Сэтгүүлч Л.Болормаа ноцтой баримтууд дэлгэлээ
Мега төслийн эрин Монголд хэдийнэ эхэлснийг Монгол улсын сайд М.Энхсайхан анхлан зарлаж байв. Үнэхээр ч бид Оюутолгой, Гацуурт, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станц гэх мэт томоохон төслүүдэд бүх анхаарлаа хандуулах болсон. Учир нь мега буюу урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө эргэлдэх дээрх төслүүд салбартаа төдийгүй жижиг эдийн засагтай манай улсад ихээхэн нөлөөтэй.
Мега төслүүд нээлттэй байх ёстой. Үүнийг бид мөн л олонтаа сонссон. Харин Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Л.Болормаа “Энэ бол онолын үг.
Бодит байдал дээр энэ зарчим огт хэрэгжихгүй байна” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүний иш татсан, хаалттай 3 төслийг танилцуулъя.
Хаалттай төсөл #1
2013 онд ҮХААЯ нүүрс шингэрүүлэх ICM гэдэг, хувийн компанийн төслийг ҮХАА-н сайдын тушаалаар худалдаж авсан. Худалдсан компани нь сайдын зөвлөхийн компани байжээ.
Гэвч ямар үнэ төлсөн, орлого нь хаашаа явсан нь хаалттай. Төслийн өртөг анх 2-3 тэрбум еврогоор үнэлэгдсэн ч одоо 4 тэрбум долларт хүрсэн юм байна. Гэтэл энэ нь бидний сайн мэдэх Тавантолгойн төслийн санхүүжилтээс их ч гэрээ хэлцлийг нь хэдийнэ хийжээ.
УИХ-аар ч энэ төслийг хэлэлцээгүй. Германы BB Potsdam компани энэ төсөлд хөрөнгө оруулна. Энэ нь пост социалист орнуудад болон ОХУ-д үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.
Төсөл #2
Синопекийн төсөл. БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд урд хөршөөс төлөөлөгчид ирж, (өнгөрсөн бямба гараг) гарын үсэг зурах мэдээлэл бий. Ямар гэрээ болох, Монголын талд ямар үр өгөөж авчрах нь тодорхойгүй. ҮАБЗ-өөс чиг өгсөн гэдэг тайлбар тавиад энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгдөггүй. Цаг нь болохоор мэдээлнэ гэдэг. Хамгийн ноцтой нь энэ төслийн хэмжээ 34 тэрбум ам.доллар. Бидний ярьдаг хоёр толгойн нийт төслөөс хэд дахин их.
Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төслүүдэд усны асуудал амин чухал. Энэ төслийн явцад 710 км урт хийн, 450 км урт усны хоолой зэргийг барина. Эдгээрийн маршрутыг бид мэдэхгүй байна. Энэ төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн, нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулаагүй.
Төсөл #3
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон хурдны замын төсөл. Хөрш орнуудтай хийх транзит тээвэр болон манай улсын хөгжилд маш том үүрэг гүйцэтгэх, олон улсын хэмжээний төсөл. Өртөг нь 10-12 тэрбум доллар. Энэ нь Тавантолгойн төслөөс 3 дахин их тоо. Төслийн хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалттай Чингис ланд девелопмент гэж групп байгуулагдсан. Хөрөнгө оруулагч нь хэн болох, ямар охин компаниудтай, хийсэн гэрээ хэлцэл зэрэг нь бүгд хаалттай.
Ер нь мега төслийн ажлыг хэсгийнхэн бүгд л нэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани сонгочихсон байдаг. Мөн урьдчилсан ТЭЗҮ-гээ хийсэн, санхүүжилт босгох шатандаа яваа зэрэг нийтлэг шинжүүдтэйг Л.Болормаа эрлэгч онцолсон.
Мөн тэрээр “Яагаад дээрх төслүүдийг УИХ Тавантолгойн гэрээний төсөл шиг татаж авч үзсэнгүй вэ? Бүх мега төслийг нэг ижил зарчмаар хэрэгжүүлэх ёстой. Ямар тохиолдод УИХ татаж авах, ямар үед цэвэр бизнесийн гэрээ хэлцлээр ажил явах нь тодорхой байх ёстой. Энэ нь илүү шударга. Гэтэл 34 тэрбум ам.долларын төсөл хаалттай байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засийн газар Тавантолгойн гэрээний төслүүдийг УИХ-ын даргад хүргүүлсэн хоёр сарын хугацаанд Төрийн ордонд юу болсныг бид мэдэхгүй. Гэтэл анхны хувилбараасаа огт өөрөөр шийдэгдэх болсныг С.Баярцогт сайд дөнгөж сая хэллээ. Хэний хооронд хэлэлцээ хийгдэж, ямар тохиролцоонд хүрснийг бид мэдэхгүй байна” гэсэн юм.
Тэгвэл М.Энхсайхан сайд мэдээлэл нь хаалттай л бол тэр мега төсөл биш. Хэдий чинээ олон сонирхлыг уулзуулна төдий чинээ төсөл амжилттай болдог. Хаалттай байх тусам тэр төсөл амжилт олох нь буурдаг гэж байнга ярьдаг.
Нэг тэрбум ам.доллараас дээш үнийн дүнтэй төслүүдийг мега төсөлд тооцдог. Мөн мега төслүүдийг заавал төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлдэг онцлогтой. Иймд эдгээр төсөл улс төрийн нөлөөнд автах нь их. Энэ талаар М.Энхсайхан сайд “Төр хувийн хэвшил гэж ярьж бичих нь буруу. Хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжүүлэх мега төслийн талаар ярихдаа хувийн хэвшил-төрийн түншлэл гэх нь зөв. Төр заавал хувь эзэмших албагүй, төр туслан дэмжигч байх ёстой. Түүнээс төр бүхнийг мэдэж шийддэггүй. Эхний хэдэн төсөл бэрхшээл, зовлон дундуур явна. Харин дараагийнх нь дардан замаар төвөггүй урагшилна” гэсэн юм.
Хоёр дахь жилдээ амжилттай болж өнгөрсөн, хөрөнгө оруулалт татах зорилготой Бизнесийн дээд хэмжээний уулзалтад уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар ч оролцсон. Тэрээр ойрын ирээдүйд хэрэгжих болон хэрэгжих магадлалтай гэж үзсэн төслүүдийг танилцуулсан юм.
Төсөл #1
Францын Арева групп манай улсад 17 жилийн турш хайгуул хийсэн. Тэд саяхан ураны ашиглалтын лицензээ авсан бөгөөд Франц-Монгол-Японы хамтарсан компани төслийг хэрэгжүүлэх аж. Энэ нь зөвхөн ураны шар нунтаг гаргах төсөл биш юм байна. Цаашлаад манай улсын металлургийн салбарыг хөшүүрэгдэх боломжтой гэж эдийн засагч Л.Наранбаатар тайлбарласан.
“Бид Эрдэнэт үйлдвэрт 30-аад жилийн турш зэсийн баяжмал үйлдвэрлэсэн ч зэс хайлуулах үйлдвэрээ бариагүй л байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүхрийн хүчил гэх дайвар бүтээгдэхүүн заавал гардаг. Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх ихээхэн хүндрэлтэй бөгөөд технологийн шийдэл нь бүрдээгүйн улмаас бид өнөөг хүртэл зэс хайлуулах үйлдвэргүй. Эрдэнэт үйлдвэрээс гарах түүхий эд буюу хүхрийн хүчлийг уран гаргаж авахад ашигласнаар металлургийн салбарын хөгжлийг хөшүүрэгдэнэ.
Төсөл #2
Хөвсгөл аймагт фосфоритын томоохон орд байдаг. Фосфорыг хүхрийн хүчилтэй хольж, фосфорын бордоо үйлдвэрлэх боломжтой аж. Энэ бордооны зах зээлийн ханш нь 600-700 доллар аж. Энэ төсөл хэрэгжвэл хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт томоохон түлхэц болох юм байна. Үүний тулд дэд бүтцээ базаах зорилгоор Мөрөн-Эрдэнэтийн чиглэлийн 450 км төмөр зам тавих төслийн ТЭЗҮ-г хувийн хэвшлийнхэн хэдийнэ бэлэн болгожээ.
Хөвсгөл болон баруун аймгуудад амьдардаг ажилгүй иргэдэд энэ төсөл сайхан сонсогдож байгаа байх. Гэвч Хөвсгөл аймгаас УИХ-д суудалтай Ц.Оюунгэрэл, Ц.Даваасүрэн нар фосфоритын ордыг ашиглахыг эрс эсэргүүцдэг. Тэд Уул уурхайн сайд Р.Жигжидийг томилох асуудлыг чуулганд хэлэлцэхэд дээрх ордыг сөхөн тавьж байв.
Энэ мэтчилэн санхүүжилтээ хайж буй дээрх төслүүдийг хэрэгжүүлвэл 10-15 тэрбум ам.долларын урсгал наашлах юм. Гэвч орон нутгийн томоохон ордыг эргэлтэд оруулах эсэхийг Улаанбаатарт шийдвэрлэх нь зөв, буруу гэх мэтээр мега төслүүдтэй холбоотой маргаан үргэлжилсээр.
Ямартаа ч бид мега төсөл гэхээр Оюутолгой, Тавантолгойн төслийг л ойлгох учиргүй юм байна. Эдгээр төслийн мэдээлэл харьцангуй нээлттэй байдгаас сэтгүүлчид, иргэд энэ төслүүд рүүгээ л дайраад байдаг аж. Гэтэл мэдээлэл нь хаалттай ч маш чухал төслүүд хэрэгжих шатандаа байна.