Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хорт могой орж, улмаар могойд хатгуулсан тохиолдол гарах боллоо.
Энэ талаар НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодруулахад "Улаанбаатар хот орчимд хоргүй буюу рашааны могой, хортой бамбай хоншоорт могой гэсэн хоёр зүйлийн могой тархсан байдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын цөлжилттэй холбоотойгоор хүн, зэрлэг амьтны амьдрах орчин давхцаж байна.
Бамбай хоншоорт могой идэш тэжээл хайх зорилгоор хотын захын дүүргүүдийн гэр хороололд үерийн усаар дамжин орж ирэх тохиолдлууд бий. Харин хотын төвийн суурьшлын бүс рүү орж байгаа үндсэн шалтгаан нь аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин орж ирж байгаа тохиолдол энэ жил түлхүү ажиглагдаж байна. 2021 он гарсаар могойтой холбоотой 30 орчим дуудлага авсан. Үүний 90 орчим хувь нь бамбай хоншоорт могойтой холбоотой дуудлага эзэлж байна. Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн захын гурван дүүрэгт бамбай хоншоорт могой орж ирсэн дуудлага их байна" гэлээ.
Бамбай хоншоорт могойг цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой. Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Гэвч могойд хатгуулсан даруйд хүнд мэдрэгдэх зүйл байдаггүй аж. Учир нь төдийлөн өвдөлт мэдрэгддэггүй.
Тиймээс аялал, зугаалгаар явж буй иргэд өндөр өвстэй газраар, гол усны эргийн ойролцоо явахдаа орчноо сайтар ажиглаж, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Иймд иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.

ХОТ РУУ ЗЭРЛЭГ АН АМЬТАД ОРЖ ИРЭХ НЬ НЭМЭГДЖЭЭ
Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд гарсаар байгаа аж.
- 2018 онд хот руу орж ирсэн амьтны 30 дуудлага
- 2019 онд 43,
- 2020 онд 116 болж өссөн байна.
- Харин 2021 он гарсаар зөвхөн могойтой холбоотой 30 дуудлага авсны дийлэнх хувийг хортой могойн дуудлага эзэлж буй юм.