Үндэсний уул уурхайн топуудын нэг, гангийн үйлдвэр барих том “амбиц”-тай “Болдтөмөр Ерөө гол” компанийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тэд ойн жилдээ олон бүтээн байгуулалт өрнүүлсний нэг нь Дорноговийн Алтанширээд барьж буй төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр. Саявтар даа, арваадхан хоногийн өмнө баяжуулах үйлдвэрийнхээ хажууд 12 км төмөр зам барьж, тууз хайчилсан.

Монгол инженерүүдийн хоёрхон сарын дотор барьсан энэ төмөр замаар ирэх жилүүдэд төмрийн хүдрийн баяжмал, газрын тос, ган ширэм тээвэрлэнэ. “Болдтөмөр Ерөө гол”-ынхон өнгөрсөн ням гаригт дахиад хоёр том бүтээн байгуулалт хийснээ танилцууллаа. Будаг нь ханхалсан бүтээн байгуулалтын нэг нь вагон засварын депо, нөгөө нь уурхайн ажилчдын цогцолбор хотхон байв.
-110521-1610073492.jpeg)

“Болдтөмөр Ерөө гол”-ын охин компани “Монголиан транс ложистик”-ийн бүтээн байгуулсан Хөдлөх бүрэлдэхүүний засварын депогийн нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн “Болд төмөр Ерөө гол” компанийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, хөдөлмөрийн баатар С.Ганболд, Зам тээврийн яамны холбогдох албаны хүмүүс, Сэлэнгэ аймгийн удирдлагууд оролцсон юм. Хөдлөх бүрэлдэхүүн гэдэг нь ачааны вагон. Тус компанийнхан өмнө нь эвдрэлтэй вагоноо Зүүнхараа руу явуулж засуулах гэж цаг алддаг байж. Депотой болсноор асуудлаа шийджээ.
-110602-1493072476.jpeg)
Хандгайтын депо жилд 1000 вагон засна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт өртөөнд орших шинэ депогийн засварын цех нэг ээлжиндээ гурван вагон, жилд 1000 орчим вагон засварлах хүчин чадалтай юм байна. Хандгайт дахь хөдлөх бүрэлдэхүүн депогийн орлогч дарга О.Эрдэнэчулуун “Манай депогийн барилга, газар шорооны ажил 2018 оны наймдугаар сарын 20-доор эхэлсэн. Тоног төхөөрөмжүүд нь бүрэн автомат. Сүүлийн үеийн тоон системтэй. Аюулгүй ажиллагааг бүрэн хангасан. ОХУ, Герман, Хятадын техник, технологитой” гэж сонирхууллаа. Өмнө нь ачааны вагоны хятад дугуйны засварыг Монголд хийх боломжгүй, технологи, тоног төхөөрөмж нь ч байгаагүй гэнэ. Харин шинэ депо ажиллаж эхэлснээр энэ асуудлыг шийдэж чаджээ.
О.Эрдэнэчулуун “Монголд 11 мянган хөдлөх бүрэлдэхүүн зам дээр явдаг. Тэдний 7000 нь дотоодын үйлдвэрлэлд ашиглагддаг. Манайх 3003 вагонтой. Тооцоод үзэхээр 45 орчим хувьд нь манай вагонууд тээвэр хийж яваа” гэсэн юм. “Баянгол төмөр зам”-ын Вагоны албаны дарга А.Жигжидсүрэн “Өмнө нь Зүүнхараа явж засвар хийлгэхэд маш их цаг хугацаа алддаг байсан. Сар гаруйн хугацаа алдах энүүхэнд байлаа. Одоо тэгэх шаардлагагүй болж байна. Компанийнхаа вагонуудыг засаад дуусвал өөр компанийн вагоныг ч засах боломж бий. Манайтай ижил төстэй вагонтой байгууллага гэвэл “Монголын төмөр зам” байна. Жишээ нь тэд манайхаар вагоноо засуулах боломжтой” гэв. Орос вагоны хувьд дугуйнаас бусдыг нь төвөггүй засах юм байна.
Манай улс өмчийн гурван өөр хэлбэр бүхий төмөр замтай. Хоёр улсын хамтарсан, төрийн, хувийн өмчийн төмөр замуудаар Монгол улсын ачаа тээвэр эргэдэг. Хамгийн урт төмөр замтай нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг. Харин удаах нь энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж буй “Болд төмөр ерөө гол” компанийн 142 км төмөр зам. “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн барьсан төмөр зам гуравт нь жагсана. “МТЗ”-ын барьсан төмөр зам 23.4 км-ын урттай. “Болд төмөр ерөө гол” компани арван жилийн өмнө хувийн хэвшлээс Монголд анх удаа экспортын “Баянгол төмөр зам”-ыг барьсан юм. 130 км урт уг төмөр замыг “Монголиан транс ложистик” компани хариуцан ажилладаг.
Д.Сүхбаатар: Хувийн хэвшил зам барьсан нь төмөр замын салбарт хувьсгал болсон

Депогийн нээлтийн үеэр “Монголиан транс ложистик” компанийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар “Монголын анхны хувийн хэвшлийн төмөр зам хувьсгалын өлгий Сэлэнгэ аймагт баригдсан. Хувийн хэвшил төмөр зам барьсан нь төмөр замын салбарт хийгдсэн хувьсгал гэж би боддог. Баянгол төмөр замыг барихад хүн хүч дутаж байсан. Сэлэнгэ, Дарханы оюутнууд, бүсгүйчүүдийг хүртэл дайчилсан түүх бий. Барьж эхлэх явцад олон хүндрэл гарч байлаа. Төмөр зам барих, шалгах ашиглалтад хүлээж авах хууль эрх зүйн орчин бүрдэж амжаагүй нь хамгийн том хүндрэл байсан.
Ийм шалтгаанаар 2009 онд ашиглалтад оруулснаас хойш гурван жилийн дараа улсын комисст хүлээлгэж өгсөн. Төмөр замын тээвэр учраас төмөр замаар аялж байгаа хөдлөх бүрэлдэхүүн, зорчигчид, ачаа тээврийн аюулгүй байдлыг хангах тал дээр маш нарийн шаардлага тавигддаг. Бид энэ бүх шаардлагыг биелүүлж ажилладаг. Төмөр зам хувь, хувсгалынх ялгаагүй олон улсын төмөр замын сүлжээнд бүртгэгддэг. Олон улсын төмөр замын сүлжээнд бүртгэгдэж тодорхой шалгуурыг давж байж код авдаг юм. Энэ жил “Болдтөмөр Ерөө гол”-ын уул уурхайн компанийн 15 жилийн ой болж байгаа. Уул уурхай дагасан дэд бүтцийн эзэмшигч, тээвэрлэгч хоёр тус тусдаа данстай байх заалтын дагуу манай компани байгуулагдсан” хэмээн ярьсан юм. “Монголиан транс ложистик” компани 280 гаруй ажилтантай юм байна.
Д.Сүхбаатар захирал “Хүнээр зүйрлэвэл манай компанийн ах нь Улаанбаатар төмөр зам. Харин отгон дүү маань Монголын төмөр зам. Удахгүй Монголын Засгийн газрын шийдвэрээр шинэ төмөр замууд баригдаж эхэлнэ. Эхний бүтээн байгуулалт нь Зүүн баян -Таван толгойн 417 км төмөр зам. Барилгын ажил нь эхэлчихсэн. Удахгүй Зүүнбаян-Ханги Мандалын төмөр зам ашиглалтад орно. Монголд маш олон төмөр зам баригдахын зэрэгцээ хөндлөн төмөр замууд ч барина. Сайншандаас Хөөт, Бичигтийн чиглэлийн төмөр замын ажил мөдхөн эхэлнэ. Энэ бүх бүтээн байгуулалт өрнөсний дараа Монголыг хэрсэн төмөр зам бий болно. Америкийн хөгжлийг төмөр зам өгсөн, баруун зүүн эргийг ойртуулсан гэж ярьдаг шиг Монголын хойд урд хил, баруун зүүн зүгийг төмөр зам холбох цаг холгүй гэдэгт эргэлздэггүй” гэлээ.
Шилэн хоолойгоор холбогдсон уурхайн хотхон
Хандгайтын депогийн нээлтэд оролцсон хүмүүс тэр өдрөө Баянгол уурхайн хотхоныг сонирхсон юм. “Болдтөмөр Ерөө гол” компани төмрийн хүдрийн Баянгол уурхайг 15 жилийн өмнө ажиллуулж эхэлжээ. Өнөө жил ойн хүрээндээ хийсэн том бүтээн байгуулалтын нэг нь уурхайн ажилтны хотхон. Зочид буудал, ажилчдын амрах өрөө, спорт заал, гал тогоо, бохир цэвэрлэх станц, уурын зуух гээд 18 обьектоос бүрдсэн хотхон цэвэрхэн, тохилог гэж жигтэйхэн юм.

Уурхайн ажилтны хотхонд фитнес, номын сан гээд хэрэгтэй бүхэн байна. Барилгуудыг шилэн хоолойгоор холбосон учраас нэг байраас нөгөө байр руу орохын тулд гадагшаа гарах шаардлага алга. Ажилчдын өрөө бүрийг ариун цэврийн өрөөтэйгөөр шийджээ. “Баянгол” цогцолбор хотхоныг 1500 ажилтан амьдрах хүчин чадалтайгаар барьсан гэж компанийнхан сонирхуулав. Ажилчдадаа иж бүрэн хотхон барьж өгсөн компани эднийхээс гадна ганц бий нь Өмнөговьд нүүрсний уурхайтай “Энержи ресурс” юм. Баянгол уурхайн ажилчид өмнө нь хоёр давхар модон байшинд амьдардаг байж. “Болдтөмөр Ерөө гол” компанийн Баянгол уурхайн гүйцэтгэх захирал Ц.Ганбат “Манай уурхайн ажилчид шинэ хотхонтой болсондоо их баяртай байгаа. Тав тухтай орчин гэдэг тогтвор суурьшилтай ажиллах том хөшүүрэг” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Болдтөмөр Ерөө гол” компани 1100 гаруй ажиллагсадтай юм байна. 600 гаруй нь Сэлэнгийн иргэд гэнэ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл “Манай суманд хамгийн бодитой хөрөнгө оруулалт хийж байгаа компани бол “Болдтөмөр Ерөө гол”. Аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулдаг компани. Ерөө суманд 200 хүүхдийн цэцэрлэг барьж хүлээлгэж өгсөн гэж ирээд яривал нийгмийн хариуцлагын хүрээнд олон бүтээн байгуулалт өрнүүлсэн” хэмээн онцлов.
Ж.Эрдэнэбат: Бэрхшээл дундуур туучиж бүтээн байгуулсаар ирсэнд нь талархаж байна
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Болдтөмөр Ерөө гол” компанийн 15 жилийн ой, хувийн хэвшлийн төмөр зам баригдсаны 10 жилийн ойн баярын хурлын үеэр “Өчнөөн ажлын байр бий болгож, ирээдүйдээ санаа зовохооргүй итгэл төгс ажиллаж амьдрахад нь олон хүнд дэм тус болж яваад нь би энэ компанид баярладаг. Хэлсэн үгэндээ эзэн болж явдагт нь энэ компанийг үүсгэн байгуулсан Дэлгэрсайхан гишүүнд талархдаг. Сэлэнгэ аймгаас Болдтөмөр Ерөө гол компанид 630 хүн ажилладаг гэсэн тоог та бүхэн сонссон байх. Анх Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт энэ уурхай шангаа татаад явж байхад Б.Дэлгэрсайхан захиралтай ингэж тохирч байсан юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд энэ хүн маш олон бэрхшээлийн дундуур туучиж гарсан. Миний хувьд аймгийн даргаар ажиллах үедээ, тодруулж хэлбэл Монголын анхны хувийн төмөр замыг байгуулах гэж зүтгэж явсан цагт нь ганц нэг бэрхшээлийг нь хамт туулж явсан удаатай. Манай нийгэм шинэ зүйлд таатай ханддаггүй. Дээр нь уул уурхайн талаарх нийт олны сэтгэгдэл таатай биш. Ийм олон бэрхшээл дундуур туучиж өчнөөн сайхан бүтээн байгуулалт өрнүүлсэн компанийнханд чин сэтгэлээсээ талархаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Компанийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Одоогоос 15 жилийн өмнө Ганболд хөдөлмөрийн баатар маань Ерөө сумын засаг даргаар ажиллаж байсан. 2004 онд энэ хүний гараас уурхайгаа эхлүүлэх анхны гарын үсгээ авч байсан юм. 2004 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр анхны уурхайн дарга Ганбаатар, Орхон, Даваа гээд олон ажилчин яг ийм цаснаар энэ уулын энгэрт дөрвөн гэр бариад уурхайн шангаа татаж байлаа” гэж түүх сөхөв. Б.Дэлгэрсайхан гишүүн Дорноговьд 12 км төмөр зам барьсан шалтгааныг ч баярын хурлынхаа үеэр сонирхууллаа. Тэрээр “Манай улс Зүүнбаян-Тавантолгойгоо гадна Сайншанд-Баруун урт-Чойбалсангийн чиглэлд урт төмөр зам тавьж байгаа. Энэ төмөр замын эхний 12 км-ыг бид барилаа. Монголиан транс ложистик компани маань энэ бүтээн байгуулалтыг хоёрхон сарын дотор хийсэн. Энэ замыг дагаж “Болдтөмөр Ерөө гол” компанид төмрийн хүдрээ эцсийн бүтээгдэхүүн болгох боломж бололцоо бүрдсэн. Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавьснаар баруун талаас Сайншандад коксжсон нүүрс ирж, кокс болгох үйлдвэр байгуулагдана. Хойд талаасаа төмрийн хүдэр ирнэ. Ингэснээр Сайншандад төмөр хайлуулах боломж бололцоо бүрдэх юм. Энэ утгаараа Засгийн газрын шийдвэр цагаа олсон зөв шийдэл. Монгол улс ширмээ хайлуулж гангаа боловсруулж чадна гэдэгт итгэл төгс байж болно. Бид энэ бүхнийг хийж чадна” гэв.
Алтанширээгийн үйлдвэр хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал гаргах чадалтай
Дорноговийн Алтанширээ суманд барьж буй баяжуулах үйлдвэр жилдээ хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал гаргах хүчин чадалтай юм байна. Одоогоор бүтээн байгуулалтын ажлын явц 45 хувьтай байгаа гэнэ. Ирэх жилдээ багтаж ашиглалтад оруулна гэж “Болдтөмөр Ерөө гол” компанийнхан сонирхуулсан юм. Үйлдвэр ажиллаж эхэлснээр 100-120 хүн ажлын байртай болох нь. “Болд төмөр Ерөө гол”-ынхон төмрийн баяжмал гаргаад зогсохгүй. Алсдаа гангийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаад эхэлчихэж. Компани Баянголын уурхайгаасаа жилд 4-6 сая тонн төмрийн хүдэр олборлож байна. Олборлосон хүдрийнхээ талаас илүүг дотооддоо баяжуулж, кокстой хольж ган төмөр үйлдвэрлэх гэнэ. Компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн тогтоогдсон нөөц 132 сая тонн. Өнөөгийн хүчин чадлаараа олборлоод явахад зуун жил ашиглах уурхай гэсэн үг. Сурвалжлагынхаа төгсгөлд “Болдтөмөр Ерөө гол”-ын эдийн засагт үзүүлж буй өгөөжийг харуулсан хоёр тоог онцолъё. Тэд 15 жил ажиллахдаа 303.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төсөвт төвлөрүүлжээ. Гадна дотны 500 гаруй байгууллагатай хамтарч жилд дунджаар 170 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдаж авдаг аж.
Эх сурвалж: Өдрийн сонин
Ц.Баасансүрэн