gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо

А.Мишээл
Нийгэм
2019-03-06
0
Twitter logo

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хүсвэл шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой болсон талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Өмнө нь албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд дансандаа авах боломжтой юм.

Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэхүү шийдвэрийг “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчлөх зорилготойгоор гаргажээ.

ДААТГУУЛАГЧИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  • Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ БОДОХ ХУВЬ ХЭМЖЭЭ

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дор дурдсан хувиар бодож олгоно:

Даатгуулагчийн төрөл Тэтгэмж бодох хувь
Албан журмын даатгуулагч 100%
Сайн дурын даатгуулагч 70%

Бүрдүүлэх баримт бичиг:

- Нийгмийн даатгалын дэвтэр
- Эмнэлгийн хуудас

Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Жишээ 1: Даатгуулагч эх “А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 650 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.

Байгууллагын нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2015.08.01-ний өдрөөс 2016.07.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс дундаж цалинг гаргана.

Хүснэгт №1

Сарын дундаж хөлс,  орлого Сарын ажлын өдрийн дундаж хоног Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого Тэтгэмж бодох хувь Нэг өдөрт ногдох тэтгэмж  /3*4/ Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ Олговол зохих тэтгэмж /5*6/
1 2 3 4 5 6 7
650 000 21.2* 30660 100** 30660 45*** 1 379 700

Тайлбар:       

* Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног.

** Заавал даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.

*** Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

-Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугааа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Жишээ 2: Сайн дурын даатгуулагч эх “Б” нь нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн бөгөөд сарын дундаж орлого 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авсан тохиолдолд тэтгэмжийг бодъё.

Хүснэгт №2

Сарын дундаж хөлс, орлого
Сарын ажлын өдрийн дундаж хоног Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого Тэтгэмж бодох хувь Нэг өдөрт ногдох тэтгэмж /3*4/ Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ Олговол зохих тэтгэмж /5*6/
1 2 3 4 5 6 7
500 000 21.2* 23585 70** 16 509 45*** 742 925

Тайлбар:  

* Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног.  ** Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодно.

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн албан журмын даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан