Аливаа улс үндэстний соёл сэтгэлгээг илтгэж, түүхийг өгүүлэх бат дархлаа нь хэл бөгөөд хэлний дархлаа нь үгийн сан, бичгийн хэлд оршино. Тиймээс таны үгийн сангийн мэдлэгт нэмэр болгож дараах үгсийг мэдэхгүй нэгэнд нь таниулж, мэддэг нэгэнд нь сануулж буй.
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн цахим дахь хэлбэр болох toli.gov.mn сайтын эрэлттэй болоод шинэ үгсийг бид та бүхэнд цуврал болгон түүвэрлэн хүргэж буй билээ.
Хэрэв танд тайлбар хүссэн үг бий бол "сэтгэгдэл" хэсэгт бичиж үлдээнэ үү.
БУРХАН /жинхэнэ нэр/
Товч утга 1. Шашны ёсны илтгэл болсон олон сахиус шүтээн, бурхны дүрс бүхий хөрөг
Жишээ:
- бурханд мөргөх (бурханд сүсэглэх)
- зэс бурхан (бурхны зэс баримал)
- шавар бурхан (бурхны шавар баримал)
- язгуурын таван бурхан (улаан буюу Авид, цагаан буюу Намнангарав, хөх буюу Мижидба, шар буюу Ранжин, ногоон буюу Долдиб бүхий таван өнгийн бурхан)
- бурхан сахиус [хоршоо] (аливаа бүхнээс хамгаалан тэтгэх эзэн, шүтээн)
- бурхан тахил [хоршоо] (хүний итгэж бишрэн шүтээн болгосон зүйл)
Товч утга 2. Буддын ёсны гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхэнд төгс, хамгийг эрхшээсэн хүн
Жишээ:
- бурхан багш (бурхан будда)
- бурхны ном (бурхны номлосон зарлиг)
- бурхан ном [хоршоо] (шашны ном, сургаал)
- бурхан шашин [хоршоо] (гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхнийг туулж, хамгийг эрхшээсэн хүн болон шүтлэг бишрэлийн нэгдмэл ойлголт, үзэл суртлын нэгэн зүйл давхарга; буддын шашин, шарын шашин)
- бурхан ухаантай (маш ухаантай)
- бурхан болох [цээрлэсэн] (нас барах)
- бурхны оронд явуулах [цээрлэсэн] (алах)
- бурхант газар буг чөтгөр (сайны хажууд муу)
Товч утга 3. Бунхан
Жишээ:
бурхан суварга (бунхан суварга)
Товч утга 4. Бөө мөргөлийн онгон савдаг, бургас бутны эзэн
Товч утга 5. Өвөг дээдэс, дээд шүтээн
Жишээ:
- бурхан тэнгэр [хоршоо] (хүний орчлонгийн бүх зүйлийг мэдэж захирах их хүч, түүний орших орон)
- бурхан шүтээн [хоршоо] (зурмал, сийлмэл, цутгамал бурхдыг нэрлэх ерөнхий нэр ба дээд шүтээн)
- долоон бурхан [одон орон] (умардад орших долоон их од, долоон өвгөн; тэнгэрийн оргилго, тэнгэрийн хас, тэнгэрийн шил, тэнгэрийн эрхи, тэнгэрийн бэрээ, туслагч нэхэх арга, жиргэлэх гэрэл гэсэн нэртэй)
Товч утга 6. Цэцэг өвчин
Жишээ:
- улаан бурхан (улаанууд өвчин)
- цагаан бурхан (цэцэг өвчин)
Хувилал:
- бурхны [харьяалах т.я.]
- бурханд [өгөх орших т.я.]
- бурхныг [заах т.я.]
- бурхнаас [гарах т.я.]
- бурхнаар [үйлдэх т.я.]
- бурхантай [хамтрах т.я.]
- бурхан руу [чиглэх т.я.]
- бурхнаа [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Бурхангүй
- Бурхангүйчүүд
- Бурхантах
- Бурханч
- Бурханчлал
- Бурханчлах
- Бурханчлуулах
ЮМДҮҮЖИН /жинхэнэ нэр/
Товч утга. Цэцгүүд нь ганц ганцаар орших, хондон ягаан цацагласан дэлбээтэй, ойд ургадаг, олон наст ургамал. Талд ургадаг өөр нэг зүйлийг нь алаг башир гэнэ.
Хувилал:
- юмдүүжний [харьяалах т.я.]
- юмдүүжинд [өгөх орших т.я.]
- юмдүүжнийг [заах т.я.]
- юмдүүжнээс [гарах т.я.]
- юмдүүжнээр [үйлдэх т.я.]
- юмдүүжинтэй [хамтрах т.я.]
- юмдүүжин рүү [чиглэх т.я.]
- юмдүүжнээ [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Юмжих
- Юмжуулах
- Юмтай
- Юмтайхан
- Юмхан
- Юмваа
- Юнгар
- Юнгэр
ЗААЛ /жинхэнэ нэр/
Товч утга. Уужим тасалгаа
Жишээ:
- урлагийн заал
- биеийн тамирын заал
Хувилал:
- заалны [харьяалах т.я.]
- зааланд [өгөх орших т.я.]
- заалыг [заах т.я.]
- заалнаас [гарах т.я.]
- заалаар [үйлдэх т.я.]
- заалтай [хамтрах т.я.]
- заал руу [чиглэх т.я.]
- заалаа [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Заалах
- Заалгаач
- Заалгагч
- Заалгах
- Заалгуулах
- Заалдаа