Үй түмэн зан төрх, сэтгэл мэдрэмжтэй хүмүүс өөр хоорондоо зөрж өнгөрсөөр л. Заримтай нь дахиад ч зөрнө, бусадтай нь таарахгүй ч байх. Таарвал энд зөрж өнгөрснөө эргээд санахгүй. Тэгсэн ч бид явдаг зам, очдог ажил руугаа яаран, зөрөлдсөөр л.
Ирж, буцсан энэ олон хүмүүсийн урсгал дунд сахалтай, халзан, ер этгээд эртэй таарлаа. Түүний төрх нь бус, туулж өнгөрүүлсэн амьдрал, амьдралд хайртай шалтгаан нь зөрөөд өнгөрөхөд хайран санагдсан тул зогтусав.
Энэ эрийн гэрэл зурагт дуртай, эрх чөлөөнөөс өөр юу ч хүсдэггүй, өнөөдөрт л хайртай харизма нь зохиолч Роберт Жеймс Уоллерын "Мэдисон нутгийн гүүрнүүд" зохиолын гол дүр Роберт Кинкейдтэй адил санагдуулсан.
"ААВ, ХҮҮ, ОХИН ГУРАВТ ХООСОН ӨДРҮҮД Ч БАЙЛАА"
-Гэнэт сэрээд хартал танихгүй гадаад эр "Are you okay" гэчихсэн өөдөөс ширтэж байлаа. Тэрхэн зуурт цочролоосоо гарч амжаагүй "юу вэ, би чинь хаана байгаа билээ" гэх бодол төртөл арын суудлаас охин маань "Аав аа, зүгээр үү" гэхэд нь л юу болсныг эргээд санасан.
Сүсэг, бишрэлээс болдог уу ихэнх Монгол хүмүүс осол болсон машин дээр очиж туслах, гэмтэж бэртсэн хүмүүсийг хүргэж өгөх дургүй байдаг. Магадгүй замдаа нас барчихвал цагдаад мэдүүлэг өгөхөөс эхлээд бөөн төвөг, чирэгдэл учрах болохоор ч тэр үү. Ямартай ч бид гурвыг осолд орсон байхад замд явж таарсан гадаад эхнэр, нөхөр анхны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэж өгсөн юм.
Хүү минь эмнэлэгт ухаангүй, би хүүгээ алдчихсан юм шиг айгаад цочролд орчихсон. Толгойд шигдсэн машины салхины шилийг түүгээд л "хачин" царайлчихсан эмнэлгийн үүдэнд сууж байлаа.
Төв аймгийн "Ээж хад" орохоор хүү, охин хоёроо аваад найзтайгаа хамт явж байсан юм. Жолоо барьж явсан найз маань тамхиа унагаад, тонгойж аваад өндийтөл огцом өгсөөд шууд эргэдэг тойрог таараад хүрдээ дарж амжилгүй замын хажуу руу онхолдчихсон хэрэг.
Охин, хүү бид гуравт хөгтэй, хөөртэй дурсамж, хоолтой хоолгүй, гунигтай жаргалтай өдрүүд ч байсан.
Шал тэнэг, хоёр жил дараалан осолд орсон шүү дээ. Өмнө нь зуслан явсан охиноо эргэхээр найзтайгаа хоёулаа гараад давхилаа.
Шороон замд хурдаа буруу тохируулж яваад осолдоод нуруугаа хугалчихсан. "Эвгүй хөдөлбөл нугасаа таслаад насаараа суумгай болж ч магадгүй" гэх эмчийн үг хүнд сонсогдсон шүү. Хатуу орон дээр бүтэн сар хэвтэхдээ их ч юм бодсон. Тэр үед л амьдралыг өөрөөр харж эхэлж, жаахан ухаан суусан юм уу даа.
Эхнэр бид хоёр 2007 онд хоёр тийш болсон, 2008 оноос хойш хүүхдүүд маань надтай амьдарч байна. Улаанбаатар хот олны хөлийн газар. Тийм газарт эмэгтэй хүн ажил хийнэ, хажуугаар нь хүүхдүүдээ өсгөнө гэдэг хэцүү. Тиймээс бид хоёр зөвлөлдөөд би хүүхдүүдээ өөр дээрээ авсан.
Охин, хүү бид гуравт хөгтэй, хөөртэй дурсамж, хоолтой хоолгүй, гунигтай жаргалтай өдрүүд ч байсан. Би хүүхдүүдээ хэт нялуун, нялцгар өсгөхгүй юм шүү гэж хичээж ирсэн. Эвий минь, нялх юм гээд хүүхдээ вакумжуулаад, эсвэл хэт хичээл, номоо хий гээд шахаад, найзуудтай нь уулзуулахгүй, оруулж гаргахгүй хориод өсгөчихвөл тэд амьдралд хөл тавиад нийгэмд хэрхэн дасан зохицох учраа олохгүй хэцүү.
Тийм болохоор хүүхэдтэй муудаад уйлаад ороод ирэхэд нь "Чадахгүй бол яах гэж асуудалд орооцолдсон юм" гэх зэргээр ер нь жаахан хатуу л өсгөсөн байх. Хүүхдийн алдаа бол жижигхэн, үр дагавар нь бага, Харин том болчхоод алдвал үр дагавар нь илүү том. Тийм л болохоор хүүхдүүдтэйгээ багаас нь нээлттэй ярьж хөөрч, дураар нь өсгөсөн.
Охин маань 2017 онд Австрали улсад суралцахаар явсан. Тэр миний цорын ганц жинхэнэ хайр, харин би охиныхоо анхны хайр. Арваннайман жил хамт амьдарсан охиноосоо анх удаа тийм урт хугацаанд хол байх надад их хэцүү санагддаг. Гэхдээ л тэд өсөж томроод аавынхаа хажуунаас хол байх нь гарцаагүй.
Тэр миний жинхэнэ хайр, харин би анхны хайр нь.
Удахгүй хүү маань эгч рүүгээ, Австрали явж IT инженерээр сурна. Өөрийнхөө хүссэн мэргэжлээр дуртай газраа л очиж сураг дээ гэж бодож сууна. Би хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжихийг хичээдэг, хүссэн мэргэжлээ эзэмшээсэй ч гэж боддог. Гэхдээ ямар ч мэргэжил, боловсрол эзэмшсэн эрэгтэй хүн цагаан гартай биш байгаасай гэж боддог юм. Ойр зуурын алх хадаастай сайн нөхөрлөх хэрэгтэй. Тэгж бодоод хүүгээ юм сураг гээд өнгөрсөн хавар машин тэрэгтэй нэлээн ноцолдуулсан. Ямар ч байсан хүний газар алзахгүй байх гэж найдаж сууна.
АРХИ УУХГҮЙ БОЛОХООР КОЛОНК ДЭЭР БЕНЗИНЭЭ ДҮҮРГЭЭД ХӨДӨЛДӨГ ШИГ АМЬДРАЛ НҮДЭН ДЭЭР ДЭВЖСЭН
Би хүүхдүүдээ бага байхад хангалттай цаг зарцуулж чадаагүйдээ хамгийн их харамсдаг. "Эр хүн юм чинь" гэж бодож уусаар хүнсний захаар эргэлддэг, шар тайлах 100 грамм хайдаг захын архичин болчих байсан. Эхнэр хэлнэ, уурлана, бухимдана. Би өөрийгөө өмөөрнө, хэрэлдэнэ, сүүлдээ харилцаа хүндэрсээр хоёр тийш болж эхнэр хоёр хүүхдээ аваад явсан.
Би гэдэг хүн ууж явсаар амьдралын нөхцөл, сэтгэлзүй ч хамгийн доод цэгт хүрсэн. Нэг л өдөр "муу явахаар сайн үхье" гэх бодол төрөөд түрээсийн байрныхаа ариун цэврийн өрөөнд амиа хорлох гээд бүсээр хүзүүгээ ороогоод зангидаж суулаа. Тэгтэл дээд юм уу, доод айлаас "Холын тэнгэр аав" гээд дуу сонсогдсон.
Хүн жаргалтай үедээ дууны хөгжмийг, зовсон үедээ үгийг нь сонсдог гэдэг. Тэр дууны үг яг л толгой руу цохиод авах шиг санагдсан. Хамгийн түрүүнд хоёр хүүхэд минь нүдэнд харагдаад "Би үхчихье, архичин амьдралаас салчихъя, тэгээд тамд эсхүл диваажинд очно. Гэтэл чиний хоёр хүүхэд яах юм бэ" гэдэг бодол орж ирээд, асгартал уйлсан. Өөртөө дургүй хүрээд улам гутарсан. Энэ гутрал өмнөхөөс өөр нь амьдралд буцаад өндийх хүч болсон юм. Би тэр өдөр амиа егүүтгээгүйдээ маш их баярладаг. Гэхдээ "чи тийм хөгийн амьтан байсан шүү" гэдгээ санаж л явах ёстой гэж боддог.
"Чи тийм хөгийн амьтан байсан шүү" гэдгээ санаж л явах ёстой.
Яг тэр үед ээж минь Оросоос буцаж ирж таараад намайг гэрээрээ эмчилж, архинаас гаргах эм өгч эхэллээ.
Ээж надад итгэхгүй л эм уулгаад байсан болохоос би эмтэй, эмгүй сайн, сайхан амьдрал руугаа хэдийнээ тэмүүлээд эхэлчихсэн байсан. Ингээд дөрвөн жил огт архи амсаагүй. Одоо бол тааруулж ууж, өөрийгөө татаад авч чаддаг болсон. Архи уухгүй болохоор колонк дээр автомашин бензинээ дүүргээд хөдөлдөг шиг амьдрал нүдэн дээр дэвжсэн.
Үхье гэж бодож эхэлсэн тэр үед намайг гэх хэн ч байхгүй, надад юу ч үгүй мэт санагддаг байлаа. Гэтэл үнэндээ өвөө, ээж, хайртай үрс минь, сайхан ажил, хамт олон минь байсан л байхгүй юу. Хүн тэр бүхнээ олж харахгүй болтлоо "сохорчихдог" юм билээ.
"БОР УУЛЫН БУЯН ИХ ЭЭ"
Би 17 настайдаа энэ үйлдвэрт ажилд орж 26 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Одоо баяжуулах үйлдвэрийн урвалжийн хэсэгт ажилладаг юм. Манай хэсэг хүдэр боловсруулахад шаардлагатай химийн урвалжуудыг бэлдэж өгөх үүрэгтэй.
Харин миний үүрэг тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед гагнуурын ажил, засвар үйлчилгээг түргэн шуурхай хийх. Анх намайг ажилд орж байхад Орос механик маань аливаа ажлыг яаруулдаггүй байсан. "Гол нь чанар шүү. Тайван сайн хий" гэж хэлдэг, асуудлыг нэг тийм гал унтраадаггүй, ном дүрмийнх нь дагуу жин тан хийдэг тийм л хүн байлаа. Ер нь орос ах нараас их юм сурсан.
Эрдэнэт үйлдвэр, бор уулын буян их ээ. Би цалин авч байгаа учраас өөрийнхөө хамгийн сайн хийх хэмжээнд л ажлаа хийхийг боддог. Тэгээд ч энэ үйлдвэрийнхээ буянд идэх хоолтой, орох оронтой, хүүхдүүдээ хүссэн сургуульд нь сургахаар явуулж, өөрийн сонирхлоо хөгжүүлж, хүссэнээрээ сайхан л амьдарч байна. Улсын хөрөнгийн сангийн тодорхой хувийг энэ үйлдвэр бүрдүүлж байгаа. Миний өчүүхэн хөдөлмөр өнгөрсөн хугацаанд хэдэн ахмадад тэтгэвэр, хэдэн хүүхдэд мөнгө болж очсон бол гэж бодохоор их сайхан санагддаг шүү.
Би зургаан жилийн дараа тэтгэвэртээ гарна. Тэгээд нэг буйдхан суманд очиж, нуурын эрэгт байшин бариад загас уургалж, гэрэл зургаа авч амьдарна гэж боддог.
Би таван өдөр ажиллаад хоёр өдөр амардаг. Уг нь би жүжигчин юм уу, зураач болно доо гэсэн том мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Даанч зах зээлийн шуурга эхэлсэн 1993 онд надад хүссэн сургуульдаа орох боломж гараагүй. Тухайн үеийн Металист /одоогийн ШУТИС-ийн Механик инженерийн сургууль/ гэж сургуулийг гагнуурчин авто засварчнаар төгссөн.
Гэхдээ хүн чин зүрхний хүсэл, сонирхлоо хэзээ ч орхидоггүй бололтой. Зав гарвал голчлон автомашин, эмэгтэй хүний гоо сайхныг зурдаг байлаа. Дараа нь хөрөг зурлаа. Эхлээд цав цагаан цаасан дээр хүний нүдийг зурдаг. Дараа нь хамар, уруулыг нь зурж байтал миллиметрийн зайтай алдаа гаргахад тэр зураг тэс өөр хүн болчихдог. Ингээд маш их хичээсэн, олон хоногийн хөдөлмөрөө баллуурдаад дахиад эхлэх болно.
Тийм болохоор уран зургийн хоббигоо илүү хялбарчлаад гэх юм уу, техник технологийн дэвшлийг ашиглаад шүүрс алдмаар сайхан зураг авахыг зорьж аппарат авсан. Би зургаан жилийн дараа тэтгэвэртээ гарна. Тэгээд нэг буйдхан суманд очиж, нуурын эрэгт байшин бариад загас уургалж, гэрэл зургаа авч амьдарна гэж боддог.
***
Ардын хувьсгал ялсны дараа, 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсынх болгох шийдвэр гаргаснаар манай улсад уул уурхайн салбар үүсэж хөгжих суурь тавигдсан гэж үздэг. Иймд “Уурхайчдын баярын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Өдгөө Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна.
Уурхайчдын өдрийг тохиолдуулан ерөнхий диспетчерийн туслахаас Хөдөлмөрийн аварга болтлоо "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т 26 жил ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн гагнуурчин Э.Пүрэвсүрэнтэй ажил, амьдралын тухай хөөрөлдлөө.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сайн саналын системийн Манлайлагч, ТОП-100" ажилтны нэгээр сүүлийн гурван жил дараалан шалгарч "Хөдөлмөрийн аварга" болжээ. Эндээс түүний олон жилийн хөдөлмөрийн үнэ цэн, чадвартай чансаатай ажилтан болох нь харагдана.
Харин эгэл гагнуурчны амьдралын алдаа, оноо танд нэгийг бодогдуулах биз ээ.