Цар тахлын Омикрон хувилбарын талаар болон уг хувилбар Монголд орж ирж тархвал ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар өчигдөр (2021.12.14) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, эрдэмтдийн багийн мэдээллийг сонссон юм. Үүнийг Улсын Их Хурлаас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгээс зохион байгуулжээ. Хуралдаан дууссаны дараа Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс зарим мэдээллийг тодруулж, хариулт авлаа.
-Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагийн хувьд, мөн эмч хүний хувьд та 2022 онд манай улс цар тахлын эсрэг, тэр дундаа омикроны эсрэг хэрхэн ажиллаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх, ард иргэдээ хамгаалах талаар ямар төсөөлэлтэй байна вэ. Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох үеэр энэ талаар юу гэж яригдсан талаар мэдээллийг уншигчдад хүргэхгүй юу?
-Хуралдааны мэдээллийг базаад дүгнэхэд нэгдүгээрт, омикрон маш хурдацтай тархаж байгаа. Дэлхийн 70 гаруй оронд тархсан байна. Өчигдөр хамгийн их тархалттай байгаа Их Британид омикроны шалтгаантай нас барсан анхны хүн бүртгэгдлээ. Тус улсад цар тахлын халдварын 40 орчим хувийг омикрон эзэлж байна. Энэ тоон дээр үндэслээд омикрон ямар зан авиртай вирус юм, нийгэм, эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөлөл нь юу юм бэ гэдгийг одоогоор урьдчилан хэлэх боломжтой мэдээлэл нотолгоог бид судалж байна. Гол хэлж байгаа санаа нь юу байна гэхээр энэ вирус өөрөө байгалийн жамаараа эзэн биеэ үхүүлэх буюу устгах чиглэлдээ арай сул, харин хөнгөн байдлаар олон хүнд тархах сонирхолтой вирус. Өөрөөр хэлбэл, вирусийг ухаантай гэж үзэх юм бол энэ вирусийн өөрийнх нь амьдрах хүсэл нь эзэн биеэ бага үхүүлж, хөнгөн буюу хамрын ханиад байдлаар хүмүүст тархаад, олшрох хүсэлтэй вирус. Хамар битүүрэх, нус гоожих, бие шархирч өвдөх, бага зэргийн халуурах гэсэн шинж тэмдгүүд илүү давамгайлдаг юм байна.
Мутацлагдсан омикрон хувилбарыг харах юм бол аль болох хөнгөн, хамрын ханиад мэтээр тархах зан авир гаргаж байгаа нь энэ вирус цаашид хөнөөлтэй биш буюу томуу төстэй, улирлын чанартай байх таамаглалд хүргэж байна.
Хоёрдугаарт, вакцины идэвхжүүлэх III тунд хамрагдсан байх нь энэ вирусээс хамгаалах боломжийг улам нэмэгдүүлдэг юм байна. Тухайлбал хүндрэх, эсвэл хүндэрсэн хүн эндэх эрсдэлийг бууруулж буйг олон тоо баримтаас харж болж байна. Астра зенека хоёр тун хийлгээд гурав дахь тундаа файзер хийлгэсэн бол омикроноос 70 хувь, харин гурван тунгаа гурвууланг нь файзер хийлгэсэн бол 75 хувь хамгаалж байна. Манай улсын иргэдийн бараг 80 гаруй хувь нь хятад вакцин буюу “Синофарм”-ийн хоёр тун вакцин хийлгээд, гурав дахь тундаа файзер хийлгэсэн. Энэ хувилбар буюу синофарм хоёр удаа, файзер нэг удаагийн вакцин нь улс орнуудад иргэдийг омикроноос хэрхэн хамгаалж байгаа талаар судалгааны дүн хараахан байхгүй ч Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаярын хэлж байгаагаар хоёр тун синофарм, нэмэх нь файзер байх нь омикроноос хамгаалах хамгийн сайн хувилбар байхыг үгүйсгэхгүй гэж байна. Гэхдээ үүнд илүү нотолгоо хэрэгтэй.
-Хэрвээ манай улсад омикрон орж ирвэл давалгаа нь хэрхэн явагдах төсөөлөл байна вэ?
-Омикрон орж ирвэл эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ дельта хувилбарыг бодвол давалгаа нь арай зөөлөн явагдах болов уу гэж таамаглаж байна.
-Омикроныг өөрөө өөрийгөө сөнөөх вирус гэсэн таатай мэдээлэл түгчихээд байгаа. Энэ талаар таньд эмч хүний хувьд судалж, мэдсэн зүйл юу байна вэ, уншигчидтай хуваалцахгүй юу?
-Вируслог чиглэлийн эрдэмтэд энэ вирус тийм удаан оршин тогтнож чадахгүй л гэж үзэж байх шиг байна. Вирус эзэн биетэйгээ буюу хүнтэй дасан зохицох ёстой. Гэтэл энэ мутацлагдсан омикрон хувилбарыг харах юм бол аль болох хөнгөн, хамрын ханиад мэтээр тархах зан авир гаргаж байгаа нь энэ вирус цаашид хөнөөлтэй биш буюу томуу төстэй, улирлын чанартай байх таамаглалд хүргэж байна. Үүнээс илүү хоруу чанартай байж чадахгүй гэсэн үг.
-Өмнөх альфа, дельта хувилбар тархаж байхад манай улсад нөхцөл байдал тун хүнд л болсон шүү дээ. Та яриандаа омикроныг тийм ч их хөнөөлтэй вирус биш гэж хэлж буй ч байдал хэцүүдэх л байх гэж бодогдож байна?
-Олон хүн зэрэг томуу төст шинж тэмдгээр өвдөөд ирвэл мэдээж сандралдана шүү дээ. Найдаж байгаа нэг зүйл нь гэвэл дельта гэдэг хэцүү давалгааг бид туулаад гарч байна. Хамгийн өндөр ачаалалтай үедээ зөвхөн коронагаар өвчилсөн хүмүүст зориулж 23 мянган ор дэлгэсэн. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хувьд маш их ачаалалтай ажилласан. Энэ утгаараа бэлтгэгдсэн гэж хэлж болохоор байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
-Омикрон Монголд орж ирээд, нөхцөл байдал хүндэрлээ гэхэд өвчтөнүүдийг хэрхэн тусгаарлах, эмчлэх удирдамж заавар шинээр гарсан уу. Өмнөх шигээ утсаар асуумж авч хүнд, хөнгөнөөр эрэмбэлж явах уу. Эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж, шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй эмүүдийг оруулж ирэх талаар юу хийж байна вэ гэдгийг та хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайдаас асууж, хариулт авч байсан. Энэ талаар?
-Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас шинэ хувилбарт нөлөөлөх буюу эмчлэх эмүүдийг татваргүйгээр оруулж ирэх зөвшөөрлийг гаргасан байна. Дөрвөн эмийг баталж, тогтоол гаргажээ. Үүнийг манайд бэлтгэл ажил хийгдэж байна л гэж харж байна.
Юун түрүүн айдаст автах шаардлагагүй. Монгол шиг вакцинд сайн хамрагдсан улс орнууд тийм муу байдалд орохгүй байгаа нь гарч буй тоо баримтаас харагдаж байна.
-Хоёр тун синофарм, нэг тун файзер вакцин омикроны эсрэг хамгийн сайн хувилбар байх магадлалтай гэж эрдэмтдийн зөвлөлөөс хэлсэн талаар та түрүүн ярилаа. Онолын хувьд яагаад гэдгийг та эмч хүний хувьд тайлбарлаж хэлэхгүй юу?
-Хятад вакцин вирусийг үржих чадваргүй болгоод хүний биед хийчихэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн вакцинд хүний биеийн эс рүү нэвтэрдэг S, N, N2, B гээд дөрвөн төрлийн уураг байна. Хятадаас бусад бүх вакцин S уургийн эсрэг. Гэтэл энэ мутац болсон вирус S уураггүй. Хятадаас бусад бүх вакцин S уургийн эсрэг тул үйлчлэхгүй гэж бодогдохоор байгаа биз. Гэтэл эдгээр Pfizer, AstraZeneca, Sputnik зэрэг вакцин 70-75 хувь нь хамгаалж байна гэсэн тоо баримт байгаа нь эсийн дархлаажуулалтаас гадна шингэний дархлаа гэж чухал хамгаалах тогтолцоо хүний биед байдагтай холбоотой.
-Ард иргэдэд омикроноос хэрхэн сэрэмжлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Юун түрүүн айдаст автах шаардлагагүй. Монгол шиг вакцинд сайн хамрагдсан улс орнууд тийм муу байдалд орохгүй байгаа нь гарч буй тоо баримтаас харагдаж байна. Мэдээж хэрэг иргэд эрүүл ахуйн хамгаалалтаа орхигдуулж болохгүй. Сайн амны хаалт зүү, зайгаа барь, олон хүн цугласан газар очихгүй дэглэмээ мөрдөөрэй. Гол урьдчилан сэргийлэлт бол вакцин. Олон нийтийн сүлжээгээр вакциныг эсэргүүцэж явуулж байгаа мэдээлэлд автахгүйгээр гурав дахь тундаа хамрагдаарай.
-Хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа магадгүй дөрөв дэх тун вакцины асуудал ч яригдана гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна. Ингэж их олон вакцин тариулаад байх нь хэр зөв байдаг юм бэ, хүний биед?
-Корона вирусийн эсрэг вакцины төрөл нь өөрөө S уураг л байгаа шүү дээ. Тэр нь өөрөө хүний генийн удмын санг эвдэх боломж байхгүй. Удмын мэдээлэл эвдэж, хүнд ноцтой үр дүн өгнө гэж харагдахгүй байгаа. Гэхдээ үүний том шалгуур нь цаг хугацаа. Нэг зүйлийг хэлэхэд бид томуугийн эсрэг вакциныг улирал бүр хийлгэдэг. Үүнтэй холбоотойгоор хүний бие организмд ноцтой өөрчлөлт орсон зүйл харагддаггүй.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Жич. Манай улс хилийн боомтуудад тандалтыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд “Чингис хаан”боомтод илэрсэн ковидын 17 эерэг тохиолдлоос омикрон хувилбар генийн дараалал тогтоох шинжилгээгээр илрээгүй байна гэсэн мэдээллийг хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд гишүүдэд өгч байв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэлийн алба