Монголын нүүдэлчин ахуй уламжлалт соёлыг харуулсан “Дөрвөлжин” дугуй нэртэй уран сийлбэрийн үзэсгэлэн тавдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. “Монгол арт“ галерейн хоёрдугаар танхимд дэлгэсэн энэ үзэсгэлэнгээс монголчуудын нүүдлийн соёл иргэншлийг уран бүтээлд, тэр дундаа сийлбэрийн урлагаар дамжуулан бодитоор харуулснаараа онцлог болжээ. Монголчууд хот суурин руу тэмүүлж, автомашин хөлөглөх болсноор хөдөө нутаг, нүүдэлчин ахуйгаасаа улам холдсоор буй энэ цагт монгол айл нүүдэл суудал хийхдээ үхэр, тэмээн хөсөг хөллөж, гэрээ хэрхэн ачаалахыг бодитоор цогцоор үзүүлсэн нь үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг татаж байв.
Монголын орчин үeийн сийлбэрийн урлагийн "Дөрвөлжин дугуй" залуу уран бүтээлчдийн нэгдлээс зохион байгуулсан энэ үзэсгэлэн зургаадугаар сарын 20-ныг хүртэл үзэгчдэд нээлттэй байх юм.
“Хүмүүний оршихын төлөө амьдралын гүн утга нь нүүдэл юм. Дэлхий орчлонгоо дагаад бүх зүйл хөдөлнө. Нүүдлийн соёл тоймлохын аргагүй өнө эртний, тоолж барахаар төрөл хэлбэрийг агуулдаг. Таван хошуу малын төрх, зан авир, үр шим цогцлоосон нь монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн олон мянганыг элээсэн цаг хугацаа, амьдрал тэмцэл, оюун ухаан, хөдөлмөрийг шингээж хүн төрөлхтөний өмнө бүтээсэн том ололт, түүхэн гавьяа юм.
Монгол мал задгай тал, ухаа толгод уужим хөндий, хангай нутгийн үзэсгэлэнт чимэг, түмэн янзын үзүүлэх тоглолт дуу авиа гарган хүмүүний сэтгэлийг чимэн, уйдах, цөхрөх, ядрахыг үл амсуулан амьд театрын тоглолт болой.
Аугаа зүйл энгийн байдаг. Монголчуудын нүүдлийн соёлыг утга төгөлдөр өргөн агуулгаар баяжуулан хүний хөгжил, сэтгэл оюуны дэвшилд галыг нээж модон зэмсэгийн үетэй энэ зэрэгцэх эргэлт авчирсан юм. Монгол нүүдлийн соёл иргэншил хүмүүний түүхийн ихэнх үеийг үүрч ирсэн, олон эргэлтийн суурь үндэс, байгаль хүний хүйн хэлхээ холбоог мөнхлөх, хөх тэнгэр бурхдын захиа даалгавар буй. Эх байгалиас холдсон бүхэн үгүй болох тэр эринд төгс төгөлдөр болон эргэж ирэх их соёл юм” хэмээн үзэсгэлэнгийн утга санааг уран бүтээлчид гүн агуулгаар тайлбарлав.
“Дөрвөлжин дугуй” нэгдэл нь 2017 онд 10 гишүүнтэй байгуулагдсанаас хойш тогтвортой уран бүтээл туурвиж хамтарсан болон бие даасан үзэсгэлэнг гадаад, дотоодод гаргахаас гадна фестиваль, симпозиумд амжилттай оролцож буй аж. Энэ уран бүтээлчид анх 2017 онд Монголын уран сийлбэрчдийн нэгдсэн "Цой" үзэсгэлэн, Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан "Солонго 1" үзэсгэлэн (МУЗ Галерей) 2018 онд, БНСУ-ын Каннын хотод Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан "Солонго 2" үзэсгэлэн, 2020 онд Япон улсад "Когей" олон улсын наадамд "Nomad" hand made хамтын бүтээлээр, 2020 онд Чингис хааны музейн үзэсгэлэнд "Хубилай хааны хөлөг онгоц" хамтын бүтээлээрээ оролцож байжээ.