Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувь хүрэх төлөвтэй байна хэмээн хуулийн төсөл өргөн барих үеэрээ Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан.
Түүнчлэн бага орлогтой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй байна. Мөн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааны хүртээмж хязгаарлагдмал байгаа болон бусад олон шалтгаанаас үүдэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатай гэв. Энэ талаар С.Эрдэнэ сайдаас цөөн асуултад хариулт авлаа.
Дэлхий нийтийн хүн амын дундаж наслалт өссөөр байна. Ийм цаг үед тэтгэврийн насыг нэмэгдүүлэх буюу хасах тухай ойлголт одоогоор манайд онц их шаардлагагүй гэж харж байгаа. Одоогийн тэтгэврийн насыг ойрын хэдэн жилдээ өөрчлөхгүй.
-Энэ бодлогын баримт бичгийн гол агуулга нь юу байх вэ?
-Монгол Улсын төрөөс ойрын болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх, тэтгэврийн шинэтгэлийн талаар баримтлах бодлогын төслөө өргөн барилаа. Өмнө нь 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлогоо баталж, хэрэгжүүлж явсан. Үүн дотор хэрэгжээгүй маш олон заалт бий. Жишээ нь, Нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудал хэрэгжээгүй.
Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадаагүй. Тэгэхээр төрөөс тэтгэврийн шинэтгэлийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж, энэ хүрээндээ эрх зүйн зохицуулалтыг хийх зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.
-Тухайлбал ямар зохицуулалт хийхээр тусгасан бэ?
-Нэгдүгээрт, одоогийн нэг шатлалтай тэтгэврийн тогтолцоог олон шатлалтай тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай. Ингэснээр тэтгэвэр авагчдын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах хэмжээний тэтгэврийн тогтолцоотой болох зорилт тавьж байна. Хоёрдугаарт, 2015 оноос эхлэн нэрийн данснаас тэтгэвэр авах иргэд тэтгэвэрт гарч байгаа.
Гэтэл тэтгэврийн нэрийн дансны журмаар тэтгэврийг бодож олгоход, хуучин хуулиар зохицуулалт хийж тэтгэвэр тогтоож байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээнээс бага тогтоогдох тооцоо гарсан. Тийм учраас бид 1960 онд төрсөн иргэнийг нэрийн дансанд шилжүүлэх асуудлыг 1979 он хүртэл хойшлууъя. Гэхдээ сонголттой байх хувилбар оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, 1960-1979 оны хооронд төрсөн иргэд нэрийн данс болон хуучин тогтолцооны аль өөртөө ашигтэй гэсэн хувилбарыг сонгож тэтгэврээ тогтоолгож болох өөрчлөлтийг оруулж байгаа. Өөр бусад өөрчлөлт ч бий.
-Тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох уу?
-Тухайн үеийн инфляци, үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийн доод хэмжээг жил бүр шинэчлэн тогтоогоод явж байгаа. Үүнийг урт хугацааны бодлогод тусгах боломжгүй.
Арилжааны банкны хамгийн өндөр эрсдэлтэй зээлийн жагсаалтад тэтгэврийн зээл ордог. Тэгэхээр зээлийн хүүг буулгах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Ийм хууль бус зүйлд тэтгэвэр авагчдыг хатгаад, хөхөө өвлийн хүйтэнд гадаа жагсааж байна. Ахмадуудаараа бага улс төр хий л дээ.
-Тэтгэвэр тогтоох насыг өөрчлөх асуудлыг хуульд тусгасан уу?
-Дэлхий нийтийн хүн амын дундаж наслалт өссөөр байна. Ийм цаг үед тэтгэврийн насыг нэмэгдүүлэх буюу хасах тухай ойлголт одоогоор манайд онц их шаардлагагүй гэж харж байгаа. Одоогийн тэтгэврийн насыг ойрын хэдэн жилдээ өөрчлөхгүй.
-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг баримт бичгийг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэх вэ?
-Намрын чуулганаар хэлэлцэх, эсэхийг нь шийдээд, хаврын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулах бодолтой байна.
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж Та хэлсэн. Гэтэл ахмадууд хүйтэнд жагсаал хийгээд л байдаг?
-Бид бодит үнэнийг хэлж байх ёстой юм. Улс төрчид тэтгэвэр авагчдын амьжиргаа, бололцоогүй байгаа нөхцөл дээр нь улс төр хийдгээ болих хэрэгтэй. Би нэр бүхий гишүүдэд хандаж нэлээд хатуу хэлж байгаа.
Тэтгэврийн зээлийн хүүг буулгана гэх мэт асуудал ярьдаг улсууд нь бид биш юм. Энэ бол тухайн тэтгэвэр авагч арилжааны банкнаас өөрийнхөө тэтгэврийг барьцаалаад зээл авч байгаа хэрэг. Түүнээс төрөөс өгч байгаа хөнгөлөлт биш. Өөрөө хэрэгцээ шаардлагаа тодорхойлоод тэтгэврээ барьцаалаад зээл авч байхад зээлийн хүүг буулгах боломжгүй.
Арилжааны банкны хамгийн өндөр эрсдэлтэй зээлийн жагсаалтад тэтгэврийн зээл ордог. Зээлийн хүүг буулгах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй шүү дээ. Ийм хууль бус зүйлд тэтгэвэр авагчдыг хатгаад, хөхөө өвлийн хүйтэнд гадаа жагсаагаад ахмадуудаараа бага улс төр хий л дээ. Бодит үнэнийг хатуу хэлэх л хэрэгтэй.