Саудын Арабын Хаант улс аравдугаар сард Азид нийлүүлэх “Arab Light” төрлийн газрын тосны үнийг баррель тутамд нь нэг ам.доллар 30 центээр бууруулсан байна. Энэ нь шинжээчид 60 центээр бууруулна гэж тооцоолж байснаас өндөр үзүүлэлт боллоо.

Үүний зэрэгцээ OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцыг нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр үлдээлээ. WTI төрлийн газрын тосны үнэ баасан гарагт нэг хувиар буурч, баррель нь 69 ам.доллароос доогуур түвшинд хэлбэлзэж байна. 2021 оны эхний хагас жилд огцом өсөөд байсан газрын тосны үнэ эргэн буурч эхлээд байгаа юм. “Коронавирус”-ийн “Дельта” хувилбарын тархалт эрчимжсэн нь үүнд нөлөөлж байгаа аж.
Даваа гарагийн байдлаар Brent төрлийн газрын тосны үнэ 0.92 хувиар буурч, баррель нь 71.94 ам.доллар болоод байна. WTI төрлийн газрын тосны үнэ 0.88 хувиар буурч, баррель нь 68.68 ам.доллар болжээ.