gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж Төр газраа авч байна"

Г.Тэгшсүрэн
Нийслэл
2021-08-30
2784
Twitter logo

Баянзүрх дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй 1100 гараж, чингэлэг, хашааг буулгахаар төлөвлөжээ. Өнөөдөр /2021.08.30/ 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 гаражийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Гэвч гараж буулгах ажлыг эсэргүүцэх иргэд ирсэн байлаа.

БЗД-ийн 18 дугаар хорооны оршин суугч, 37 дугаар гаражийг эзэмшигч Б.Базарханд "Хотын захиргаанаас 1991 онд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 машины гурван блок гаражийг бариулсан. Тухайн үед Хөдөө аж ахуйн бирж гэж байлаа. Тэнд дуудлага худалдааг зохион байгуулж иргэд үнэ дуудаж худалдаж авсан.

Тэр үед би хоёр гараж 71 мянган төгрөгөөр авсан юм. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр надад гэрчилгээ олгосон. Тэгэхээр бүх зүйл албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд улс зарсан учраас би худалдаж авсан гэсэн үг. Гэтэл улсаас зарласан дуудлага худалдаанд оролцоод албан ёсны зөвшөөрөлтэйгөөр мөнгөө төлөөд худалдаж авсан байтал 30 жилийн дараа хүчингүй болсон гээд иргэний өмчид дураараа халдаж байна" гэж ярив.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд энэ ажил хийгдэж байна. Энд зөвшөөрөлгүй баригдсан 53 гаражийг газрын албанаас чөлөөлж байгаа. Тухайн газарт гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлыг Дүүргийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлнэ. Бусдын эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн иргэд энэ ажлыг дэмжиж байгаа.

Эсэргүүцэж байгаа хүн бий. Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор зөвхөн газар эзэмших, өмчлөх эрх бүхий этгээдэд нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр гараж нь зөвшөөрөлгүй учраас нөхөн олговрын асуудал хуулиар яригдахгүй. Иргэд анх худалдаж авахдаа зөвшөөрөл, эрхзүйн акт үүссэн эсэхийг газрын албан дээр очиж шалгуулах ёстой. Гэтэл иргэнээс зөвшөөрөлгүй гараж авсан нь хувь хүний хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Мөн зөвшөөрөлтэй гараж гэх асуудлыг хүмүүс хэлж байна. Тухайлбал иргэн Б.Базархандын хувьд газар эзэмших зөвшөөрлийг 5-15 жилийн хугацаатай л олгодог учраас 1991 онд олгосон гэрчилгээний хугацаа дууссан байгаа. Газрын тухай хуулиар хугацааг сунгахаа больсон. Тэгэхээр иргэн Б.Базархандад газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээг таван жилийн хугацаатай олгосон бол 1997 онд, 15 жилийн хугацаатай олгосон бол 2012 онд дууссан гэсэн үг" гэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа "Иргэн энэ газрыг тухайн үед буюу 1991 онд худалдаж авсан байж болно. Газрын албатай гэрээг сунгаж явдаг. Анх худалдаж авахад байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа. Гэрээ сунгагдаагүй бол Төрийн өмчит гэсэн үг. Нэгэнт зөвшөөрөлгүй газарт баригдсан гараж учраас Төр газраа авч байна" гэв.

Иргэд болгоомжгүйгээс зөвшөөрөлгүй гараж худалдан авсан учраас хохирол барагдуулах, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгийг дээрх албаны хүмүүс хэллээ.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны дээрх гаражийг эзэмшигч  иргэдэд 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай гараж буулгах тухай  шаардах бичгийг хүргүүлжээ. Уг чөлөөлсөн газарт явган зам, ногоон байгууламж, автомашины зогсоол зэрэг тохижилтын ажлыг гүйцэтгэх аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан