-ОХУ-д найман баллын хүчтэй газар хөдлөлт тохиолдох боломжтой газар орон нутагт АЦС барихыг хориглосон хуультай-
ОХУ өөрийн атомын цахилгаан станцын (АЦС) аюулгүй байдлын стандартыг дэлхийн хэмжээнд нэвтрүүлэхийг уриалжээ. Эл санааг тус улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Твиттер” сайт дахь цахим хуудасдаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Оросын атомын мэргэжилтнүүд өөрийн болон бусад улсад байгуулсан атомын цахилгаан станцынхаа хариуцлагыг хүлээнэ" гэжээ.
Мөн тэрбээр атомын эрчим хүчийг хөгжүүлж байгаа улсуудад хандаж "Японы Фүкүшима АЦС дээр гарсан осолтой адил ослыг цаашид давтахгүйн тулд өнөөдрөөс эхэлж сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд АЦС барьж байгуулахад нэмэлт шаардлага тавих, сейсмын аюултай бүсэд барьж байгуулахад нь хязгаарлалт хийх нь зүйтэй" хэмээжээ. Дашрамд дурьдахад Д.Медведев ОХУ-д найман баллын хүчтэй газар хөдлөлт тохиолдох боломжтой газар орон нутагт АЦС барихыг хориглосон хуультайг сануулсан байна.
Өөр нэг чухал асуудал бол ашиглагдаж байгаа болон баригдах объектуудын аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх асуудал. Энэ тухай Д.Медведев "Одоо байгаа болон үйл ажиллагаагаа явуулж байгаа станцуудын ашиглалтын хугацааг уртасгах бус, харин шинэ эрчим хүчний блокийг барьж байгуулахад анхаарах хэрэгтэй. Ингэхдээ дээд зэргийн хамгаалалт хийх ёстой. Энэ асуудалд манай атомын мэргэжилтнүүд дотооддоо болон гадаад орнуудад барьж байгуулсан
станцуудад хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.
Хойд хөршийнхөн Турк улсын Аккуйд АЦС барих гэж байгаа аж. Иймээс энд тавигдах удирдлагын цоо шинэ систем нь станц ажиллах бүхий л хугацаанд ажиллахаар тооцоолжээ. Оросын мэргэжилтнүүд шинэ технологийг бусад улсад баригдах АЦС-д ашиглах юм байна. Энэтхэгийн Куданкуламд хэрэгжүүлэх ОХУ-ын эрчим хүчний блокийн төсөлд дулааныг идэвхгүй байдлаас гаргах системийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь Японд гарсан шиг осол гарч, цахилгаан эрчим хүч тасрахад хүрвэл реакторыг хөргөх ажлыг хангаж, ослоос урьдчилан сэргийлэх аж.
Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/