Яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн хугацаанд дөрвөн дүүргийн долоон өрхийн 12 иргэн угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч, эрүүл мэндийн тусламж, зөвлөмж зөвлөгөө авсан. Үүний зургаа нь хүүхэд байна.
Сүүлийн үед яндангаа салгасан, өрхөө бүтээснээс угаарын хийд хүндээр хордсон хэд хэдэн тохиолдол гарсан. Монголчууд өрхөө бүтээхдээ яндангаа салгадаг. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа үед гэрийн өрхийг бүтээж болохгүйг олон нийтдээ онцгой анхааруулмаар байна. Янданг салгахгүй, пийшин зуухны агаарын сэлэлтийг байнга шалгаж, хаалт сойлтуурыг хааж хонож болохгүй гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй анхааруулав.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Улаанбаатар хотын тойрсон долоон товчоогоор нийт 129 тээврийн хэрэгслээр 3542.6 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй оруулахыг завдсаныг буцаасан. Мөн зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ачсан 13 тээврийн хэрэгслийн 661.7 тонн түүхий нүүрс хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо. Улсын байцаагчийн актаар 108.5 тонн түүхий нүүрс хураан Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд 1.3 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Аравдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 6-ны хооронд түүхий нүүрс түлж байгаа нийт 39 дуудлага мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн. Аравдугаар сарын 15-наас өмнө бид иргэддээ түүхий нүүрс түлэхийг хориглох, нөөцөлсөн түүхий нүүрсээ шахмал түлшээр солиулах зэргээр анхааруулга өгч байсан. Үүнээс хойш түүхий нүүрс иргэдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн.
Дээрх 39 дуудлагын 9 нь зөрчилгүй буюу сайжруулсан түлш түлж байгаа нь тогтоогдсон. 30 дуудлага нь түүхий нүүрс түлж байсан нь тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох иргэн, ААН-д 12 сая 650 мянган төгрөгийн торгуульд ногдуулж, 20.7 тонн түүхий нүүрсийг “Амгалан” дулааны станцад хүлээлгэн өглөө гэж мэдээллээ.