gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хайнга барьж, хайхралгүй орхисон хөшөө хэнийх вэ, Өэлүн үү, Алунгоо юу?

А.Эрхэмбаяр
Нийслэл
2019-10-19
212
Twitter logo

Хаана, хэзээ баригдсан нь хамаагүй, аливаа хөшөө, дурсгал тухайн орныг илтгэх нүүр царай байдаг. Ялангуяа хөшөө дурсгалаар дамжуулан түүхэн хүн, үйл явдлыг дүрслэх нь жуулчдад ямар түүхтэй улс орон бэ гэдгийг мэдэх сонирхол төрүүлдэг билээ.

Иймд хөшөө дурсгалыг бүтээхдээ ямар нэг алдаа гаргалгүй, үнэн бодит зүйлийг бичих нь чухал. Хөшөөг буруу ойлговол түүх буруу ойлгогдоно шүү дээ.

Төмөр замын дээд сургуулийн урдуур явах болгондоо л багц сум барьсан эх таван хүүхдийн хамт суух хүрэн хөшөөг хардаг сан. Пилтагаар бүрсэн хоёр шаттай, шар чулуун /харагдах байдлаар нь дүрслэв/ тавцан дээрх зургаан хүн ямар түүхийг өгүүлнэ вэ. Мэдээж багц сум барьсан таван хүүхэдтэй эх гэхээр хамгийн түрүүнд Алунгоо эх санаанд орно. Үүндээ ч би итгэлтэй байв.

Гэтэл нэг удаа шар тавцан дээрх Монгол бичгийг унших гэж очихдоо маш ноцтой алдаа байгааг харсан юм. Хөшөөний тайлбарт “Өэлүн эхийн хөшөө” гэсэн атлаа хөшөөний тавцан дээрх бичигт Алунгоо эхийн сургаалыг бичжээ. Нүдэндээ итгэсэнгүй. Хоёр дахиа уншлаа үнэхээр тийм байлаа.

Энэ бол хөшөөг бүтээх явцад гарсан маш том алдаа гэдэгт итгэлтэй байв. За яах вэ бүтээх үед алдаа гарсан юм байж гэтэл хянаж, хамгаалж, арчилдаг хүмүүс нь яагаад өнөөг хүртэл анзаарч байгаагүй юм бол гэсэн бодол төрөв.

Хөшөөний хажуугийн тайлбар дээр:

 Өэлүн эхийн хөшөө. Энэхүү хөшөө нь “Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Гэмтэл учруулах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно.

Байршил: Баянгол дүүргийн 2-р хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар" гэсэн байв.

Мөн дор нь Англиар:

"Mother Oelun statue. A statue of Oelun, mother of Chinggis Khaan, and a symbol of the wisdom, perseverance and compassion of Mongolian women (Монгол эмэгтэй хүний энэрэл нигүүлсэл, няцашгүй зориг, мэргэн ухааны билгэ тэмдэг болоод Чингис хааны эх Өэлүн эхийн хөшөө) Location: 2nd Khoroo, Bayangol District, Mayor’s office of Ulaanbaatar city, Ulaanbaatar City Tourism department" гэсэн байлаа.

Харин хөшөөний тавцан дээр Монгол бичгээр “Алунгоо эх таван хөвгүүндээ сургаал үг өгүүлрүүн: Та таван хөвгүүн минь ганц хэвлийгээс төрөв. Та нар саяын таван мөс мэт ганц ганцаар болбоос тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбар дийлэгдэнэ. Тэр цугласан мөс мэт нэг эетэн болбоос та нар хэнд ч хялбар яахан дийлэгдэх та нар” гэжээ.

За яах вэ бүтээх үед алдаа гарсан юм байж гэтэл хянаж, хамгаалж, арчилдаг хүмүүс нь яагаад өнөөг хүртэл анзаарч байгаагүй юм бол?

Хөшөөн дээрх түүхэн бичиг, тайлбараасаа илт зөржээ. Тэгвэл энэ хөшөө яг хэний хөшөө вэ. Алунгоо эх таван хүүтэйгээ багц сум барин сууж байна уу? эсвэл Өэлүн эх таван хүүтэйгээ сууж байна уу?

Ийнхүү түүх соёлын үл хөдлөх дурсгалд алдаа гарсан тул бид тодруулахаар хамгийн түрүүнд Нийслэлийн аялал жуулчлалын газрыг зорилоо.

Нийслэлийн аялал жуулчлалын газарт хөшөө дурсгалын бүртгэл, хамгааллын мэдээллийг тухайн дүүргээс ирүүлдэг аж. Холбогдох ажилтан бүртгэл баримтаа шалгаж үзэв ч тус хөшөөний тухай мэдээлэл Баянгол дүүргээс ирүүлээгүй байна. Иймээс Баянгол дүүргээс очиж лавлахыг зөвлөсөн юм.

Харин Баянгол дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунболд "Хэзээ, хэн барьсан зэрэг мэдээлэл нь алга. Төмөр замын дээд сургуулийн эзэмшил газарт барьсан учраас тус сургуульд мэдээлэл нь байж магадгүй. Манай дүүргийн хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт 10 газрын мэдээлэл байна. Хөшөө дурсгал барих зөвшөөрлийг Нийслэлийн тохижилт үйлчилгээний хэлтэс өгдөг. Бүтээн байгуулж дууссан хойно Нийслэлийн засаг даргын захирамжаар хэрхэн хамгаалалтад авахыг нь шийддэг. Төмөр замын дээд сургуультай эзэмшигч, өмчлөгчийн гэрээ хийх гэж байна" гэв.

Нээрээ л Төмөр замын дээд сургуулийн урд талбайд байдаг тул мэдээлэл нь байж магадгүй гэж үзэн бид тус сургуулийн удирдах албаны хүнтэй уулзлаа.

Төмөр замын дээд сургуулийн дэд захирал Ш.Баяр "Хөшөөний харуул хамгаалалтыг манай сургууль хариуцдаггүй. Албан ёсоор манайд хөшөөг хариуц гэсэн бичиг дүүргээс өгөөгүй. Мэдээлэл нь байхгүй" гэсэн юм. Тэрээр энэ ажилд томилогдоод таван жил болжээ. Тус сургуульд олон жил ажилласан ажилчдаас асуухад хөшөөг 9-10 жилийн өмнө барьсан гэх сэжүүр хэллээ.

Хөшөөний тайлбар дээр байрлах хариуцах газрууд мэдэхгүй байгаа нь хөшөөг хайхралгүй орхио юу даа гэсэн харамсал төрүүлэв. Уг хөшөөний арчилгаа үйлчилгээг "Баянгол шинэ өргөө" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлчилгээний газар хариуцдаг бөгөөд тус газрын дарга Б.Батням "Манайх засвар үйлчилгээ, хамгаалалтыг нь хариуцдаг ч хэзээ яаж барьсан тухай мэдээлэл байхгүй" гэсэн юм. Уг хөшөө байрлах Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны даргад Ё.Ариунзулд ч мэдээлэл алга байлаа.

Эцэст нь хөшөө дурсгал барьж байгуулах зөвшөөрөл авдаг Нийслэлийн тохижилт үйлчилгээний газраас лавлах гэсэн ч архивын лавлагаа авч, архиваас үзэхийг хүслээ.

Уг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 55 дугаар тогтоолд:

2.6. Дурсгал хүндэтгэлийн самбар дээр байрлуулах үг нь Монгол хэл дээр бичигдсэн, ойлгомжтой, үг үсэг, утга найруулгын хувьд алдаагүй байна.

3.1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах түүх, соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцагч болон нийслэлийн өмчийг эзэмшигчийн хүлээх хариуцлагыг тодорхой болгох зорилгоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн Соёл урлагийн газар /цаашид “өмчлөгч” гэнэ/ нөгөө талаас түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хариуцан хамгаалагчийг төлөөлж Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар /цаашид “хамгаалагч” гэнэ/, нөгөө талаас түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшиж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэн /цаашид “эзэмшигч” гэх/ -тэй гэрээ байгуулж ажиллана.

гэж заасан бий. Гэтэл холбогдох байгууллагууд хөшөөг хэзээ барьсныг ч мэдэхгүй Алунгоо эсвэл Өэлүн эхийн хөшөө гэж зөрүүтэй мэдээлэл өгч байдаг. Хэзээ хэн барьсан нь мэдэгдэхгүй энэ хөшөөг ёстой л хайнга барьж хайхралгүй орхисон бололтой.

Тэгээд Өэлүн үү, Алунгоо юу? Хэн хариулах вэ?

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан