Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр Японы засгийн газраас Монгол улсад үзүүлж буй буцалтгүй тусламжаар Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв түүний салбар байгууллагууд, 116-р сургууль, Хараагүйчүүдийн үндэсний холбоонд нийт 300 сая иенийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношилгоонд зориулагдсан 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг гардуулж өгөх үйл ажиллагаа болно.
Тус үйл ажиллагаа Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн 2-р байранд /Иргэний бүртгэл мэдээлэлийн төвийн ард байрлах/ 11.00 цагаас эхлэх ажээ.
Энэхүү тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий шинээр байгуулагдаж буй зургаан байгууллага иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн цогц үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх юм.
Тус үйл ажиллагаанд Японы засгийн газрын төлөөлөгч, ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, Япон улсаас манай улсад суугаа элчин сайд Такэнори Шимизү болон СЗХҮТ-ийн удирдлагууд оролцоно.
Зургийн: http://www.sarajevotimes.com