Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж, манай улсад анх удаа их сургуулийн дэргэдэх эмнэлэгтээ иргэдийг хүлээн авах боломжтой боллоо.
2016 оны гуравдугаар сард эхэлсэн АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийн барилгын ажил энэ хавар дуусч Улсын комисс хүлээж авсан. Арван жилийн өмнө эхэлсэн уг төсөл өнгөрсөн зургадугаар сард барилгын нээлтээ хийсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь эхлээгүй байсан билээ.
Өнөөдрийн нээлтэд хүрэлцэн ирсэн Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока "Өнгөрсөн зургадугаар сард албан ёсны нээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийн хамт нээсэн. Энэ өдрөөс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Өнөөдөр амбулаторын нээлтийг хийж иргэдээ хүлээн авах боломжтой болж байгаад баяртай байна. Арван жилийн өмнө энэ эмнэлгийг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Маш олон хүний хүч, хөдөлмөрөөр энэ эмнэлгийг барьж, ашиглалтад оруулж байна. Тус эмнэлэг орчин үеийн техник технологиор тоноглогдсон, Японы менежментээр ажиллана. Монголын анхны сургалтын эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсч байна" гэлээ.
Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдсан уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулах юм.
Тус эмнэлгийн амбулатори, радиологийн төв, дурангийн төвийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлсэн. Харин хэвтэн эмчлүүлэх тасгууд, мэдээгүйжүүлэг, мэс заслын тасаг, эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тасгууд үе шаттайгаар үүд хаалгаа нээснээр тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.
Мөн тус эмнэлэг нь сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба гадны орныг зорьж хийлгэх шаардлагатай байдаг оношлогоо шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой аж.
Үйлчлүүлэгч төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй, багаар үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ бүхий Япон менежментийг нутагшуулж буйгаараа онцлог.
Түүнчлэн Үйлчлүүлэгч дэмжих төвийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлжээ.
АШУҮИС-ийн профессор, багш нар ажиллаж сургалт, судалгаа, эмнэлзүй гэсэн эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж Монгол улсад бэлтгэгдэж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлж нотолгоонд суурилсан анагаах ухааныг эмнэлзүйд нэвтрүүлэх боломж нээгдэх аж.
АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон сургалтын эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26-р хорооны иргэдэд эрүүл мэндийн үндсэн үйл ажиллагаа, улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх ба аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс илгээх бичгийн дагуу иргэдийг хүлээж авах юм байна.
АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон сургалтын эмнэлгийн ерөнхий захирал Х.Алтайсайхан “Эмнэлэг нийтдээ 10 гаруй тэрбум иений хөрөнгө оруулалтаар боссон. 16 мянга гаруй талбайд эмчилгээ, үйлчилгээ явуулна. Өдөрт 400-500 хүнд оношлогоо, эмчилгээ хийх боломжтой. Хэвтэн эмчлүүлэх тасаг арван хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ. Он гарсны дараа яаралтай тусламжийн тасаг нээгдэнэ. Ингээд 2020 оны нэгдүгээр сараас бүрэн хүчин чадлаар ажиллахад жилд 12-13 мянган хүнд хүрч хамгийн орчин үеийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. Одоогоор манай эмнэлэг 177 сувилагч, 120 гаруй эмчтэй. Үүний 75 хувь нь АШУҮИС-ийн профессор, багш нар ажиллаж буйгаараа онцлог. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан төлбөртэй үйлчлэх жагсаалтын дагуу үйлчилгээ явуулна. Манай эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн үр дүнд 3000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд Японд сургалтад хамрагдаад байна” гэлээ.
Дараах чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
- Монголын уламжлалт анагаах ухааны төв
- Дотрын нэгдсэн тасаг
- Мэс засал, хавдар судлалын тасаг
- Хүүхдийн тасаг
- Эмэгтэйчүүдийн тасаг
- Мэдрэлийн тасаг
- Зүрх судасны төв
- Ревматологийн төв
- Яаралтай тусламжийн тасаг
- Эрчимт эмчилгээний тасаг
- Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг
- Нүд судлалын төв
- Чих хамар хоолойн төв
- Арьс судлалын төв
- Эмнэлзүйн төв лаборатори
- Радиологийн төв
- Дурангийн төв
- Эмгэг судлалын төв
- Согог судлалын төв
Тус эмнэлгээр үйлчлүүлэх иргэд урьдчилан утсаар цаг авах шаардлагатай бөгөөд аймаг, хотын иргэд илгээх бичгийн дагуу /13А маягт/ ирж үйлчлүүлэх боломжтой.
Эмнэлгийн цаг товлолт, лавлагааны утас: 70153098, 70153099