Монгол улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг энэ оны эхний долоон сарын байдлаар танилцуулав.
Инфляц 7.4 хувь гарсны 3.2 нэгж буюу 47.7 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт эзэлж байна. Инфляцад импортын барааны үнэ 50.7 хувиар нөлөөлжээ. Яг нэг жилийн өмнө инфляц 3.4 хувь байсан юм.
Өрхийн сарын дундаж орлого энэ оны хоёрдугаар улиралд 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өссөн байна. Үүнд Засгийн газраас иргэн бүрд олгосон нэг удаагийн мөнгөн дэмжлэг гол нөлөө үзүүлжээ. Өрхийн мөнгөн орлогын бүтцэд тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Сүүлийн хоёр сар дараалан экспорт буурлаа.
Эдийн засгийн салбарууд - Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 23 хувиар буурлаа. Харин худалдааны салбарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 21.2 хувиар өсжээ. Нийтийн хоолны салбарын орлого өмнө оны мөн үеэс 17 хувиар, зочид буудлын салбарын орлого 18 хувиар тус тус буурсан байна.
Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өсөхөд уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарын өсөлт нь нүүрс, төмрийн хүдрийн өсөлтөөс шалтгаалжээ.
Үйлдвэрлэлийн аргаарх ДНБ энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өслөө. ДНБ-ий 2020 оны бууралтад уул уурхай, үйлчилгээний салбар голлон нөлөөлсөн бол 2021 оны өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт нөлөөлөв. ДНБ-ий 6.3 хувийн өсөлтийн
- 3.0 нэгжийг бүтээгдэхүүний цэвэр татвар,
- 2.7 нэгж хувийг уул уурхай, олборлолт,
- 1.4 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлжээ.
Гадаад худалдаа- Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1.8 (27%) тэрбум ам.доллароор, экспорт 953 (25%) сая ам.доллароор, импорт 896 (30%) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний долоон сарын байдлаар 847 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ оны эхний долоон сард 903 сая ам.долларын ашигтай байна. Гэвч сүүлийн хоёр сар дараалан экспортын хэмжээ буурлаа.
Төлбөрийн тэнцэл - Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 625 сая ам.доллароор буурч, 54 сая ам.долларт хүрсэн ч санхүүгийн дансны ашиг нэмэгдсэнээс голлон шалтгаалсан.
Төсөв - Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Гэвч тэнцэл 831 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн орлого нэмэгдэхэд
- Орлогын албан татвар 2 дахин,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 36.9 хувь өссөн нь голлох нөлөөг үзүүлэв.
Төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (14%) их наяд төгрөгөөр өссөн. Үүнд урсгал зардал 1.5 (25.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин хөрөнгийн зардал 993 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 488.4 (33.0%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Мөнгө, зээл - Мөнгөний нийлүүлэлт (m2) 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6 (25%) их наяд төгрөгөөр өслөө. М2 мөнгөний жилийн өсөлтийг гадаад цэвэр активын өсөлт бүрдүүлж байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 19.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 297 (1.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 (12%) их наяд төгрөгөөр өсжээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2 их наяд болж өмнөх оноос 536 (38.9%) тэрбум төгрөгөөр, сангийн зарлага 1.9 их наяд болж 389 (24.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Нийгмийн даатгалын сангаас нийт тэтгэвэр авагчийн тоо өмнөх оноос 16 мянган хүнээр өссөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.