Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Улсын филармонийн концертийн танхимд нэгдүгээр сарын 15-ны 19.00 цагт Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт болж өнгөрлөө.
Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”, “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З. Хангал “Адажио” төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэсэн юм.
Тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчид монгол хөгжмийн зохиолчдынхоо бүтээл туурвилаар бахархаж оюуны алжаалаа тайлах боломжийг бүрдүүлсэн Морин хуурын чуулгын уран бүтээлчид, удирдаач Д.Түвшинсайхан, бүтээл нь эгшиглэсэн хөгжмийн зохиолчдын намтар уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров нарт гүн хүндэтгэл илэрхийлж халуун алга ташилтаар бэлэг барилаа.
“Монгол уран бүтээл” төслийн хүрээнд тоглогдох Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн Гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолт хоёрдугаар сарын 05 –нд Улсын филармонийн концертийн танхимд болно.