Биднийг зургаан жил төлөөлөх төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонголтыг хийх өдөр хаяанд иржээ. Үүнтэй холбоотойгоор бид "Сонгогчдын боловсрол төв"-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяаг GoGo подкастын зочноор урилаа. Энэхүү подкастаар та бүхэнд сонгогчдын боловсролтой холбоотой хамгийн хэрэгцээтэй мэдээллүүд болоод "Сонгогчдын боловсрол төв"-өөс хэрэгжүүлж буй онцлох хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэх юм.
ПОДКАСТ СОНСОХ:
Бичлэг тоглогдохгүй бол энд дарна уу.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог юу вэ. "Сонгогчдын боловсрол төв"-өөс хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөөч?
-Бид Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт болох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа хийж буй анхны Ерөнхийлөгчийн сонгууль гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл бид 2027 он хүртэл Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх, Монгол Улсын төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байх томоохон албан тушаалтныг зургаан жилийн хугацаатай сонгох гэж байна. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн ахин нэр дэвшиж болдог байсан. Энэ удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй буюу нэг л удаа сонгогдох юм.
Сонгуульд очоод зүгээр саналаа өгөөд бай гэх нэг өөр. Харин сонголтоо хийхдээ ирээдүйн зургаан жилээ харж, төдий хугацаанд хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг сонгох гэж буйгаа ухамсарлах нь чухал.
"Сонгогчдын боловсрол төв" сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэх компанит ажлыг өрнүүлсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор манай төвөөс гурван үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хөтөлбөрийн хүрээнд “Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд залууст чиглэсэн сонгогчдын боловсролын өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ удаагийн сонгуулиар уг хөтөлбөрийнхөө үр дүнг харна. Нийт сонгогчдын дунд залуучуудын эзлэх хувь их. Энэ нь сонгуулийн ирц, хүчин төгөлдөр байдал, ардчилал гэх үндсэн амин чухал зүйлстэй холбоотой.
Бид “Нээлттэй нийгэм” форумтай хамтран сонгуулийн мэдлэг, мэдээлэлтэй оролцоогоор дамжуулж сонгогчдын боловсролыг түгээх гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд алслагдсан сонгогчид ба сонгогчдын боловсрол, сонгуулийн үйл явцын талаар хангалттай мэдээлэл авч чаддаггүй хүмүүст хүрч ажиллахаар зорьж байна.

- “Илүү хариуцлагатай ерөнхийлөгчийг сонгоё” хөтөлбөрийн тухайд?
-Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих, ялангуяа мөрийн хөтөлбөртэй холбоотой, сонгогчдын саналыг худалдан авах арга хэлбэрүүдийг ашиглан сурталчилгаа хийж байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Үүнийг таниулах үүднээс бид сонгогчдод мэдээлэл хүргэн ажиллаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хариуцлагатай хүн хэзээ ч хуулиа зөрчихгүй шүү дээ. Нэр дэвшигчид өөрсдөө хууль зөрчиж байгаа эсэхийг үнэлж хэлэх ёстой хүн нь өөрсдөө юм. Сонгогчид саналын хуудсан дээр аль улс төрийн нам, эвслийн нэр дэвшигчдийг дэмжин, саналаа өгөх нь сонгуулийн эцсийн үр дүн болно. Бид сонгогчдыг саналаа өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Өмнө нь ойрхон болсон хоёр удаагийн сонгуулийг эс тооцвол бид өдөрт бүргэж буй халдварын тохиолдлын тоо өндөр үед сонгууль хийх гэж байна.
2012 оноос хойш бид СЕХ-той хамтран сонгогчийн лавлах утас 1800-2800 утсыг ажиллуулж байна. Сонгогчид энэ дугаар руу холбогдон энэ удаагийн сонгуулийн онцлог, цар тахалтай холбоотой ямар тусгай түр журмууд үйлчилж байна, санал авах байрны хаяг, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй бол яах вэ зэрэг асуултад хариулт өгч, хуульд нийцсэн зөвлөгөө, мэдээлэл өгдөг.
-Цар тахалтай холбоотойгоор иргэд саналаа өгөхөөс хойш суух эрсдэл бий. Яг ийм шалтгаанаар саналаа өгөхгүй гэж бодож байгаа хүмүүст хандаж та юу гэж зөвлөх вэ?
-Цар тахлын үед сонгуулийг зохион байгуулах ажлыг зохицуулсан, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих арга зүйг тусгасан түр журмыг баталсан. Нэг талаас сонгогчид өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Нөгөөтээгүүр сонгуулийн байгууллага санал хураалтын үйл явцад халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлах нь чухал. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж хоёр жил гаруйн хугацааг өнгөрөөлөө. Энэ хооронд дэлхийн улс орнуудад зохион байгуулсан маш олон сонгууль бий. Тэдгээр улс орны туршлагаас үзэхэд цар тахал гэдэг Үндсэн хуульд заасан ард түмэн засгийн эрхээ эдлэх үндсэн эрхэд тээглэх садаа биш гэдгийг харуулсан. БНСУ-ын Үндэсний ассамблейн сонгууль өнгөрсөн жил болсон. Уг сонгуулийн статистикийг харахад сүүлийн 30 жилд анх удаа сонгогчдын ирц нь маш өндөр хувьтай байсан.
-Иргэдийн сонгогчийн боловсрол хэр дээшилж байгаа гэж үзэж байна вэ?
-Мэдээж сайжирч байгаа. Сонгогчдын сонгуулийн оролцоо, хандлага өөрчлөгдөж байна. Сонгогчдын боловсролын талаарх мэдлэг мэдээллийг түгээх олон сувгууд үүссэн. Бид цахимаар мэдээллийг идэвхтэй түгээж байна. Мэдээлэлд яаж шүүлтүүртэй хандах вэ гэдэгт иргэд илүү хэрсүүжиж байна.
Бид зөвхөн сонгуулийн үеэр сонгогчдын боловсролын талаар хөнддөг биш сонгууль хооронд төрийн болон боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгогчдын боловсрол, оролцоог хангахад тогтвортой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Мөрийн хөтөлбөрийн дагуу гаргасан бодлого, шийдвэрийн дагуу бид зургаан жилийг үдэх учраас судлах шаардлагатай юм.
Сонгууль гэдэг бол бодлого, мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн, уралдаан гэх хандлага нэмэгдэж байна. Сонгогчдын лавлах утсанд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг асууж хүмүүс холбогдох болсон. Өмнө нь хүмүүс мөрийн хөтөлбөрт тийм их ач холбогдол өгдөггүй байсан. Энэ бол тодорхой хэмжээний дэвшил юм.
Мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулж уншихдаа тухайн нэр дэвшигч хуулийн дагуу ямар чиг үүрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. УИХ, Засгийн газрын бүрэн эрх, чиг үүрэгт хамаардаг ажлыг Ерөнхийлөгчөөс харж, хүлээгээд байдаг.
-Зарим хүн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншихаас цааргалдаг шүү дээ. Уншсан, уншаагүй ялгаа байна уу гэж хойш суух нь ч бий.
-Бид өмнө нь сонгогчдыг сонгуульдаа оролцоод, саналаа өгөөч ээ гэж л уриалдаг байлаа. Сонгууль өгөх нь нэг өөр хэрэг. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалтнаас гарсан бодлого, шийдвэр мөрийн хөтөлбөртөө л үндэслэх ёстой. Гэтэл бид мөрийн хөтөлбөрийг нь биш хүнийг нь уралдуулаад байдаг. “Энэ нүдэнд дулаахан хүн байна. Манай нутгийн хүн байна” гэх мэтээр хөнгөн ойлголттойгоор саналаа өгч ирсний гай нь улстөрчид сонгогчдын хүслийг амалдаг болчихсон. Гэтэл мөрийн хөтөлбөрийн үндсэн шаардлага нь төсвийнхөө бодлого, хөтөлбөртэй уялдах ёстой. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн бодлого, алсын хараатай холбогдох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Улс орных нь алсын хараа баруун тийшээ байтал Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь эсрэг зүг рүү явна гэж амлаж болохгүй. Энэ нь хууль зөрчсөн асуудал болно. Мөрийн хөтөлбөрийн дагуу гаргасан бодлого, шийдвэрийн дагуу бид зургаан жилийг үдэх учраас судлах шаардлагатай юм.
Тэгэхээр нэг удаагийн бэлэг, урамшуулалд хууртаад саналаа өгвөл энэ нэг удаагийн л сонголт болно. Гэхдээ зургаан жилийг бид нэг удаагийн бэлгийнхээ өрийг төлнө гэсэн үг. Мөрийн хөтөлбөрийг уншихдаа өөрсдийнхөө хүслийн жагсаалт биш улс орны хөгжлийн бодлоготой уялдуулж харах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр бол тухайн нэр дэвшигчийн сонгогчидтой хийж буй гэрээ.
-Сонгогчдын саналыг авах зорилготой хууль бус сурталчилгаа хийдэг тухай сонгууль бүрийн үеэр гардаг. Яг ийм зүйлтэй тулгарсан сонгогч үгүй гэж хэлэхийн тулд юуг бодож, ухамсарлах ёстой байдаг юм бол?
-Сонгууль болгоноор бэлэг, шан харамж амлах, нийгмийн халамжаар дамжуулж сонгогчдыг барьцаалах асуудлууд яригддаг. Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд багш “Хэрвээ та нар саналаа худалдаад байвал, улс төрчид саналыг худалдаж аваад байх юм бол худалдагдсан төр засаг гарна. Худалдагдсан төр засгаас бид сайн зүйл хүлээгээд хэрэггүй шүү дээ” гэж хэлсэн байдаг. Нэг удаагийн гэж бодох ч бид өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ зургаан жилийн ирээдүйг худалдаж байгаа хэрэг болно.
Үүнтэй тэмцэхийн тулд хуульд заалтууд оруулж, хариуцлага тогтоолгох арга хэмжээ авсаар буй. Гэхдээ тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Сонгогчид өөрсдөө ийм саналаас татгалзаж, үгүй гэж хэлж улстөрчдийн увайгүй байдлыг мэдээлдэг болсон цагт энэ байдлаас ангижирч эрүүл сонголт хийнэ.
Энэ удаагийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгэхээр иргэд бидний татвараас гарч буй төсвийн мөнгөөр зохион байгуулж буй сонгуульд хариуцлагатай байх хэрэгтэй.
-Нэг нэгнийхээ сонголтыг үгүйсгэж, цахимаар үзэл бодлыг нь няцаах хандлага гарч байна. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Цахим орчинд сайн ба муу тал байна. Жишээлбэл бид цахимыг ашиглан сонгогчдын боловсролын контентуудыг хүртээмжтэй хүргэж байна. Нөгөөтээгүүр цахимд зохион байгуулж буй сонгуулийн сурталчилгаа сонгогчдыг төөрөгдүүлэх, ташаа мэдээлэл, гүтгэлэг тараах эрсдэл бий. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийсэн судалгаагаар фэйсбүүкт тавьсан сонгуультай холбоотой мэдээллийн 59 хувь нь сонгогчдыг илт төөрөгдүүлсэн байсан. Тиймээс сонгогчид мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүртэй байх хэрэгтэй. Харсан болгоноо үнэн гэж хүлээж авах нь бидний сонголтод нөлөөлнө.
Цахимд нийтэлсэн мэдээллийн хаанаас эх үүсвэртэйг нь шалгах хэрэгтэй. Хэн түгээсэн байгааг харах, үг үсэг, найруулгын алдаа байна уу зэргийг анзаарах нь чухал.
-Залуу сонгогчид эмээ, өвөө, аав, ээжийнхээ саналаа өг гэсэн хүнд саналаа өгөх тохиолдол байдаг. Та залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Залууст тулгамдсан маш олон асуудал байгаа ч шийдэгддэггүй. Таныг тойрсон асуудлууд шийдэгдэхгүй байна гэдэг нь та сонгуульдаа оролцохгүй байна гэсэн үг. Санал хураалтын байранд очоод хамаагүй харж байгаад нэг хүнийг сонгох, мөрийн хөтөлбөрийг нь судалж өөрийн итгэл үнэмшлээр сонголт хийх нь хоёр өөр хэрэг.
Залуус саналаа хангалттай өгдөг болчихвол дараачийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид залууст чиглэсэн бодлого, мөрийн хөтөлбөрөөр уралддаг болно.
Залуу сонгогчдод гэр бүлийнхнийх нь нөлөө саналаа өгөхөд нь нөлөөлдөг. Надад ч ийм зүйл тохиолдож байсан. Тулгамдсан асуудлаа шийдэх том боломж сонгуулийн оролцооноос эхэлнэ.
55-аас дээш насны 10 сонгогч тутмын 9-10 нь сонгуульд саналаа өгдөг. Үүнтэй адил 10 залуу сонгогч тутмын 10 нь саналаа өгдөг болбол дэвшил гарна. Залуусын сонголт бодлогын түвшинд нөлөөлж чадна.
Жишээлбэл 2016 онд санал авах байр руу 18-25 насны хоёр сонгогч тутмын нэг нь очиж саналаа өгсөн байдаг. Энэ нь залуус оролцоотой байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл залуус эмээ, өвөө, аав, ээжийнхээ хийсэн сонголтоор л амьдраад байна. Тэд та нарт ямар асуудал тулгамдаж байгааг та нар шиг ойлгохгүй.
Сүүлийн жилүүдэд нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн бодлого сайжирсан. Улс төрийн нам, эвслүүд саналаа идэвхтэй өгдөг насны бүлгийнхний саналыг авах гэж уралдана шүү дээ. Залуус саналаа хангалттай өгдөг болчихвол дараачийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид залууст чиглэсэн бодлого, мөрийн хөтөлбөрөөр уралддаг болно. Танд шийдүүлэх асуудал байгаа л бол сонгуульд идэвхтэй оролцоорой. Ингэхдээ хэн нэгний шахалтаар биш өөрийн итгэл үнэмшил, судалгаанд үндэслэн саналаа өгөөсэй гэж хүсэж байна.
-Ярилцлагын төгсгөлд танд манай уншигчдад хандаж хэлэх зүйл байна уу?
- “Сонгогчдын боловсрол төв” сонгогчдын боловсролыг сайжруулахын тулд өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс манай төвийн фэйсбүүк пэйж, вебээр дамжуулж сонгуультай холбоотой, хараат бус мэдээллийг аваарай.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэрээсээ гарч саналаа өгөх боломжгүй иргэд зөөврийн хайрцгаар саналаа өгөх боломжтой. Та зургаадугаар сарын 5-н хүртэл хүсэлт гаргах боломжтой. Энэ талаар харьяа хороондоо хандах хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүсээ сонгуульд оролцож чадахгүй өнгөрөөхгүйн тулд анхаараарай гэж зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа.