Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн (2018.10.26) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжийг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулдаг. Энэ хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулсан байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол 6 нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд юм.
Ирэх оноос гадаадын зээл тусламжийн хөрөнгийг Сангийн сайдын багцад төвлөрүүлж, санхүүжилтийг саатал хүндрэлгүй, оновчтой зохицуулж шуурхай шийднэ.
Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай, тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна.
Нийгмийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй авч байгаа гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ нь эргэн төлөгдөх чадваргүй, нийгмийн ач холбогдолтой төслүүд байдаг. Иймд бизнесийн хөрөнгө оруулалтын төсөлтэй нэгэн адил төслийн дотоод өгөөжийн хувь хэмжээ болон зардлаа нөхөх хугацааг тооцдоггүй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулдаггүй гэдгийг сайд онцлов.
Монгол Улс 1991 оноос хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд түншлэгч орон, олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, буцалтгүй тусламж авч ирсэн. Гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг 2015 он хүртэлх хугацаанд Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль болон түүнийг дагалдан гарсан эрх зүйн актаар зохицуулжээ.
Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар өмнө нь 10 гаруй салангид хууль, тогтоомжоор зохицуулагдаж ирсэн энэхүү харилцааг нэг хуулиар нэгтгэн зохицуулах боломжтой болсон.
Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлийн тайлагналтад байнгын хяналт тавин ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулав.
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн данс нь зарим арилжааны банкуудад байршиж байгааг Төрийн сангийн нэгдсэн дансанд төслийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэлгүйгээр үе шаттайгаар шилжүүлэх, улмаар Төрийн сангийн нэгдсэн данснаас төлбөр тооцоог хийж, гүйцэтгэх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.
Зарим яаманд хэрэгжиж хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт гүйцэтгэл сайтай байхад зарим яаманд хэрэгжилт удаан, мөнгө хэмнэдэг учраас ирэх оноос гадаадын зээл тусламжийн хөрөнгийг Сангийн сайдын багцад төвлөрүүлж, санхүүжилтийг саатал хүндрэлгүй, оновчтой зохицуулж шуурхай шийднэ гэдгийг хэллээ.
Мөн зарим төсөл, хөтөлбөрийн өгөөж тааруу, хүссэн хэмжээний үр дүн гардаггүй. Цаашид гадаад зээлийг аль болох багасгаж, хөрөнгө оруулалтыг дэмждэг орчин руу явах чиглэлийг Засгийн газар барих юм байна.