gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 13
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Налайхын уурхайд аюулын харанга дэлдсээр байна

Нийгэм
2011-02-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-02-25
Өнгөрсөн онд "Багануур" хувьцаат компанид дөрвөн осол гарч, хоёр хүний амь эрсэдсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ослын шалтгаанд дүн шинжилгээ хийж, тус компанийг гурван сая төгрөгөөр торгосон билээ.

Барилга, уул уурхайн салбар манайдаа хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Гэтэл осол гаргаж, хүний амь нас эрсэдсэн компаниудыг торгоод л өнгөрч байна. Дэлхийн хөгжилтэй улс орнуудад үйлдвэрлэлийн ослоор ажиллагсдын амь нас үрэгдэх ёсгүй гэж үздэг.

Мөн аж ахуй эрхэлж буй компаниуд ч ашиг орлогоосоо илүү аюулгүй ажиллагааны асуудлыг нэгдүгээрт тавьдаг байна. Харин манайд энэ нь эсрэгээрээ үйлчилж байгаа юм.

Одоо хамгийн ихээр айдас төрүүлээд байгаа нь Налайхын уурхайн "осол" болоод байна. Учир нь тус уурхайд жил бүр 20 орчим хүн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нөхцөлд ажилласнаас амь эрсдэж байгаа явдал юм.

Мөн одоогийн байдлаар уурхайн амууд ихэнхдээ 100 метрээс доош гүнд босоо малталт хийж, уурхай хоорондын хамгаалалтын целикийн аюулгүйн зайг зөрчиж байгаа аж. Энэ нь уулын даралт даах боломжгүй болж, нуралт үүсгэдэг байна.

Уг нь энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулсан ч үйлдвэрлэлийн ослын үзүүлэлт буураагүй гэнэ.

1999 оноос хойш налайхын уурхайн осолд 400 хүн өртөж, 120 нас барсан байна. Тэдний дийлэнх нь 18-35 насны залуучууд. Гэвч эдгээр залуучууд амьдрахын эрхэнд осол гарах нь тодорхой эрсдэлтэй нөхцөлд ажилласаар байгаа юм.

Одоогийн байдлаар тус дүүрэгт нүүрс ашиглалтын лицензтэй 38, хайгуулын лицензтэй 68 аж ахуйн нэгжид 1040 хүн уул уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нөхцөлд ажиллаж байна. Ослын шалтгааны 39 хувийг уналт нуралт, 41 хувийг агааргүй байдал, үлдсэн хувийг ковшинд цохиулах, тросс тасрах, цахилгаанд цохиулах зэрэг эзэлдэг байна.

Энэ байдал нь Монгол Улсын үндсэн хуулийн "Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах" эрхийг ноцтойгоор зөрчиж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна. Гэвч налайхын уурхайн осол мэргэжлийн хяналтын байгууллага төдийгүй дүүргийн удирдлагын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх боломжгүй болжээ.

Хэдийгээр "Налайхын уурхай" бол нийслэл хотын айл өрх, албан газруудын түлшний асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж байгаа ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нь анхаарал тавихгүй бол зөвхөн налайхын уурхайн аманд л хайран залуучуудаа залгиулаад дуусах нь.

Б.Батчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан