Энэ сарын 04-08 өдрүүдэд Германы Берлин хотноо дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох ITB-2015 боллоо. Өнгөрсөн онд энэ үзэсгэлэнд 180 улсын 10000 гаруй бизнесийн байгууллага оролцож, 170 000 орчим жуулчин иржээ.
2011 онд энэ үзэсгэлэнд “Соёлын түнш орон”-оор оролцсон Монгол Улс энэ удаа “албан ёсны түнш орон”- оор оролцож, буурал Европ тивийг байлдан дагуулжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Монгол нутагт тавтай морил хэмээн урьсан.
Сүүлийн жилүүдэд дэлхийн аялал жуулчлал тогтмол 5 хувийн өсөллттэй байхад манайд ирж буй жуулчны тоо 5-10 хувиар буурсан юм. Дээрх үзэсгэлэнд түнш орноор оролцсоны гол ач холбогдол нь ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж, 2017 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах төлөвлөгөө юм.
Нэг жуулчин ойролцоогоор 1500-2000 орчим ам долларыг аялалдаа зарцуулдаг гэж үзвэл манай улсын аялал жуулчлалын салбарын ирээдүйн орлого 2 тэрбум ам доллар буюу ДНБ-ий 20 орчим хувийг эзэлнэ гэсэн үг.
Өмнөх онуудад түнш орноор оролцсон Польш, Турк гэх мэт орнуудын жуулчдын тоо дараа жил нь 10-30 хувиар огцом өссөн бодит туршлага байдаг байна. Иймд талын Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнгийн дараа огцом нэмэгдэх бодит боломж, үүд хаалга ийнхүү нээгджээ. Одоо гол нь бид дотооддоо зохион байгуулалт, менежментийн оновчтой бодлого хэрэгжүүлэх хариуцлагатай цаг ирлээ хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Нэг жуулчин ойролцоогоор 1500-2000 орчим ам долларыг аялалдаа зарцуулдаг гэж үзвэл манай улсын аялал жуулчлалын салбарын ирээдүйн орлого 2 тэрбум ам доллар буюу ДНБ-ий 20 орчим хувийг эзэлнэ гэсэн үг. Эдийн засгийн хямрал, валютын нөөцийн хомсдол нүүрлэсэн энэ цаг үед аялал жуулчлалын салбар манай улсын валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засагт “амь тариа” болж, бодит үр өгөөж өгөх боломжтой.
Мөн аялал жуулчлалын салбарт оролцогч тээвэр, зочид буудал, жуулчны бааз, хоол ундаа, үзвэр үйлчилгээ, гар урлал, банк санхүү, худалдаа гэх мэт бизнесийн олон салбаруудын өрсөлдөх чадвар сайжирч, орон нутгийн иргэдийн орлогын эх үүсвэр нэмэгдэн, амьжиргааны түвшин дээшилнэ.
Одоо гагцхүү маркетингийн зөв кампанит ажлыг тогтвортой явуулж, ирсэн зочин жуулчин бүрийг сэтгэл хангалуун буцаах үйлчилгээний чанарыг бий болгох зорилт тавих шаардлагатай хэмээн Дисковер Монголия Трэйвел ХХК-ийн захирал н.Барсболд ярьлаа.