gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тогтвортой хөгжлийн зорилго: Таны оролцоо

А.Эрхэмбаяр
Боловсрол
2019-10-20
129
Twitter logo

“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан билээ. 

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж, Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл тэрхүү зорилгуудыг биелүүлэхэд иргэд та, бидний оролцоо хамгийн чухал юм. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 17 ЗОРИЛГЫГ БИЕЛҮҮЛЭХЭД ТА БИДНИЙ ОРОЛЦОО

1. Ядуурлыг устгах. Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох

Таны оролцоо: Өөрийн хэрэглэхгүй байгаа зүйлсээ бусдад хандивла. Монгол улсад гурван хүний нэг нь ядуу байна.

2. Өлсгөлөнг зогсоох. Өлсгөлөнг эцэс болгож хүнсний аюулгүй байдлыг хангахуйц хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой өсөлтийг хөхүүлэн дэмжих

​Таны оролцоо: Хоол хүнс хаяхаас зайлсхий. Дэлхийд хоол хүнсний гуравны нэгээс их нь хаягдаж байна. 

3. Эрүүл мэндийг дэмжих​. Нийт хүн амыг эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах

​
Таны оролцоо: Тамхи татахаа зогсоож, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлан эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн байнга хий. Эмчийн зааваргүйгээр антибиотик эмийг бүү хэрэглэ.

4. Чанартай боловсролыг дэмжих. Хүн бүрд чанартай боловсролыг тэгш хүргэх, насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх

​Таны оролцоо: Хүүхэд бүр хаана аж төрж байгаагаасаа үл хамааран чанартай боловсрол эзэмшихэд нь тусал.

5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх

​Таны оролцоо: Аль нэг хүйсийг дорд үзсэн үг хэллэг, зан үйлийг эсэргүүц.

6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах. Нийт хүн амыг баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах

​Таны оролцоо: Усаа хэмнэ. Монгол улсын нийт хүн амын 64 хувь нь л сайжруулсан усны эх үүсвэртэй байна. 

7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх. Нийт хүн амыг хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээр хангах

​Таны оролцоо: Эрчим хүчийг хэмнэсэн цахилгаан хэрэглэсэн чийдэн гэрлийг ашигла. Мөн хэрэглээгүй үедээ цахилгаан хэрэгслээ унтрааж бай.

8. Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих. Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлт болон бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

​Таны оролцоо: Ажилчиддаа тэгш боломжийг олгодог, байгаль орчинд ээлтэй компаниудаар үйлчлүүл.

9. Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх. Найдвартай дэд бүтэц, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрийг хөгжүүлэх, инновацийг хөхүүлэн дэмжих

​Таны оролцоо: Хуучин эд материалыг дахин ашиглах шинэлэг арга замыг бодож ол.

10. Тэгш бус байдлыг бууруулах. Улс орнуудын дотоод дахь болон улс хоорондын тэгш бус байдлыг багасгах

​Таны оролцоо: Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо өргө.

11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих. Хот, суурин газруудын тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих

​Таны оролцоо: Хотынхоо агаарыг цэвэр байлгахын тулд дугуй унах, явган явах, нийтийн тээврээр зорчихыг эрхэмлэ.

12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих. Хариуцлагатай, тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих

​Таны оролцоо: Цаас, хуванцар, шил, хөнгөн цагаан материалыг дахин боловсруул.

13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах. Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг яаралтай авах

​Таны оролцоо: Түүхий нүүрсний хэрэглээг багасга, мөн хог бүү шатаа. 2010 оноос хойш Монгол улсад нүүрстөрөгчийн ялгаруулалт гурав дахин ихэссэн байна.

14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах, нөөцийг тогтвортой хөгжилд зүй зохистой ашиглах

​Таны оролцоо: Ундны усны үнэт эх үүсвэр болох гол мөрөн, нууруудаа цэвэр байлгаж, хамгаал.

15. Хуурай газрын экосистемийг хамгаалах. Хуурай газрын экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг мөхөж устахаас сэргийлэх

​Таны оролцоо: Нэн ховордсон ан амьтдыг болон тэдний амьдрах орчныг хамгаал.

16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох. Амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан, хуульт ёсыг дээдэлсэн, тогтвортой нийгмийг бүрдүүлж, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институтүүдийг бүх шатанд бий болгох

​Таны оролцоо: Үндэсний ба орон нутгийн шийдвэр гаргагчдыг сонгохдоо өөрийн эрхээ бүрэн хэрэгжүүл.

17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх. Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн түншлэлийг эрчимжүүлж хэрэгжүүлэх арга механизмыг бүрдүүлэх

​Таны оролцоо: "Тогтвортой хөгжлийн зорилгууд"-ын тухай мэдлэгээ бусдад түгээгээрэй!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан