Хог хаягдлыг төлбөртэй хүлээн авдаг автомат машин Барилгачдын талбайн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байна.
"Eco cash" гэх тус машинд зөвхөн дотоодын үйлдвэрүүдийн хуванцар, сүү, тарагны сав, ундааны лааз зэргийг HiPay төлбөрийн аппликейшнийг ашиглан тушаах боломжтой юм. Нэг сав тус бүр нь 20 төгрөгийн үнэтэй юм байна. Одоогийн байдлаар MCS, АПУ, Хужирт, ТЭСО, Жем интернэшнл, Сүү ХХК, Таванбогд ХХК-ны бараа бүтээгдэхүүний бар код бүртгэлтэй. Дотоодын дээрх компаниудын бараа бүтээгдэхүүний сав, баглааг худалдах боломжтой гэсэн үг.
Иргэдийн тушаасан хуванцар савыг дахин боловсруулж ирээдүйд барилгын материал болон авто замын бордюрт ашиглахаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар эхний ээлжид хуванцар савнуудыг цуглуулж байгаа бөгөөд дахин боловсруулалтын ажил удахгүй эхэлнэ хэмээн тус компанийн Эрлийн хамгаалалт, автоматикийн инженер А.Буянжаргал хэллээ.
Энэхүү автомат машин нь дотроо гурван ширхэг хог хаягдал цуглуулдаг савтай 4GLT сүлжээнд суурилсан машин юм. Хог хаягдлыг цуглуулах эдгээр автомат машинуудыг анх 2018 онд БНХАУ-аас оруулж ирсэн аж. Гэвч коронавирусийн халдварын улмаас засвар үйлчилгээний асуудал нь шийдэгдэлгүй хэсэг хугацаанд завсарджээ.
Ажиллагааны хувьд зогсонги байдалд орсон импортын машинуудыг манай улсын таван компани шинээр программчилж, хөгжүүлэлтийг нь хийснээр үйл ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр хог хаягдал төлбөртэй хүлээн авах машины өртөг 50 хувь буурчээ. Тодруулбал анх Хятадаас 6000 ам.долларын өртөгтэй оруулж ирсэн автомат машиныг дотооддоо 3000 ам.доллароор бүтээх боломж бүрдсэн талаар хэллээ.
Одоогийн байдлаар нийслэлд Хангарьд ордон, Барилгачдын талбайн дэргэд хог хаягдлыг төлбөртэй хүлээн авах автомат машиныг суурилуулсан бол орон нутгийн хувьд Дархан-Уул, Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин энэ ондоо багтаан 50 автомат машин, 2023 оны эхний хагас гэхэд 200 машинаар иргэдэд үйлчилдэг болно. Хог хаягдал тушаах машиныг цаашид эмнэлэг, сургуулиудад байршуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
ХОГ ХАЯГДЛЫГ ТӨЛБӨРТЭЙ ХҮЛЭЭН АВАХ “Eco cash” АВТОМАТ МАШИНЫГ АШИГЛАХ ЗААВАР
- Сонгогдсон байршилд байгаа автомат машины байршилд иргэд хэрэглэсэн бүтээгдэхүүний савыг авчирна
- Иргэд өөрийн гар утасны дугаараар бүртгэл үүсгэж нэвтрэх эрхтэй болно.
- Савны дотор шингэн, бусад хог байгаа эсэхийг шалгана.
- Шошго дээр байгаа бар кодыг уншуулна.
- Хаалт нээгдмэгц савыг хийнэ.
- Машин савны жин, 3D зураг болон бусад мэдээллийг сканераар тулгаж үзээд асуудалгүй бол дараагийн хэсэгт шилжүүлнэ.
- Савыг преслэж хадгалах хэсэгрүү оруулна.