Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт шинжилгээ хийж, зөвлөмж, боловсруулах Үндэсний хэлэлцүүлэг эхэллээ.
Сум, аймаг, нийслэл, дүүргээс ирсэн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нараас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний баг гуравдугаар сарын 18-н буюу энэ даваа гарагаас эхлэн таван хоногийн хугацаанд Энхийг сахиулах цогцолборт байрлан сургуулийн өмнөх боловсролын өмнө тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж байна.
Цэцэрлэгийн хүүхдүүд маш их ядарч гэртээ ирдэг, багш нарын ачаалал их байна, тайлан мэдээ хөтлөх зэрэг бичиг цаасны ажилд дарагдаж, хүүхэдтэйгээ ажиллах боломж олдохгүй байна гэх гомдол, шүүмж багш эцэг эх аль аль талаас гарч байгаа учраас, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, агуулгаа нэгтгэж сайжруулахаар үндэсний баг гарган ажиллуулж байгаа аж.
Багш нарын зүгээс сургуулийн өмнөх боловсролын ЦӨМ хөтөлбөрийг мөрдлөг болгон хөтөлбөрөө цэцэрлэг бүр өөрсдөө боловсруулдаг байна. Багш нарын нэгдсэн агуулга, аргачлал сайтай гарын авлага зайлшгүй шаардлагатай байна. Багшийн ур чадвараас хүүхдийн хөгжил төлөвшил шалтгаалдаг учраас цэцэрлэгийн багшийн мэргэжил дээшлүүлэх, туслах багшийг сургалтад хамруулах зэргээр багш бэлтгэх тогтолцоонд анхаарах шаардлагатай зэрэг саналаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт танилцууллаа.
Үндэсний баг цэцэрлэгийн багш нарын их байгаа ачааллыг бууруулах, хөтөлбөр агуулгыг сайжруулах талаар энэ хугацаанд хэлэлцэж, саналаа нэгтгэх юм.
Эх сурвалж: БСШУСЯ