихрийн шижин туссан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Чихрийн Шижингийн хэд хэдэн хэлбэр байдаг. Нэгдүгээр шинж тэмдэг нь хурдан илэрдэг. Ам цангаад, ойр ойрхон шээгээд байдаг. Ихэвчлэн 30 хүртэлх насныханд тохиолддог. Хоёрдугаар хэлбэр нь нийт өвчилсөн хүмүүсийн 90 хувийг эзэлдэг. Илрэх шинж тэмдэг бага, алгуурхан явж байдаг. 35-аас дээш насных нь өвчилдөг. Сахар ус их татдаг. Тэгэхээр ам цангаад байгаа юм. Их ууна. Их шээнэ. Цусан дахь сахарын хэмжээ их байх тусам, цусны урсгал багасдаг.
Тэгснээр зах хязгаарын эрхтэнд очих цусан хангамж бага болсноор, нүд бүрэлзэж, биеэр идээтэй тууралтууд гарч ирнэ, ядрах, хөлрөх, шинж тэмдгүүд илэрдэг. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр нь ихэвчлэн биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст тохиолддог. Таргалалт нь чихрийн шижин тусах эрсдлийн нэг том шалтгаан болж өгдөг. Tapгалалтаас дан ганц чихрийн шижин биш цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, нуруу нугас үе мөч, бүх төрлийн хавдар гээд янз бүрийн өвчний эрсдлийг дагуулж байдаг.
-Тэгвэл чихрийн шижинтэй хүмүүст хориглох зүйлс нь юу байдаг юм бол?
-Хоол хүнсний тухайд, сүүлийн үед чихрийн шижинтэй хүмүүс ийм төрлийн хоол идэж болно, болохгүй гэж ангилаад байхаа больсон. Хориглоод байхаар их хэцүү. Таарах тохирох хоол олдохгүй байгаа юм шиг. Эрүүл зохистой хоол болгон л чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэж байвал зохих хоол. Мэдээж дээрээс нь архи, тамхийг хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Мөн өдөрт ядаж 30 минут дасгал хөдөлгөөн хийж байх.
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ БОЛ ТАМХИНААС ТАТГАЛЗААРАЙ
-Архи, тамхи гэснээс манайханд нэг муу зуршил байдаг л даа. Эмч "Ийм зүйл өвчинд чинь муу" гэж хэлээд, хориглоод байхад сурсан зангаа хаяж гээж чаддаггүй хүн олон байдаг. Архи уухгүй ч тамхи татаад байдаг ?
-Тамхи 4000 гаруй хорт нэгдлийг өөртөө агуулж байдаг. Чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнийг ихрүүд гэдэг. Чихрийн шижинтэй бол цусны даралт ихсэнэ. Цусны даралт ихсэх өвчтэй бол чихрийн шижингээр өвдөнө. Тамхи цусыг өтгөрүүлдэг. Чихрийн шижин өвчний үед цус өтгөрч хүний биеийн зах хязгаарт очих цусан хангамжийг муутгадаг. Гэтэл дээрээс нь тамхи татвал цус бүр л өтгөрч судас бөглөрөх, цусан хангамж муудах эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс цусны даралт ихэсдэг. Тэгэхээр чихрийн шижин өвчтэй хүмүүс тамхийг бүр мөсөн хаях хэрэгтэй.
-Чихрийн шижингийн эдгэрэлт удаан, эрүүлжих боломж тун хомс байдаг гэж зарим хүн ярьдаг?
-Тодорхойлолтоороо архаг, давшингуй явцтай өвчин. Өвчилсөн хүмүүс эмчийнхээ зөвлөгөөг дагаад, хяналтдаа ороод явах юм бол урт наслах боломж бүрэн бий.
ИДЭВХТЭЙ, ХӨДӨЛГӨӨНТЭЙ АМЬДАР. ТЭГВЭЛ ӨВДӨХГҮЙ
-Эмч, мэргэжилтнүүд иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруухан байна гэж шүүмжилдэг. Гэтэл зарим хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулдаг болсон. Өвдсөн хойно нь биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхийг хичээдэг. Тийм болохоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө өгөөч?
-Урьдчилан сэргийлэх арга тун энгийн. Та өөрийнхөө ажил, амьдралын зөв дэглэм баримтлахад болно. Өөрөөр хэлбэл, идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрахыг хичээ. Явган яв, дугуй уна, усанд сэл, бүжиглэ, амьдралын зөв хэмнэл буюу архи тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн тогтмол барих буюу биеийн жингээ хянаж байх нь чухал. Өдөрт 10 мянган алхам алхах хэрэгтэй, Шатаар дээш доош явах, шалаа мөлхөж угаах зэрэг нь дасгал хөдөлгөөн болж байгаа юм.
-Аливаа өвчин эмгэг ар араасаа өөр өвчин дагуулсаар байдаг. Чихрийн шижин өвчний тухайд ямар бол?
-Мөн адилхан. Зүрх судасны системийн ажиллагаанд хүндрэл гарна. Тархинд цус харвах магадлал 2-3 дахин ихэснэ. Хөлөө тайруулах эрсдэл 40 хувиар нэмэгддэг. Мөн хараа муудаж, бөөрний дутагдалд орох магадлал өндөр байдаг.
ЦУСАН ДАХЬ САХАРАА ТОДОРХОЙЛУУЛЖ, БИО ХИМИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨРЭЙ
-Манай улсад чихрийн шижинтэй хүмүүст хийдэг тариа ховор бас үнэтэй байдаг гэж дуулсан. Зарим нь хэсгийн эмнэлэг нь хэрэглэх ёстой тариаг нь олгохгүй байна гээд хэл ам гардаг?
-Эм тарианых нь хүртээмж муу. Нийт өвчилсөн хүмүүсийн 40-50 хувьд хүрдэг. Маш өндөр өртөгтэй, зардал их гаргадаг өвчний нэг. Эрүүл мэндийн даатгалын хуулиар энэ төрлийн өвчтэй хүмүүсийн эмчилгээг төр даана гэдэг. Гэтэл төсөв нь хаана ч хүрдэггүй. Гэхдээ сүүлийн үед арай дээрдсэн гэж хэлж болно. Хэрэглэдэг эмний нэр төрөл нэмэгдэж хуваарилалт нь сайжирч байгаа.
-Хэрэв дээр дурьдсан шиг тэмдэг биед илэрч байвал хамгийн түрүүнд ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
-40-өөс дээш насныхан, хамаатан садан ах дүү нь чихрийн шижинтэй бол, мөн жингийн илүүдэлтэй тодруулбал, эрэгтэй хүн бүсэлхийн тойрог 90 см, эмэгтэй нь 80 см-ээс илүү байвал, мөн их жинтэй буюу 4.5 кг жинтэй хүүхэд төрүүлж байсан мөн жирэмсний 24-27 хоногтой эмэгтэй , жилд нэг удаа аль ч шатны эмнэлэгт очоод цусан дахь сахараа тодорхойлуулах хэрэгтэй. Мөн био химийн шинжилгээ өгөх нь чухал. Түүнчлэн байнга ам нь цангадаг, их шээдэг, нүд нь бүрэлзэх зэрэг зовиуртай хүмүүс өрхийн болон сумынхаа эмнэлгийн булчирхайн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
-Монголын мянганы сорилтын сангаас зарласан Халдварт бус өвчлөлийн талаарх төсөл хөтөлбөрт таны бичсэн төсөл шалгарсан гэж дуулсан. Энэ ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа сонирхуулаач?
-Мянганы сорилтын сангийн "Халдварт бус архаг өвчний эрсдлийг бууруулъя" төсөл хөтөлбөр зарлагдсан юм. Үүнд даралт ихсэх, умайн хүзүүний болон хөхний хавдар, осол гэмтэл, чихрийн шижин өвчнийг эрсдэлийг бууруулъя гэсэн үе шаттай төслүүд зарлагдсан. Миний бичсэн төсөл шалгарсан. Би уг төсөлдөө шинээр оношлогдсон чихрийн шижингийн хэвшинж хоёртой хүмүүсийн эмчилгээний талаар тусгаж өгсон. Энэ төсөл маань хоёр удаагийн шалгаруулалтад тэнцээд, санхүүжилтээ авсан.
Одоо ажлаа эхэлсэн. Энэ төсөлд 2011 оны дөрөв, тавдугаар сард шинээр оношлогдсон, инсулин тарианд ороогүй дөрвөн дүүргийн 20-64 насны 150 хүнийг хамруулаад байна. Эдгээр хүмүүс энэ чиглэлээр явуулсан сургалтад суугаад, тодорхой мэдлэг олж авах түүнийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлэх юм. Ингэснээр ямар үр дүнд хүрэхийг харж байгаа. Судалгаанд хамрагдаж, энэ эмчилгээнд явж буй хүмүүс маш идэвхтэй байна. Дээрх хүмүүсийг ургаан сарын турш үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, гарсан хариуг нь хамтдаа дүгнээд, цаашид хийх зүйлээ яриад явахаар хүмүүс өөрийн эрхгүй идэвхиждэг юм байна. Тэдний олонхи нь өөрийгөө эмчлүүлэхэд цаг зав гаргаж чадаж байна.
Мөн "Бид өөр яаж хяналтаа сайжруулах вэ" гэх зэргээр их зүйлийг асууж, сурч байгаа. Энэ бүхнээс харахад, хүмүүст санхүүгийн асуудал нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Өвчнийх нь хяналтыг сайжруулаад ирэхээр өвчтөнүүд өөрийгөө хянах сэдв төрж байна. Дашрамд дурдахад МСС-ийн Эрүүл мэндийн төслийнхөнд залуу судлаачдыг дэмжсэн, боломж олгосон ийм ажил өрнүүлж байгаад талархалаа илэрхийлье. Удахгүй Арабын Нэгдсэн Эмиратад дэлхийн чихрийн шижний талаарх конгресс болох гэж байгаа. Үүнд миний судалгааны материал тэнцсэн. Тиймээс тус конгресст явах гэж байгаа. Одоогоор санхүүгийн талд жаахан асуудалтай байна.
-Баяр хүргэе. Таны ажил тун амжилттай, ахицтай яваа юм байна. Эмчилгээнийхээ үр дүнг хэзээ дүгнэх вэ?
-Ирэх арванхоёрдугаар сард эхний үр дүнг үзнэ.
-Та бид хоёрын яриа өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Хэрэв та чихрийн шижин өвчинтэй гэж оношлогдсон бол эмчтэйгээ, мэргэжлийн багийнхантайгаа хяналтаа сайн хий. Манайхан зовиур илрэхгүй л бол тоохгүй орхидог. Манай хүн цусны даралтаа жил бүр хэмжүүлдэг хүн хэд байдаг билээ. Тийм учраас иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Манайхан их ачаалалтай завгүй ажилладаг. Гэвч "Эрүүл мэнд эрхэм баялаг" гэдэг биз дээ. Та хэчнээн их ажилтай, завгүй байсан ч эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргадаг байх хэрэгтэй.
Д.Туяацэцэг