Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Туркийн соёлын өдрүүд энэ сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
Соёлын өдрүүдээр зохиогдох соёл урлагийн үйл ажиллагааг танилцуулахад:
Соёлын өдрүүдээр Туркийн алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 11-ний 20:00 цагт тоглолтоо хийх юм. Тулуйхан Угурлугийн хөгжмийн гоц явьяас 4 настайд нь илэрч байсан байна. Тэрбээр гадаадын олон улс орнуудад 300 гаруй тоглолтоо хийсэн уран бүтээлч аж.
Мөн энэ үеэр Туркийн “Эбру” зураач (усан дээр уран зураг) Айшегүл Кавасын уран бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуулын эвлэлийн хороонд энэ сарын 12-ны 18:00 цагт гарна. Түүнчлэн “Эбру” урлагийг Чингис хааны талбайд танилцуулах юм. Зураач Айшегүл Кавас Туркийн Эржиэсийн Их сургуулийг хивс урлалын мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа үндэсний урлал, тэр дундаа зураг чимэглэл болон “Эбру” урлагийг сонгон суралцжээ.
Туркийн соёлын өдрүүдийн хаалтын ажиллагаа бямба гаригт Чингисийн талбайд болох арга хэмжээнүүдээр өндөрлөнө. Энэ үеэр Турк хоолны үзэсгэлэн худалдаа, “Эбру” зураач (усан дээр уран зураг)-ийн үзүүлбэр болон "Хурд" хамтлаг, “Бөртэ” хамтлаг болон Түмэн эх чуулгын тоглолт болно.