Япон улсын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс тавдугаар сард улирлын дүнгээр 52.5 нэгж болж буурсан байна. Тус улсын Статистикийн хорооны мэдээлснээр энэ нь 2017 оны наймдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байгаа юм. Дотоодод эрэлт буурч байгаа нь Японы эдийн засаг эргээд сэргэхэд сорилт болж байгааг шинжээчид онцолж байна.
Япон улсын эдийн засаг сүүлийн 28 жилд анх удаа найман улирал дараалан өссөнөөр 2017 оныг дуусгасан юм. Хэдий тийм боловч энэ оны эхний улиралд эргээд агшилтын бүс рүү шилжсэн байна. Хэрэглэгчдийн зарцуулалт, бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт, экспорт буурсан нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлажээ.
С.Өлзийбуян