gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн 10 ном

Р.Адъяасүрэн
Боловсрол
2015-04-02
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Боловсрол
2015-04-02

Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.

Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, гуравдугаар сарын 23-наас 29-ны хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.

1.Очир эрхшээгч – Б.Батрэгзэдмаа 

Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ.

2.Цаг төлөвлөлтийн Х.А.Ж дэвтэр – П.Гандолгор

Уг номын зохиогч монгол хүн бүрийг зорилго тэмүүлэлтэй байж, амжилтанд хүрээсэй хэмээн энэхүү цаг төлөвлөлтийн дэвтрийг боловсруулан гаргажээ. Та хийх ажлын жагсаалтаа авч ач холбогдлоор нь эрэмблэн, түүний дагуу ажлаа хийж эхлэх ба 7 хоног бүрийн эцэст ажлаа дүгнэж, анализ хийнэ. Эцэст нь хийж бүтээсэн зүйлсээ харж өөртөө урам өгөөрэй.

3.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг

Эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

4.Сорхугтани – Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.

5.Миний зун I – Д.Оюун, Б.Авирмэд, О.Энхтүвшин, М.Энхчимэг

Энэхүү цуврал ном нь хүүхэд үзсэн хичээлүүдээ сэргээн давтаж, хөгжилтэй үлгэр уншин, олон сонирхолтой дасгалуудыг гүйцээн хийж, зуны улирлын онцлог, аялалын талаар тэмдэглэл хөтлөн, зургийн цомог хийж, байгалийн үзэгдэл, цаг агаар, амьтан, ургамал, шавж зэргийг ажиглах, харьцуулах, туршин үзэх гэх мэтээр зуны амралтаараа дуртай үедээ ашиглах дасгалын ном юм.

6.Миний намтар – Алекс Фергусон

Өнгөрсөн долоо хоногт жагсаалын нэгт орж байсан уг ном нь Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг хүртсэн хүний тухай сэтгэл хөдлөм түүх юм. Түүхэн үйл явдлаар дүүрэн, үзэл бодлоо ил цагаанаар илэрхийлсэн Сэр Алекс Фергусоны намтар Глазго хотын Гован хэмээх усан онгоц үйлдвэрлэдэг дүүргээс эхэлнэ. Цаг ямагт шулуун шударга, нээлттэй тэрбээр өөрийн домогт аялал, Абердинийг Европын аварга хэмээх урьд өмнө үзэгдэж харагдаагүй амжилтад хүргэж, Манчестер Юнайтедын ялгуусан 27 жилийг авчирсан тухайгаа эргэцүүлэн дурсжээ.

7.Нөхөрлөл – Х.Экслей

Та 368 хуудастай энэ хайр татам жижигхэн номноос зохиогчийн цуглуулган дахь нөхөрлөлийн тухай хамгийн шилдэг эш үгсийг унших болно.

8.Тасдаж үл болох сарнай – Б.Эрхэмбаяр

Хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх гэдгийг зохиогч уг номоороо уншигч түмэндээ хүргэхийг зорьжээ.

9.Хорлоогийн Чойбалсан I-II (Түүхэн эрхмүүдийн цадиг)

Чойбалсангийн намтар бол XX зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дахь магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй. Ийм учраас эл Хорлоогийн Чойбалсан хэмээх энэ бүтээл нь Чойбалсангийн намтраар дамжуулан өгүүлэх XX зууны монголын эхний 50 жилийн түүх болон бичигдэх учиртай. Энэ үе нь монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх юм.

10.Бизнес

Амжилттай брэндийг хэрхэн бүтээх вэ? Юу агуу бизнесийн манлайлагчийг төрүүлдэг вэ? Яагаад зарим компаниуд өсөн дэвжиж байхад нөгөө хэсэг нь дампуурдаг вэ? Түүхийн туршид бизнесийн ухааны мэргэжилтнүүд бизнес ертөнцийг тодорхойлох олон санаа, шийдлийг дэвшүүлжээ. Энгийн хэлээр бичигдсэн Бизнесийн ном танд бизнесийн сэтгэлгээг мэргэжлийн үг хэллэгээс ангид, бизнесийн онолын ээдрээг алхам алхмаар зурагласан диаграмаар тайлбарлах бөгөөд сонирхолтой зураг, оновчтой үгс нь дэлхий дахины зах зээлийн тухай ойлголтыг хялбархнаар ойлгуулна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан