Дэлхийн ван гэдэг нэр танил байна уу? Хэдхэн жилийн өмнө бид үүнийг нарны аймгийн ес дэх гариг гэж үздэг байлаа. Гэхдээ 2006 онд эрдэмтэд үүнийг гаригийн статустай байх боломжгүй гэж үзээд л асуудал өөрөөр эргэсэн.
Бронтозавр нь богино хөл, урт хүзүү, ташуур мэт сүүлтэй төрөл зүйлийн үлэг гүрвэл болох Диплодоцид төрөл зүйлд багтана
Үүнтэй ижил зүйл дэлхий дээрх төрөл зүйлийн амьтанд ч тохиолдож байв. Учир нь хэдэн арван жилийн өмнө палеонтологичид Бронтозавр гэх төрөл зүйлийн үлэг гүрвэл дэлхий дээр амьдарч байсан хангалттай ул мөр байхгүй бөгөөд “Апатозавр”-ыг “Камаразавр”-тай нийлүүлж андуурсан хэрэг гэж үзжээ.
Ингээд л Бронтозавр гэх үлэг гүрвэл огт байгаагүй болж таарсан аж. ГЭХДЭЭ өнөөдөр асуудал дахин өөрөөр сөхөгдөж байна. Хэсэг эрдэмтэд Бронтозаврыг “Палеонтологийн булшнаас” аварчээ.
Урт хүзүүт, аварга биет үлэг гүрвэлүүдийн ясанд хийсэн орчин үеийн судалгаагаар Европын эрдэмтэд Бронтозаврт өөрийн гэсэн бусдаас ялгарах онцгой анатомийн бүтэц байгааг тогтоосон аж.
Үүгээр зогсохгүй Америкийн Үндэсний байгалийн түүхийн музейн палеонтологич Марк Норелл “Хамгийн гол нь энэ судалгаа нь Гүрвэл хөлтний/Завропод/ багийг бүхлээр нь судалж, анализ хийсэн учир нэн чухал ач холбогдолтой” гэжээ.
Ингэхээр Апатозавр болон Бронтозавр нь богино хөл, урт хүзүү, ташуур мэт сүүлтэй төрөл зүйлийн үлэг гүрвэл болох Диплодоцид төрөл зүйлд багтана гэсэн үг. Үнэндээ устаж, үгүй болоод хэдэн сая жилийн нүүрийг үзсэн амьтдын ясыг нэг бүрчлэн цуглуулж ургийн модыг нь бүтээнэ гэдэг хэцүү ч гэж хэлэхийн аргагүй ажил билээ.
Дээрээс нь аварга том хэмжээтэй Диплодоцид төрөл зүйлийг судлах нь бүр ч хэцүү. Тодруулбал 1877 онд анх Колорадогаас олдсон Бронтозаврын ясыг судлах ажилд эрдэмтэд өнөөдрийг бүртэл 138 зуныг үджээ.
Бронтозаврыг үгүйсгэсэн бас нэг шалтгаан нь анхны олдворыг олох үед толгойн яс нь байгаагүйгээс болж судалгааны багийнхан өөр олдворын толгойг ашигласан хэрэг аж
Тухайн үед “Ясны төлөөх дайн” гэгч өрнөж палеонтологичид хамгийн том ясыг хамгийн түрүүнд газар дээр гарган ирэхээр уралдаж байв. Үүгээр зогсохгүй тэд ясыг түрүүлж эзэмшихийн тулд бусдаас хулгайлах, хахууль өгөх, бусдын ажлыг сүйтгэх гээд олон бохир ажил хийж байжээ.
Ингэсээр анхны Апатозаврын ясыг олох үед Ийрл Дугласын удирдаж байсан багийнхан том амжилтын эзэд болсон юм. Үүнээс хэдхэн жилийн дараа тэд газрын гүнээс дахин нэг яс олсон бөгөөд тэр нь өмнө олсон Гүрвэл хөлтний ястай тун ч ойролцоо байжээ.
Гэхдээ бага зэргийн ялгаанд нь үндэслэн Дуглас болон түүний нөхөд энэ олдвороо “БРОНТОЗАВР” буюу “АЯНГАТ ГҮРВЭЛ” гэж нэрлэсэн гэдэг. 26 жилийн турш хүн төрөлхтөн хоёр төрлийн Диплодоцид олсон гэдэгтээ итгэж байсан ч Элмер Риггс гэгч палеонтологич бүхнийг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.
Тэрээр “Зүгээр л буруу ойлгосон хэрэг. Апатозаврын ууц гурван яснаас бүтдэг, харин Бронтозаврынх тав байна. Тэгэхээр Дуглас болон түүний багийнхан шинэ үлэг гүрвэл биш харин арай залуу Апатозавр олсон хэрэг” гэжээ.
Учир нь олон төрлийн амьтан түүний дунд хүн ч ордог, нас бие гүйцэх үед бага залууд нь байсан зарим яс уусаж алга болдог аж. Элмер яг үүнийг л хэлжээ. Ингээд эрдэмтэд ч түүнтэй санал нэгдэн 1975 оноос эхлэн арай урьд олдсон олдворын нэршлийг үлдээхээр шийдсэн учир бид өнөөдрийг хүртэл Бронтозавр биш Апатозавр гэдэг нэршлийг ашигласан юм.
Бронтозаврыг үгүйсгэсэн бас нэг шалтгаан нь анхны олдворыг олох үед толгойн яс нь байгаагүйгээс болж судалгааны багийнхан өөр олдворын толгойг ашигласан хэрэг аж. Ингэсээр өнгөрсөн зуунд гарсан олон сурах бичигт Апатозаврыг “Бронтозавр” гэж бичсэн учир бид олон ялгааг нь мэдэхгүй өдийг хүрсэн юм байна.
Гэхдээ шинжлэх ухааныг дахин нэг нотолгоогоор үгүйсгэж болно гэдгийг санах хэрэгтэй. Магадгүй дахиад хэдэн арван жилийн дараа Бронтозавр нь Бронтозавр биш юм энэ бол Апатозавр гэж хэн нэгэн хэлж болно.
Ямартай ч өнөөдөр бид баталж байгаа зүйлсдээ л итгэх хэрэгтэй. Магадгүй Дэлхийн Ван удахгүй дахиад гаригийн статустай ч болж болох шүү дээ.