Хямд өртөгтэй байдаг учир ахуйн хийн хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж байна. Гэвч иргэд ахуйн хийг буруу хэрэглэснээс дэлбэрэх аюул дагуулж байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт байрлах нэгэн айлын хийн баллон дэлбэрсний улмаас гэртээ байсан хоёр хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Түлэгдсэн хоёр хүүхэд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа аж.
Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг зөв хэрэглэхгүй бол аюулын эх үүсвэр болдог. Хийн баллоныг буруу тээвэрлэж, хэрэглэж, хадгалснаас дэлбэрч эрүүл мэнд, эд хөрөнгө, улмаар амь насаараа хохирч байна.
ХИЙ АЛДАГДСАН ТОХИОЛДОЛД ЮУ ХИЙХ ВЭ?
Шингэрүүлсэн шатдаг хий нь газрын тосноос гаргаж авдаг шатамхай, тэсрэмтгий чанартай хий. Иймээс хий алдсан үед цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх хэрэгтэй юм. Мөн оч үсэрдэг төмөр тахтай гуталнаас оч үсрэх аюултай байдаг аж. Иймээс та өрөө тасалгааныхаа бүх цонхыг нээж, хамгийн түрүүнд гэрт байгаа хүмүүсийг аюултай бүсээс холдуулаарай.
Хийн баллоныг холбосон уян хоолойгоор хий алдагддаг. Хий алдагдсан нь хийн үнэрээр мэдрэгдэнэ. Хэрэв та үүнийг мэдэрсэн тохиолдолд хий алдагдаж буй хэсгийг нойтон алчуураар хаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн хийн тоног төхөөрөмжийг унтраах, баллоны хаалтыг сайн хаах хэрэгтэй.
Үүний дараа хэрэв таны хүч хүрвэл хийн баллоныг гадаа гаргах. Харин хүч хүрэхгүй бол бүх цонхоо онгойлгож гэрт агаар оруулах хэрэгтэй.
Хийн баллон дэлбэрэх бас нэг гол шалтгаан нь иргэд аюулгүй байдлын дүрэм, журмаа сахидаггүй явдал. Нийгмийн цахим сүлжээ хөгжсөн өнөө үед гэр бүлийн гишүүдийн нэг нь хийн баллонд хоол халаах, цай чанах гэж асаан мартаж, өөр зүйлд сатаарсны улмаас хийн дэлбэрэлт үүсэхийг үгүйсгэхгүй.
Шингэрүүлсэн шатдаг хий нь хүний биед хүрэхэд түлэгдсэнтэй ижил төрхтэй ул мөр үлдээдэг сөрөг талтай. Газ тархсан агаараар амьсгалсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба их хэмжээтэй концентрацтай агаарт хүн амьсгал нь боогдож үхэх аюултай.
Шингэрүүлсэн шатдаг хийн баллон, газын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн зөв ашиглах зөвлөмж:
- Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулна;
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
- Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
- Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
- Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
- Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
- Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
- Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй;
- Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;
- Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
- Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй;
- Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах;
-
Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс - Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
- Баллоны хаалт ямарч эвдрэл гэмтэлгүй байна;
- Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
- Баллон бүрэн будагтай байх;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно:
- Баталгаажилтын хугацаа дууссан;
- Хаах хэрэгсэл бүрэн бус;
- Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
- Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
- Металл хийцэд өөрчлөлт орсон;
Ер нь хийн баллоныг зөв хэрэглэх, болгоомжтой харьцаа талаар холбогдох байгууллагаас анхааруулсаар байдаг ч иргэд төдийлөн ойшоодоггүйгээс хийн баллон дэлбэрэх явдал гарсаар байгаа юм. Иймээс дээрх зөвлөмжүүдийг дагасан тохиолдолд та өөрийгөө болон хайртаа дотны хүмүүсээ аюулаас хамгаална.