Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ, ЭМТБ төслийн салбар хүлээн авагч байгууллагуудад зориулсан “Эрсдлийн менежмент” сэдэвт сургалт өнөөдөр ЭМСЯ-ны хурлын Б зааланд боллоо.
Глобаль сан нь жил бүр зургаан сая гаруй хүний амь насанд хүрч, улс орон бүрт нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нягт уялдуулах боломжтой шинэ механизм бүрдүүлэх зорилгоор 2002 онд НҮБ-ын санаачлагаар байгуулагдсан юм.
Глобаль сан нь дээрх гурван өвчний тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ эдгээр өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр тухайн улсын засгийн газраас гаргаж буй төсөв, хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт олгох зарим баримталдаг.
Уг санхүүжилт нь тухайн улс орны нөхцөлд тохирсон бодит хэрэгцээнд тулгуурласан, салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжсэн төслүүдэд олгогддог байна.
Монгол Улс 2003 оноос хойш ХДХВ, ДОХ, сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр нийт 54 сая ам долларын санхүүжилт авсны 8,4 сая нь ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 2015-2017 онуудад зарцуулагдах аж.
Глобаль сангийн санхүүжилттэй төслүүдийг ЭМСЯ, ХӨСҮТ, БСШУЯ, ЭМХТ, ЦССҮТ, АШУҮИС зэрэг 12 төрийн Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, ДЗМОУБ, Залуус эрүүл мэнд төв, Гал голомт үндэсний хөдөлгөөн, Хүүхэд, өсвөр үеийг ивээх төв ДОХ-той тэмцэх үндэсний сан, Хамтдаа төв Хүний эрх залуучууд, эрүүл мэндийг дэмжих төв, Төгс бүсгүйчүүд зэрэг 28 төрийн бус байгуулагууд болон олон улсын байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг байна.
ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан багийн гишүүд өнөөдөр төслийг гардан хэрэгжүүлэгч 30 гаруй байгууллагуудад уг сургалт семинарыг зохион байгууллаа.
2010-2013 онд Монгол Улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг Үндэсний хариу арга хэмжээнд зарцуулсан нийт хөрөнгийн 57 хувийг улсын донор байгууллагуудад гаргаж байгаагийн 80 хувийг Глобаль сангийн санхүүжилт дангаараа эзэлдэг байна. Харин Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд үндэсний хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 32 хувийг улсын төсвөөс бүрдүүлж байгаа ба 65 хувийг Глобаль сангийн санхүүжилт дангаараа эзэлдэг байна.