- Дэлхийн хөрөнгө оруулалтын форум эхэллээ -
Дэлхийн хөрөнгө оруулалтын форум (WIF2018) Швейцарийн холбооны улсын Женев хотод өчигдөр эхэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй оролцож байна. Арав дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн форум “Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь” сэдвийн хүрээнд даяарчлал, аж үйлдвэрлэлийн оргил үед олон улсын хөрөнгө оруулалтын салбарт тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцэх юм.
Сүүлийн 10 жилд дэлхий нийтээр хөрөнгө оруулалт 23 хувиар буурсан бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 27 хувьд хүрчээ. Тэгвэл 2018 оны эхний хагаст өмнөх оноос 47 хувиар буурсан нь дэлхий нийтийн санаа зовоож байна. Хөгжиж буй дийлэнх улс орнуудад эрхзүйн орчин тогтворгүй учир томоохон хөрөнгө оруулагчид харзнасан зогсонги байдалд шилжсэнийг шинжээчид тайлбарлаж байна. Хөгжлийг хурдасгахад төр, олон улсын байгуууллагуудын хөрөнгө оруулалт хангалтгүй бөгөөд үндэстэн дамнасан корпорациудад 6-7 триллион ам.доллар зогсонги байдалд байна. Үүнийг эргэлтэд оруулахын тулд улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгах шаардлага тулгарсныг хүлээн зөвшөөрөв.
Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн форум боллоо
“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форум Шангри-Ла зочид буудалд болж байна. Фэйсбүүк хэрэглээгээрээ Азид толгой цохиж яваа манай улсад цахим сүлжээний хэрэглэгчид “Бид сэтгүүлчдээс илүү ажиллаж байна” гэх болжээ.
Харин зарим нь “олон талт байр суурь, баталгаатай эх сурвалж, үнэн бодит мэдээлэлгүй дижитал орчинд хэн хүссэн нь юу дуртайгаа бусадтай хуваалцах нь худал хуурмагийг дэвэргэж байна” хэмээн тодорхойлж байна. Тэгвэл мэргэжлийн сэтгүүл зүй дижитал эрин үед ямар байх ёстой, мэргэжлийн ёс зүй энэ үед ямар үүрэг ийг гүйцэтгэх вэ, сэтгүүлчид сошиалчдын ялгаа нь юун дээр харагдах вэ гэх мэт асуултад хариулт өгөх нь энэ удаагийн Ёс зүйн форумын онцлог ажээ. Уг чуулганаас хийсэн дэлгэрэнгүй "шууд" мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Л.Бямбасүрэн: Дунгийн суулгацын хагалгааны дараа ямар ч сонсголгүй хүн сонсоно
Өнгөрсөн хугацаанд чихний дунгийн суулгацын төрлийн мэс заслыг 120 орчим хүнд амжилттай хийгээд байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй хагалгааны тоонд орж, илүү олон хүнийг бусадтай саадгүй харилцах эхлэлийг тавьж байгаа аж.
Тодруулбал мэс засал болон түүний дараах тохиргоо, хэл заслын бүтэн жилийн хичээл нийт 26 сая төгрөг бөгөөд улсаас 19.5 сая төгрөгийг гаргадаг байна. Ингээд хувь хүн 9.5 сая төгрөгийг төлж уг мэс заслыг хийлгэдэг. Энэ жилийн хувьд нийт 30 хүнд чихний дунгийн суулгац хагалгааг хийлгэх бөгөөд одоогийн байдлаар нийт 18 өвчтөн мэс засалд ороод байгаа юм. Хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө 12 сартай төрөлхийн сонсголгүй хүүхдэд энэ мэс заслыг амжилттай хийжээ. Чихний дунгийн суулгац мэс заслын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцсаныг ЭНД дарж хүлээн авна уу.
Цэвэр агаар сан, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах ажлуудын үр дүнг шалгахад 72 ЗӨРЧИЛ илэрчээ
Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнг танилцуулж байна.
Төсөл хөтөлбөрүүдээс түүвэрлэн шалгахад нийт 72 зөрчил илрүүлжээ. Агаарын бохирдлыг бууруулах эрхзүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгууллат уялдаа холбоогүй, хэрэгжүүлэгч болон хяналт тавих байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаагүй, хэрэгжилтэд хангалттай хяналт тавиагүй, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр ажиллаж, арга хэмжээ аваагүй байна гэж аудитын тайланд дурджээ. Иймд зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Дундговь аймгийн Засаг дарга фэйсбүүкээр өөрийг нь гүтгэсэн иргэнийг шүүхэд өгч, ялалт байгуулжээ
Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ иргэн Л.Золжаргалын эсрэг шүүхэд гомдол гарган, ялалт байгуулжээ. Иргэн Л.Золжаргал тавдугаар сарын 4-ний өдөр дараах постыг нүүр номонд оруулсан байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн төвд тус аймгийн 15 сумын 300 орчим дарга “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага” нэгдсэн зөвлөгөөнд оролцсон байна. Зөвлөгөөнийг аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ зохион байгуулсан аж. Тэрээр тавдугаар сарын 9-нд цагдаад хандан, иргэн Л.Золжаргалын эсрэг нэхэмжлэл гаргаж, цахим орчинд нэр төрд нь халдсан гэжээ. Иймд иргэн Л.Золжаргал дээрх зурагт улаанаар хүрээлсэн сэтгэгдлээ устган, залруулга гаргах ёстой гэж үзсэн байна.
Засаг дарга О.Бат-Эрдэнэ "Дээрх зургийг нийгмийн сүлжээнд хуваалцсаных нь төлөө театрын менежерийг өрөөндөө дуудаж, загнасан мэтээр Л.Золжаргал намайг гүтгэсэн. Би хэнийг ч загнаагүй, дарамтлаагүй. Л.Золжагалын бичсэн сэтгэгдэл намайг шүүмж хүлээж авдаггүй, дарангуйлагч мэтээр буруу ойлгуулсан" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.