2017 оны гуравдугаар сард төрийн мэдээллийн сайт, сервер халдлагад өртсөн гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Учрал Тагнуулын ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газарт албан бичгийг 2018 онд хүргүүлсэн байна.
Ингэхэд ТЕГ-аас мэдээлэл ирээгүй бол 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас “Казакстан улсад байрлах “Kaspersky Lab” компанийн Зүүн Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал манай улсын төрийн мэдээлэл халдлагад өртсөн талаар мэдээллийг ирүүлсэн. Энэ дагуу захирал Евгени Питолинтой уулзалт хийсэн бөгөөд дээрх мэдээллийн тайланг тодорхой төлбөр төлсний дагуу авах боломжтой талаар хариу өгсөн. Үндэсний дата төв төлбөр төлөх боломжгүй гэдгээ илэрхийлэн өөрт хамааралтай мэдээллийг авах хүсэлт гаргасан боловч хариу ирээгүй” талаар хариу илгээжээ.
Бид төрийн мэдээллээ хамгаалж чадахгүй байж иргэний мэдээллийг ил тод байлгаж болохгүй
Мөн Үндэсний дата төв нь Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын төвийн хариуцдаг төрийн нэгдсэн сүлжээгээр өгөгдлийн сан, мэдээллийг солилцдог тул ямар нэгэн мэдээлэл алдагдаагүй, тус төв уруу өдөрт дунджаар 30 сая гаруй мянган хандалт хийдгээс 4 сая орчим зөвшөөрөгдөөгүй хандалт үүнээс 50 мянга орчим халдлагын чанартай үйлдлүүд бүртгэгддэг талаар албан бичигтээ дурдсан байна.
Үүнээс хойш гурван сарын дараа буюу төлбөр төлж мэдээллээ аваагүй тул “Kaspersky Lab” компанийн зүгээс “Монголын төрийн мэдээллийн систем халдлагад өртсөн” талаар мэдээллийг олон улсын гурван сайтаар цацжээ. 2014 онд цахим мэдээллийн аюулгүй байдлаар 15 дугаар байрт байсан манай улс энэхүү мэдээллийн дараа 103-р байр хүртэл ухарсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжид сөргөөр нөлөөлж буй бөгөөд холбогдох байгууллагууд товч тайлан байдлаар мэдээллийг хүргүүлж арьсаа хамгаалж байгаа тул тэрбээр өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт мэдээлэл хүргүүлэхээр болсноо мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал энэ талаар “Манай төр хувь хүний мэдээллийг ийм байдалтай хадгалж байгаа бол цаашид үргэлжлүүлэн хадгалах боломж байхгүй. Төрийн мэдээллийн нэгдсэн санг хадгалах байгууллага нь 240 сая төгрөгийн төсөв бүрдүүлэхийн тулд төрийн 1000 гаруй байгууллага нэмэгдээд иргэний байгууллага, хувийн байгууллага хүртэл байна. Тиймээс ийм нөхцөлд ХУР системийг ажиллуулах боломжгүй. Үндэсний Мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй, дүн шинжилгээ хийгээгүй нөхцөлд ХУР системийг зогсоох шаардлагатай гэж үзэж байна. ХУР систем төрийн 27 байгууллагын мэдээлэл солилцоно гэж байсан.
Аюулгүй байдлаа хангаж чадахгүй, энэ үзүүлэлтээрээ 103 дугаарт жагсаж байж иргэн та маш хурдан шуурхай үйлчилгээ авч байна, энэ ийм сайхан үр өгөөжтэй гээд мунхаруулж болохгүй
Хурууны хээ унших системийг эдгээр байгууллага дээр нэвтрүүлж, олон бичиг цаасыг шаардахгүй болно гэж байсан ч өнөөдөр Татварын байгууллагаас өөр газар хэрэгжиж эхлээгүй байна. Харин хувийн хэвшлүүд, банкууд энэ системийг ашиглаж байна. Хурууны хээг уншуулаад иргэний бүх мэдээлэл нээлттэй болж байна. Нууцлал хадгална гэж байгаа ч дахин давтагдашгүй мэдээллийг төр хувийн байгууллагад худалдаж болохгүй. Тухайн хүний үл хөдлөх, гэмт хэрэгт холбогдсон эсэх, өвчний байдал гээд бүх мэдээлэл энд байршиж байна. Бид төрийн мэдээллээ хамгаалж чадахгүй байж иргэний мэдээллийг ил тод байлгаж болохгүй.
Аюулгүй байдлаа хангаж чадахгүй, энэ үзүүлэлтээрээ 103 дугаарт жагсаж байж иргэн та маш хурдан шуурхай үйлчилгээ авч байна, энэ ийм сайхан үр өгөөжтэй гээд мунхаруулж болохгүй. Тиймээс ХУР системийг яаралтай зогсоож, мэдээллийн аюулгүй байдалдаа дүн шинжилгээ хийх ёстой учраас энэ талаар тогтоол боловсруулах талаар хандаж байна” гэлээ.
Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд зээл тусламжаар 230 сая америк доллар зарцуулан программ хангамжийн зарцуулалт гаргасан бөгөөд энэ дээр шалгалт хийх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
ХУР системээс иргэдийн мэдээллийг харахад тухайн иргэнд ямар албан тушаалтай хүн ямар зорилгоор таны мэдээллийг харсан талаарх мэдэгдэл ирж байх талаар анх ярьж байсан ч өнөөдрийг хүртэл энэ нь хэрэгжихгүй байгаа нь иргэдийн мэдээллийн нууцлал хангагдахгүй байна гэж хардан үндэс болохыг ч Н.Учрал хэлж байлаа.