Манай улсад шүүх, прокурор аливаа хэргийн эцсийн дүгнэлт, шийдвэрийг гаргадаг.
Тэр ч утгаараа энэ дамжлагаар олон зуун хэрэгтэн ял, шийтгэл хүртэж эсвэл цагаатаж, буруугүйгээ тогтоолгох учиртай. Мөрдөн байцаалтаас прокурор руу хэргийг шилжүүлдэг. Энэ бол хуулийн тогтолцоо. Яллах чиг үүргийн систем ч төдийлөн ялгаагүй байдаг. Харин нэгээс, нөгөө рүү шилжүүлэх цаг хугацаа тодорхойгүй. Хамгийн гол нь хэрэгт шалгагдаж буй этгээд мөрдөн байцаалтад байхдаа хэрэг нь шийдэгдэлгүй удсан тохиолдолд гадуур байцаах эсвэл цагдан хорих төвд саатуулна.
Хорьж саатуулах нь дахин гэмт хэрэг үйлдэх, бусдад хор хохирол учруулахаас сэргийлэх арга хэмжээ хэмээн хуулийнхан тайлбарлана. Гэтэл бодит амьдрал дээр хулгайн хэрэгт сэжигтнээр татагдсан этгээд хэдэн ч cap байсан хамаагүй мөрдөнгийн төмөр торны цаана суудаг. Эсрэгээр ямар ч төрлийн хүнд гэмт хэрэг хийсэн бай гадуур байцаалт гэсэн шалтгаанаар гудамжинд эрх чөлөөтэй алхдаг нь нууц биш. Хулгай хийх нь сайн зүйл биш ч гэлээ зохих ёстой зэм шийтгэлийг нь цаг хугацаанд нь төлөвлөдөг тогтолцоо өдийг хүртэл бүрэлдэхгүй байгаа нь юуны учир вэ.
Магадгүй хэн нэгэнд улс төрийн элдэв явуулга, хэн нэгэн "өрсөлдөгч"-өө үгүй хийхэд прокурор, мөрдөн байцаалтын дамжлага хамгийн аятайхан сэжүүр болдог байж болох юм. Саяхан гурван хүний амийг зэрлэгээр хөнөөсөн Б.Эрдэнэбилэг гэгч этгээд урьд нь хүн амины хэрэгт шалгагдаж байсныг хэвлэлээр бичиж байна. Тэрбээр найзтайгаа нийлэн нэгэн залууг үе мөчөөр нь хөшиж алсан гэдэг нь ч худлаа биш аж.
Б.Эрдэнэбилэг хуулийн байгууллагын хяналтад байх хугацаандаа дөрвөн хүнийг онц хэрцгийгээр хөнөөжээ. Гэмт хэрэгтэн эхний аллагаа үйлдэхээс өмнө хулгайн хэргээр шалгагдаж байжээ. Улмаар мөрдөн байцаалтын явцад хүний аминд хүрсэн түүнийг мөн л "гадуур" байцаах болов. Шалтгаан нь прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад тайлбар оруулж шалгуулсан байх. Хамгийн эмгэнэлтэй нь Монголд хуулийн байгууллагын мөрдөн байцаалтын тогтолцоо хүн амины хэрэгтэнд эрүү үүсгэх бус эрх чөлөө бэлэглэсэн байх юм. Монголын нийгэмд прокурорын байгууллага хамгийн "но"-той болж хувирлаа.
Өөрөөр хэлбэл хуулийнхан ямар ч алуурчныг мөрдөн байцаалтын хугацаа нь дууссан л бол суллаад явуулчихаж болдог гэсэн үг. Яллагчийн дүгнэлт гарчихаад байхад шүүхэд шилжүүлдэггүй байх нь хэний эрх мэдлийн урвуу хүрээнд хийгдсэн ажил вэ. Жирийн нэгнийг бол барьж хориод л, мөрдөн байцаагаад эцэст нь прокурорт хэргийг нь шилжүүлчихнэ. Ингээд л шүүх хуралдаанаар авч хэлэлцээд "аавынх" руу нь илгээнэ.
Харамсалтай нь томчуудтай холбогдсон хэрэг бүхэн ийм хурдан шийдэгддэггүй. Нэг хэргийг шийдэх гэж хэдэн cap, жил ч хамаагүй туйлдуулна. Нэмэлт мөрдөн байцаалт, баримт дутуу, гэрчийн мэдүүлэг энэ тэр гээд л замхарч өгнө. Дараа нь прокурор нь яллах дүгнэлт гаргах гэж баахан цаг гарздана. Энэ бүх хугацаанд сэжигтэн мөрдөн байцаалтын хугацаа дууссан гэх шалтгаанаар гадуур байцаагдаж эхэлнэ. Ингээд л гэмт хэрэгтэн нийгэмд сул чөлөөтэй амьдраад эхэлнэ гэсэн үг. Мөрдөн байцаалтаас прокурор хүрэх урт, удаан энэ л замаар Б.Эрдэнэбилэг гурван хүний халуун амийг зэрлэгээр үгүй хийсэн.
Тэгэхээр өнөөдөр Б.Эрдэнэбилэг л яригдана. Маргааш бас л нэг Б.Эрдэнэбилэг гараад ирнэ. Тэрний дараа ч мөн л нэг алуурчин хэдэн ч гэрээр нь юм бүү мэд хүйс тэмтэрлээ гээд л бичээд, яриад, шуугих нь ойлгомжтой. Ундаргыг нь боохгүй бол урсгал нь яаж татрахав гэдэгтэй агаар нэг сонсогдож байна. Нийгэмд дахиад хэдэн арван Б.Эрдэнэбилэг төрүүлэхгүйн тулд прокурорын системийг мөрдөн байцаалтын явцтай нь бүр мөсөн шинэчилье. Шинэчлэл гээчийг чухам хуулийнханд өөрсдөд нь даатгах нь буруу.
Хараат бус төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо, нийтийн санал зөвлөмж олон улсын практик, туршлага зэргийг нарийн тусгаж байж шинэчлэлийг бий болгох учиртай. Бидний өнгөрсөн жил гаруй хугацаанд ярьж, бичиж байсан Б.Хурц гэх эрхмийг мэдэхгүй хүн үгүй. Харин Английн шүүх маш түргэн шуурхай бөгөөд олонд нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж болдгийг бид харж мэдсэн. Гэхдээ шийдвэр энэ тэр нь бидний эсрэг гарчихснаас биш. Хамгийн гол нь дэлхийн улс орнуудад шүүх, прокурорын шат дамжлаг хэзээд хүндрэл чирэгдэлгүй оршин тогтнодог байх нь.
Энэ зарчим Европ, Азийн улсуудад 5-10 жил тутам шинэчлэгддэг гэх судалгаа байна. Учир нь нийгэм өөрчлөгдөх, гэмт хэргийн сэдэл олшрох, шинэ төрлийн хууль баталдаг зэргээс үүдэж үргэлж л "арьсаа" сольж байх шаардлагатай юм. Гэтэл манай улсын прокурорын байгууллага бүхэлдээ хүнд сурталд нэрвэгдсэн. Тэгээд бүр хилс хэрэгт гүтгэх гэж нэг асуудал бий. Бас л мөрдөн байцаагчид хүний хувь заяагаар тоглосон асуудал. Өнөөх хэргийг шалгах хугацаа нь дуусчих гээд байхаар хэн нэг нөхрийг аваачаад хорьчихно.
Тэгээд л эл хэрэгт хамааралгүй хэргээр яллах гэж дайрна. Хүчээр мэдүүлэг, авна, зодно, нүднээ айлгана зовооно. Бодит байдал ийм л байна. Өнөөдөр мөрдөн байцаагчийн хуумгай үйлдэл, авлигын шуналаас үүдэж хэдэн ялтан хийгээгүй хэргийнхээ төлөө нарсанд суугаа бол. Хэдийгээр яг өчнөөн, төчнөөн гээд хэлчихэд болохгүй ч ямар ч байсан прокурор, мөрдөн байцаагчдын "алсан" хэрэг тоймгүй бий гэдгийг батлагсад олон.
Прокурорын байгууллагын системийн өөрчлөлтийг хийхдээ шоронд ял эдэлж буй хэрэгтэн бүрийг нэг бүрчлэн шалгаж үзмээр. Хэдэн ч хүн прокуроруудын балгаар буруу газраа "амьдарч" байгаа юм билээ.
Т.Батсугар http://www.niigmiintoli.mn/